Нүдээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Нүд бол хамгийн чухал эрхтэн гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Харин та нүдээрээ эрүүл мэндээ ямар байгааг мэдэх боломжтойг өмнө нь сонсож байсан уу? Бид ихэнх тохиолдолд нүдний ойролцоо илэрч буй шинж тэмдгүүдийг тоолгүй өнгөрөөдөг бөгөөд энэ нь буруу юм. Иймд өнөөдөр бид та бүхэндээ эмч нарын зүгээс өгч буй нүдээрээ эрүүл мэндээ шинжих зөвлөгөөг хүргэж байна. 

Нүдээрээ эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?
БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

1 Нүдний болорт цагаан толбо үүсэх

Энэ нь контакт линз зүүсэнтэй холбоотой бөгөөд мөн нүдний торлог бүрхэвч гэмтсэнээс үүдэлтэй байдаг аж. Хэрвээ контакт линз тогтмол зүүгээд байвал нүдний торлог бүрхэвчний шарх тусах үндэс болдог байна. Тиймээс та линзээ аль болох бага зүүх хэрэгтэй юм. Тэр тусмаа орой унтахдаа линзээ заавал авч байгаарай.

Нүдний болорт цагаан толбо үүсэх

2 Нүдний солонгон бүрхэвчинд цагаан туяа татах

Ихэвчлэн нас явж, хөгшрөх үед нүдний солонгон бүрхэвчинд цагаан туяа татах нь бий. Харин залуу хүмүүст энэ шинж тэмдэг илэрвэл цусан дахь холестеролын хэмжээ ихэссэнтэй холбоотой аж. Хамгийн аюултай нь уг нөхцөл байдал зүрхний шигдээс болон зүрхний бусад төрлийн өвчин тусахад хүргэдэг байна.

Нүдний солонгон бүрхэвчинд цагаан туяа татах

3 Нүдний торлог бүрхэвчний цусны судаснууд гэмтэх

Хэрвээ таны нүдэнд уг шинж тэмдэг илэрч байвал, зүрхний шигдээсээр өвчлөх аюул нүүрлэж буйтай холбоотой юм. Цусны даралт ихэссэнээр торлог бүрхэвч гэмтэж, улмаар хараа муудах аюултай аж. Нүдний харааг хэрхэн сайжруулах тухай мэдэхийг хүсч байвал ЭНД дарна уу.

Нүдний торлог бүрхэвчний цусны судаснууд гэмтэх

4 Нүд хуурайших

Нүд хуурайшиж, загатнаж байгаагийн гол шалтгаан нь улирлын чанартай харшил байдаг. Гол илрэх шинж тэмдэг нь нүд загатнах бөгөөд энэ нь зовхи үрчийж, зовхины арьс унжихад хүргэдэг. 

Хэрвээ уг шинж тэмдэг огтхон ч зүгээр болохгүй, нүд тань улам хуурайшаад байвал, энэ нь "Sjogren syndrome" буюу дархлааны систем муудсантай холбоотой юм.

Нүд хуурайших

5 Хачин хэлбэртэй дүрснүүд харагдах

Хачин хэлбэртэй, цагаан өнгийн дүрснүүд нүдэнд харагдах үед бид сонирхоод өнгөрөхөөс биш, төдийлөн ач холбогдол өгч тоодоггүй. Энэ нь нүдний торлог бүрхэвч цочирч, гэмтсэнийг илтгэж буй хэрэг аж.

Хачин хэлбэртэй дүрснүүд харагдах

6 Нүд хавдаж, улайх

Энэ нь дутуу нойртой явснаас үүдэлтэй ядаргаанд орсонтой холбоотой байдаг. Мөн зарим тохиолдолд нүдний дусаалгыг хэмжээнээс нь хэтрүүлэн хэрэглэх үед ийм шинж тэмдэг илрэх нь бий.

Нүд хавдаж, улайх

7 Нүдний солонгон бүрхэвчинд шар толбо гарах

Зарим хүмүүс нүдний солонгон бүрхэвчинд толбо үүсэхийг "pinguecula" гэж нэрлэдэг. Энэ нь ихэвчлэн настай хүмүүст тохиолддог байна. Үүний шалтгаан нь тухайн хүн нарны хурц гэрэлд олон цагийг өнгөрүүлдэг байсантай холбоотой аж. Мөн салхи, шороо тоос болон утаа сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ нүдний хараа муутгадаггүй. 

Нүдний солонгон бүрхэвчинд шар толбо гарах

8 Нулимс гарах

Ойр ойрхон нүднээс нулимс гарах нь нүд хуурайшиж буйтай холбоотой гэнэ. Иймд нүд өөрийгөө чийгшүүлэх үүднээс нулимсыг ялгаруулж байгаа хэрэг аж. Ийм нөхцөл байдалд хүргэж буй гол шалтгаан нь компьютер болон зурагтын өмнө олон цагаар суух явдал юм.

Харин нулимс гарч байх үед нүдээ аних гэхээр өвдөлт, зовиур мэдрэгдэж байвал энэ нь мэдрэлийн саажилт туссантай холбоотой. Өөрөөр хэлбэл, та нүдэндээ бохир вирус, нян оруулсан гэж ойлгож болох юм.

Нулимс гарах

9 Хар, жижиг хэмжээтэй толбууд харагдах

Үүний гол учир шалтгаан бол тархины цусан хангамж муудсантай холбоотой бөгөөд ихэвчлэн нас ахиж яваа хүмүүст элбэг тохиолддог байна. Мөн бодисын солилцоо муу явагддаг, чихрийн шижин өвчин туссан, судасны эмгэгтэй болон хоолны дэглэм баримталж буй хүмүүст уг шинж тэмдэг илрэх нь бий.

Хар, жижиг хэмжээтэй толбууд харагдах

10 Үе үе харж буй зүйл бүдгэрэх

Хэрвээ үе үе таны харж буй зүйл бүдгэрээд байгаа бол, нүдний мэдрэлийн эсүүд тань гэмтсэнийг илтгэж буй хэрэг юм. Тархи, толгой олон удаа өвдөж, тархины цусан хангамж муудах нь уг шинж тэмдэг илрэх үндэс болдог. 

Үе үе харж буй зүйл бүдгэрэх

11 Юмс бүрэлзэж харагдах

Юмс бүрэлзэж харагдаад байвал, энэ нь ойрын хараа муудсантай холбоотойгоос гадна, чихрийн шижин өвчин туссаныг илтгэж буй хэрэг юм. Хэрвээ эд зүйлс нүдэнд тань дугуй цагариг болон хурц гэрэлтэж харагдаж байвал, энэ нь нүдний болорт сэв сууснаас үүдэлтэй байдаг.

Юмс бүрэлзэж харагдах

12 Нүд шарлах

Хэрвээ таны нүд шарласан бол, элэг тань өвчилсөн байх нь бий. Өөрөөр хэлбэл элэгний "гепатит" өвчин туссан байж болзошгүй аж. Тиймээс эмчид яаралтай үзүүлээрэй.

Нүд шарлах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()