Таны үс унаж, хумс хугарч байгаагийн шалтгаан

Үс унаж, хумс хугарахын шалтгаан нь эрүүл мэндтэй холбоотой байх нь бий. Ялангуяа биед "мангани"-ийн хэмжээ багасах үед үс ихээр унаж, хумс хугардаг байна. Мангани нь антиоксидант шинж чанартай бөгөөд ясны өсөлтийг тэтгэж, шарх, үрэвслийг эдгээдэг. Мөн С, В витамин, амино хүчил, эрдэс бодисоор баялаг төдийгүй тархины үйл ажиллагааг дэмжиж, хорт хавдрын эсрэг тэмцдэг аж. Харин хэрхэн "мангани"-ийг биедээ хуримтлуулж, үс уналт, хумс хугаралтын эсрэг тэмцэх ёстойг та бүхэндээ дуулгая.

Таны үс унаж, хумс хугарч байгаагийн шалтгаан
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 "Мангани"

Биед мангани дутагдсаны шинж:

  • Бие сульдаж, гүйлгэнэ.
  • Үс унаж, хумс хугарна.
  • Хурцадсан үед хараа муудаж, үргүйдэж мэдэх юм.

Хэрвээ танд дээрх шинжүүд илэрч, биед тань "мангани" дутагдах аваас зохистой хоол хүнсийг хэрэглэх ёстой аж. Бид танд манганиар баялаг хоол хүнсийг танилцуулъя. 

"Мангани"

1. Далайн бүтээгдэхүүнүүд болох сам хорхой, далайн загас, дун зэрэг нь Омега хүчлээр баялаг бөгөөд В витаминийг давхар агуулдаг. Энэ нь таны бие дэх манганий хэмжээг нэмэгдүүлэх болно.

2. Самар болон үр тариа нь их хэмжээний манганийг агуулах төдийгүй Е витамин, зэс, магнигаар баялаг аж. 

3. Бууцай нь хамгийн эрүүл хүнснүүдийн нэг билээ. Ердөө ганц багц бууцайнд хүний өдөрт авах ёстой хэмжээнээс их А, К витамин агуулагддаг байна. 

4. "Тофу" хэмээх бяслаг нь их хэмжээний мангани, кальци, төмөр, Омега 3-ыг агуулдаг билээ.

5. Бүхэл үрийн бүтээгдэхүүнд бор будаа, овъёос, шар будаа багтана. Эдгээр нь их хэмжээний мангани агуулж, хорт хавдар, чихрийн шижин зэргээс сэргийлэх аж.

6. Буурцаг нь С витамин болон манганиар баялаг билээ.

7. Хар цай уух нь өдөрт авах ёстой манганий хэмжээгээ нөхөж авах хамгийн энгийн болоод хялбар арга юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()