“Авокадо” жимсний ясыг хаяхгүй байх 5 шалтгаан

Авокадо жимсийг хүний биед тустай, эерэг нөлөө үзүүлдэг болохыг бид бүгд сайн мэднэ. Тэгвэл та тус жимсний яс ч мөн олон гайхалтай ашиг тустай гэдгийг сонсож байсан уу? Бид өнөөдөр та бүхэндээ авокадо жимсний ясыг хэрхэн хэрэглэж, гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарч болохыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

“Авокадо” жимсний ясыг хаяхгүй байх 5 шалтгаан
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Авокадо жимсний ясны ач тус

Авокадо жимсний яс нь нянг устгах, мөөгөнцрийн эсрэг шинж чанартай билээ. Энэ нь хортой бичил биетний биед үзүүлэх сөрөг нөлөөг саармагжуулж, хамгаалдаг бөгөөд бодисын солилцоог сайжруулах давхар тустай. Тус ясанд кальци, магни, С витамин агуулагдах төдийгүй биеийг дотроос эрүүлжүүлж, амин дэмээр тэтгэдэг байна. 

Авокадо жимсний ясны ач тус

2 Хэрхэн бэлтгэх вэ?

Авокадогийн яс нь эрүүл мэндэд тустай болохыг дээр дурдсан. Харин яаж хэрэглэх ёстойг танд дуулгая. Та ясныхаа хальсыг авч, шарах шүүгээнд хийж, 1 цаг байлгаарай. Ингэхдээ зөөлөн гал дээр тааруулаарай. Дараа нь ясаа үрж, жижиглэж бэлтгэх хэрэгтэй. Үүнийгээ хоолондоо хэрэглэж, эрүүл мэнддээ анхаарах боломжтойгоос гадна олон зүйлсэд ашиглаж болно. 

Хэрхэн бэлтгэх вэ?

Ингээд та бүхэндээ авокадо жимсний ясыг хэрэглэх шалтгаануудыг дуулгая. 

Бактерийн эсрэг үйлчилгээтэй авокадогийн ясыг нүүр болон биендээ түрхэж, арьсаа сэргээх боломжтой төдийгүй хагнаас салах хүсэлтэй хүмүүс хэрэглэж болох юм. Үүнийг маш олон гоо сайхны бүтээгдэхүүн орц, найрлагандаа оруулдаг билээ.

1. Скраб. Кофены нунтаг, далайн давс болон нунтаг ясыг нийлүүлж, арьсандаа түрхээрэй. Үүнийгээ сайтар үрж, үхэжсэн арьсаа үгүй хийх хэрэгтэй.

2.  Батга арилгах. Ясны нунтгаа бүлээн усаар зуурч бэлтгээрэй. Үүн дээрээ бага зэрэг цайны модны тос нэмж болно. Тус маскаа зөвхөн батгатай хэсэгтээ түрхэж, 4-6 минут болсны дараа угаана.

3. Нүүрний маск. Нунтаг ясаа, нунтаг шавартай хольж, нүдээ тойруулан түрхээрэй. 15 минут болсны дараа угааж, чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй.

4. Үсний ангижруулагч. 1 литр усанд 1 ширхэг жимсний ясыг нунтаг болгож хийнэ. Үүнийгээ 30 минут халааж бэлтгэнэ. Үсээ угаасны дараа тус бэлтгэсэн усаараа зайлах хэрэгтэй. 

5. Хоол. Авокадо жимсний яс нь илүүдэл жинг үгүй хийж, судасны хатуурал, цусны даралт ихсэх өвчнийг эмчилдэг байна. Та ясны нунтгийг хоол, салатанд хийж, өвчнөөс салаарай.

  • Салат. Бүх төрлийн салатыг амтлахдаа ясны нунтгийг ашиглаж болно. Ингэхдээ ялангуяа авокадо жимсийг салатандаа оруулвал үзүүлэх нөлөө нь улам ихсэх аж. Та өөрийн дуртай ногоонууд болон авокадог хэрчиж, чанасан өндөг нэмж хийх бөгөөд гол нь ясны нунтгаар амтлах хэрэгтэй.
  •  Смүти. Блендэрт 2 аяга сүү, гадил, цоохор майлз, бууцай болон 1 халбага ясны нунтаг хийж эргүүлээрэй. Ингээд л таны амттай смүти бэлэн болох аж. 
  •  Шөл. Ясны нунтгийн зөөлөн амтыг хоолонд нэмбэл улам сайхан амттай болдог. Ялангуяа авокадогийн шөлөнд нэмж хийхэд тохиромжтой. Сонгиноо шарж бэлтгээд, авокадог хэрчиж, 500 гр ногооны шөлөнд хийгээрэй. Үүнийгээ блендэрт хийж, эргүүлж, ясны нунтгаар амтлах хэрэгтэй.  

30
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()