Зөвхөн онгоцны үйлчлэгч нарын мэддэг нууц

Нэг өдөрт гэхэд л олон сая хүн нисэх буудлыг зорьж, өөр улс орон руу ажил болон аяллын шугамаар хүлгийн жолоо залж байдаг. Харин тэдгээр хүмүүс онгоцоор хэрхэн тав тухтай зорчих тухай мэддэг болов уу? Учир нь ихэнх тохиолдолд онгоцноос бууж ирж байгаа зорчигчид маш их ядарсан, нойр нь хүрсэн харагддаг шүү дээ. Иймд бид та бүхнийхээ мэдлэгт багахан ч болов хөрөнгө оруулалт хийх үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Зөвхөн онгоцны үйлчлэгч нарын мэддэг нууц
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Цонхтой ойр суух

Онгоцны гадна -60-65 хэмийн хүйтэн бөгөөд энэ нь онгоцны эх биеийг хөргөж мэднэ. Нисэхээс өмнө цонхны дэргэд суухад ямар нэгэн хүйтэн мэдрэгдэхгүй ч гэлээ хөөрөх явцад бага зэрэг даарах явдал гардаг байна. Иймд та цонхоор байгалийн үзэсгэлэнг харж  явахаар шийдсэн бол дулаан хувцаслахыг зөвлөе. 

Цонхтой ойр суух

2 Кофе, цай уух хэрэггүй

Онгоцны үйлчлэгч зорчигчдод уух зүйл санал болгох үед огт эргэлзэлгүйгээр ус сонгож байгаарай. Учир нь кофе, цай зэрэг бусад төрлийн уух зүйл хоолой хатааж, тухгүй байдал үүсгэх аж. Мөн кафейн ихээр агуулах тул нойр сэргээж, унтахад саад учруулна. Үүнээс гадна  улаан лоолийг шүүсийг ууж болох бөгөөд энэ нь биеийг тухтай амрахад туслах болно. 

Кофе, цай уух хэрэггүй

3 Онгоцон дахь ширээ, сандал бохир гэдгийг санаарай

Онгоцонд нисэх үеэр суудлын халаас, ширээ зэргийн ариун цэврийн талаар та урьд өмнө нь бодож байв уу? Үнэн хэрэгтээ эдгээр нь цэвэрхэн харагдаж болох ч их хэмжээний нянг өөртөө агуулж байдаг аж. Харин суудлын халаасны тухайд үйлчлэгчид хүүхдийн хэрэглэсэн живх хийж, хадгалах тохиолдол гардаг байна. Иймд та ширээг хэрэглэхээсээ өмнө сальфеткиар арчихад гэмгүй юм. 

Онгоцон дахь ширээ, сандал бохир гэдгийг санаарай

4 Өглөөний нислэг хамгийн тухтай

Хэрэв танд өглөө нисэх боломж олдвол эргэлзэх зүйлгүй тус нислэгийг сонгоорой. Учир нь өглөө нисэх нь өндрөөс айдаг, нисч чаддаггүй хүмүүст хамгийн тухтай байх төдийгүй айдсыг нь дардаг байна. Мөн өглөө цаг агаарын байдал харьцангуй тогтуун байх тул гарч болох эрсдлийн хувь харьцангуй бага байх аж. Хамгийн гол нь зорчигч нарт тухтай, ядралт бага байна. 

Өглөөний нислэг хамгийн тухтай

5 Хамгийн арын эгнээнд суувал илүү сайн үйлчилгээ авч чадна

Урд эгнээнд суувал та амттай хоол, анхаарал халамжийг хамгийн түрүүнд авна. Харин хамгийн арын эгнээнд суувал үйлчлэгдээс илүү их халамж хүртээд зогсохгүй, илүү гарсан эдлэл хэрэгсэл, ус зэргийг авч чадах төдийгүй хэн ч анзаарахгүй тул үйлчлэгчээс өөр зүйлс хүсч, ярилцах боломжтой юм. Нэг ёсондоо илүү хувийн орон зайг үүсгэж, үйлчлэгчтэй дотно ярилцаж болох төдийгүй ингэснээр илүү сайн үйлчилгээ авна. 

Хамгийн арын эгнээнд суувал илүү сайн үйлчилгээ авч чадна

6 Хүзүүний дэрийг бүрэн гүйцэт хийлэх шаардлагагүй

Та онгоцны үйлчлэгчээс хүзүүний дэр авсан бол нэг дүрмийг баримталж хэвшээрэй. Энэ нь дэрийг бүрэн гүйцэт хийлэхгүй байх аж. Дэрийг бага зэрэг дутуу хийлснээр хүзүүнд тухтай байж, сайхан амрахад туслах болно. 

Хүзүүний дэрийг бүрэн гүйцэт хийлэх шаардлагагүй

7 Тусгай хоолноос сонгож идэх

Ихэнх агаарын тээврийн компаниуд олон төрлийн хоолны сонголттой байдаг. Тэр дунд нь цагаан хоолтнуудад зориулсан цэс, тусгай хоолнууд ч байдаг юм. Харин тусгай цэснээс сонгож хооллож байхыг танд зөвлөе. Энэ нь илүү амт чанартай болоод сонголт арвинтай байх аж. 

Тусгай хоолноос сонгож идэх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()