Таны нойр хулжаад байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай!

Бид ойролцоогоор амьдралынхаа 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг байна. Хангалттай сайн унтаж, амрах болон эрүүл байх эсэх нь хэрхэн унтаж амардгаас ихээхэн хамаардаг аж. Иймд бид та бүхэндээ унтах үед тулгардаг эрүүл мэндийн бүхий л асуудлуудыг хэрхэн шийдэх тухай мэргэжлийн хүмүүсийн өгсөн, маш хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэе. 

Таны нойр хулжаад байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай!
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөр өвдөх

Мөр өвдсөн үед хажуу тийшээгээ харж унтах нь тохиромжгүй. Түүнчлэн доош харж, унтаж хэрхэвч болохгүй.

Харин хамгийн зөв байрлал бол дээш харж унтах. Толгой доороо зөөлөн дэр тавина. Ингэхдээ толгойн хэлбэрт тохирсон зөв хэлбэртэй дэр байвал сайн нөлөөтэй байдаг аж. Мөн өөр нэг дэрийг гэдсэн дээрээ тавиад тэврэх хэрэгтэй. Ингэснээр таны мөр зөв байрлалд орох болно.

Дээш харж унтах тухгүй байвал хажуу тийшээгээ харж, унтаж болдог байна. Мөрнийхөө өвдөөгүй талаар унтаарай. Хөлөө бага зэрэг нугалж, цээж рүүгээ шахаж хэвтээрэй. Хөлийнхөө дунд дэр тавьж болно. Харин гараа толгой доороо хийж унтаж болохгүй бөгөөд эс бөгөөс таны гар улам их өвдөх аж.

Мөр өвдөх

2 Нуруу өвдөх

Нэн түрүүнд зөөлөн гудсаа солих хэрэгтэй. Мөн нуруу өвдсөн үед нурууг тэгш байлгах шаардлагатай гэдгийг мартаж болохгүй.

Хамгийн зөв байрлал бол дээш харж унтах юм. Хөлөн доороо дэр тавих хэрэгтэй бөгөөд ингэснээр нурууны мурийлт болон шөрмөсний тэлэлтийг багасгах нь бий. Мөн нуруун доороо зөөлөн алчуур тавиарай.

Хэрвээ та доош харж унтах дуртай бол, аарцагныхаа доор жижиг дэр тавьж унтвал, илүү тохиромжтой байх болно.

Хажуу тийш харж унтах дуртай хүмүүст мэргэжлийн эмч нар хэвлийн доторх ургийн байрлал буюу жирэмсэн эхчүүдэд тохиромжтой байрлалаар унтахыг санал болгодог. Үүний тулд та хөлөө гэдэс хүртлээ нугалж, хөлөн дундаа дэр тавиарай.

Нуруу өвдөх

3 Хүзүү өвдөх

Хүзүү өвдсөн үед дээшээ харж унтаарай. Үүний тулд хүзүү болон хоёр гарынхаа доороо дэр тавьж унтах хэрэгтэй. Хүзүү өвдөх үед хүзүүнд тохирох, зориулалтын дэрийг сонгох нь маш чухал юм.

Хэрвээ та хажуу тийш харж унтах дуртай бол, хэт өндөр дэр дэрлэх гэсний хэрэггүй. Харин ойролцоогоор 15 см зузаантай дэр ашиглахад болох аж.

Хэрвээ та доош харж унтах дуртай бол, нимгэн дэр хэрэглэх хэрэгтэй бөгөөл аль болох доош харж унтахгүй байхыг хичээгээрэй. Доош харж унтах үед хүзүү нэг тал руугаа хэт гилжийж өвддөг тул, аль болох дээш харж унтахыг эрхэмлээрэй.

Хүзүү өвдөх

4 Нойр хүрэхгүй байх

Унтахынхаа өмнө гар утас болон зөөврийн компьютерээ ашиглах гэсний хэрэггүй. Та унтах гэж хэр зэрэг хичээл зүтгэл гаргана, төдий чинээ унтахад тань дөхөм болох болно. Тэдгээр төхөөрөмжнөөс гарах хурц гэрэл болон цацраг туяа нь таны унтах горимд сөргөөр нөлөөлөх нь бий.

Унтахаасаа өмнө дор хаяж 6 цагийн өмнө кафейн агуулсан зүйлс хэрэглэж болно. Үүнд зөвхөн кофе орохгүй бөгөөд "Coca Cola", энергийн ундаа, хар цай болон шоколад зэрэг зүйлс багтана. Мөн түүнээс гадна, өглөө, оройдоо дасгал хөдөлгөөн хийснээр цусыг шингэлж, хурдан унтахад тусалдаг байна.

Нойр хүрэхгүй байх

5 Олон дахин сэрж, тухгүй унтах

Та үргэлж шөнө дунд сэрдэг бол, гар утас болон согтууруулах ундааг унтахын өмнө хэрэглэхгүй байхыг анхаарна уу. Согтууруулах ундаа нь бие дэх усны хэмжээг алдагдуулж, нойрыг уртасгадаг аж. Тэгвэл бид яагаад шөнө дунд сэрдэг вэ?

Үүний шалтгааныг олохын тулд өрөөнийхөө хэмийг шалгаж, үзээрэй. Унтах үед хамгийн тохиромжтой хэм бол 20-22 градус байдаг аж. Харин хэт халуун бол, унтахад хэцүү байдаг. Эсрэгээрээ хэт хүйтэн бол, бие өвдөх магадлалтай байдаг гэнэ.

Олон дахин сэрж, тухгүй унтах

6 Сэрж чадахгүй байх

Хүн бүрт өглөө босоход хэцүү байдгаас гадна, бүгд ажил, хичээлээсээ хоцрохоос айдаг шүү дээ. Гэхдээ үүнийг хялбархан шийдэх арга байдаг аж. Үүний тулд та сэрүүлгээ өдөр бүр яг тогтсон нэг цагт тавьж байгаарай. Үүнд амралтын өдөр ч бас хамаатай гэдгийг мартаж болохгүй. Ингэснээр та олон цаг унтахын тулд эрт орондоо ордог болж хэвших юм.

Сэрж чадахгүй байх

7 Хурхирах

Хэрвээ та хурхирдаг бол, дээш харж битгий унтаарай. Эс бөгөөс залгиур хоолой хонхойж, хэл доошлон, агаар ороход бэршээл учруулдаг байна.

Дэрэндээ анхаараарай. Хэт зөөлөн дэр дэрлэх нь толгойг хазайлгадаг бөгөөд энэ нь хурхирах үндэс болдог аж. Тиймээс нуруугаа орноос хөндийрүүлэх юм уу, эсвэл зориулалтын дэр ашиглаж хэвшээрэй.

Хажуу тийш харж унтах. Ингэснээр толгойн байрлал зөв болж, агаарын урсгалд бэрхшээл учруулдаггүй аж.

Дасгал хийх хэрэгтэй. Хэл болон хоолойн булчинг бэхжүүлэх энгийн дасгалуудыг хийснээр хурхирахгүй унтах боломжтой юм.

Хурхирах

8 Шөрмөс татах

Шөрмөс татах нь хөлийн булчин зангирах юм. Наснаас үл харгалзан, хүмүүсийн 80% нь энэ төрлийн асуудалтай нүүр тулгарах нь бий. Саа өвчин, мэдрэлийн системийн өвчлөл болон зарим амин дэм дутагдсанаас болж шөрмөс татдаг байна. Иймд таны шөрмөс татдаг бол, эмчид хандаарай. Эрүүл хүмүүсийн шөрмөс ч гэсэн татдаг бөгөөд энэ нь булчингийн ядаргаа, стресс, суугаа ажил зэргээс шалтгаалдаг.

Бүх төрлийн сунгалтын дасгалуудын тусламжтай шөрмөс таталтыг зогсоож болдог. Мөн йогоор хичээллэх, унтахын өмнө иллэг хийх зэргээр шөрмөс таталтаас ангижирч болох аж. Гэвч дасгалуудаа тогтмол хийх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

Шөрмөс татах

9 Бусад асуудлууд

Биднийг унтах үед өөр олон зовиурууд гарч болно. Үүнд хоол боловсруулах эрхтний хямрал, тохиромжгүй гутал өмссөнөөс болж, хөл өвдөх гэх зэргийг дурдаж болно. Иймд эмчид хандахаасаа өмнө тохирох эмчилгээг хийх ёстой аж. Энэ нь байнга өвдөөд байдаггүй, эрүүл биетэй хүмүүст хамаатай болохыг ойлгоорой.

Ихэнхдээ шөнийн цагаар цээж тань хорсдог бол, унтахдаа зүүн талаараа унтаарай. Ингэж унтах нь ходоодны хүчил улаан хоолой руу орохоос сэргийлдэг бөгөөд ингэснээр цээж хорсдоггүй байна.

Шөнийн цагаар хөл тань өвдөөд байна уу? Хэрвээ тийм бол, хөнжлөөрөө хөлөө хучихыг зөвлөе. Ингэснээр хөлөнд хуримтлагдсан венийн цус тархаж, таны хөл өвдөхөө болих аж. Түүнчлэн унтахын өмнө хөлөндөө зөөлөн иллэг хийж, халуун цай, кофе хэрэглэхгүй байх хэрэгтэй юм. Харин та халуун цай болон кофег унтахаасаа 6 цагийн өмнө хэрэглэж байгаарай.

Бусад асуудлууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()