Машиныхаа дугуйг хэрхэн зөв сонгох вэ?

2017-04-16, 15:16
14,044

Дэлхий даяар газар зүйн болон цаг уурын хүчин зүйлсээс шалтгаалан дараах стандартуудыг мөрдлөг болгож байна. Үүнд: Ази стандарт / Япон, Солонгос /, Европ стандарт, Америк стандарт, Канад стандарт. Энэхүү стандартууд нь тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой дугуйнуудыг үйлдвэрлэж байдаг. Монголд хамгийн тохиромжтой стандарт нь Америк болон Канад стандартын дугуйнууд байдаг. Учир нь газар зүйн болон цаг уурын бүсийн хувьд төстэй бүсэд оршдог тул хамгийн тохиромжтой.

Машиныхаа дугуйг хэрхэн зөв сонгох вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Автомашины дугуй дараах үндсэн хээтэй байдаг.

  • Өвлийн хээ
  • Зуны хээ
  • Бартаат замын хээ
  • Бүх улирлын хээ

Ихэнх хэрэглэгчид хээний талаар төдийлөн сайн мэддэггүйгээс буруу дугуй авах нь элбэг. Хэрвээ та шинэ дугуй авах гэж байгаа бол ямар замаар явдаг, ямар нөхцөлд ашигладаг гэдгээ сайтар бодолцож сонголтоо хийх нь чухал.

Ингээд та бүхэнд дугуйн хээ болон түүний онцлог ямар замд ямар хээтэй дугуй хэрэглэх нь тохиромжтой тухай зөвлөе.

 

1 ӨВЛИЙН ХЭЭ

Энэ төрлийн дугуй нь хийгдсэн материалын хувьд зөөлөн учраас амархан хатуурч хөлддөггүй, хээний зүслэг болон гулгалтын эсрэг ажиллах ажиллагаа алдагддаггүй.

ӨВЛИЙН ХЭЭ

2 БҮХ УЛИРЛЫН ХЭЭ

Энэ төрлийн хээ нь өвлийн хээтэй дугуйг бодвол арай хатуу. Тийм учраас эдэлгээ удаантай болдог. Ихэнхдээ жийп, кроссовер төрлийн машинуудад ашиглавал тохиромжтой байдаг.

Хичнээн M+S буюу шавар цас гэсэн бичигтэй байлаа ч өвлийн дугуйны гулгалтын эсрэг болон ус зайлуулах үүргийн хувьд өвлийн дугуйны хэмжээнд хүрдэггүй.

БҮХ УЛИРЛЫН ХЭЭ

3 БАРТААТ ЗАМЫН ХЭЭ

Зарим хэрэглэгч энэ хээг өвлийн хээтэй андуурах эсвэл харагдах байдлын хувьд гоё сайханд нь татагдаж худалдан авах нь элбэг. Гэвч ийм хээтэй дугуй нь тохирсон замын нөхцөлд л үндсэн үүргээ биелүүлэх бөгөөд бусад тохиолдолд таагүй мэдрэмж үлдээх нь олон.

Жилдээ 4-5 удаа хөдөө явдаг. Явахдаа голчлон засмал замаар явдаг хэрэглэгч нар хөдөө их явдаг гээд ийм хээтэй дугуйг худалдан авах нь олон.

Гэвч жилийн ихэнх хугацааг хотод өнгөрүүлдэг бол ийм хээтэй дугуйг худалдан авах нь тохиромжгүй юм. Ийм хээтэй дугуйг зөвхөн шавар бартаа ихтэй авто аялалд явахдаа тавьж яваарай.

БАРТААТ ЗАМЫН ХЭЭ

4 ЗУНЫ ХЭЭ

Ийм хээтэй дугуйн хийгдсэн материалын хувьд хатуу байдаг. Учир нь халуун асфальт дээр дугуй үрэлт авч элэгдэл хурдан явагддаг. Үүнээс сэргийлж дугуйн бүтцийг хатууруулж эдэлгээний хугацаа болон замтай барьцалдах чадварыг ихэсгэсэн байдаг.

ЗУНЫ ХЭЭ

Эх сурвалж: www.cardoctor.mn

22
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()