Эрдэмтдийн өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 9 зүйл

Бидний амьдарч буй цэнхэр гараг дээр өнөөг хэр нь судлаачдын нээж илрүүлээгүй, учир нь үл тайлагдах нууцууд байсаар байна. Иймд бид та бүхэндээ сонирхуулах үүднээс нэгэн сонирхолтой мэдээллийг бэлтгэснийг хүлээн авна уу.

Эрдэмтдийн өнөөг хүртэл нууцыг нь тайлж чадаагүй 9 зүйл
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Халимнууд яагаад далайн эрэг дээр гарч үхдэг вэ?

Аугаа сэтгэгч Аристотель, аварга халимнууд яагаад далайн эргийн гүехэн усанд ил гарч үхээд байдгийг ойлгодоггүй байсан гэдэг. Түүнээс хойш олон арван эрдэмтэд өөр өөрсдийн таамгийг дэвшүүлсээр байгаа юм. Үүнд дурдсанаар:

  • Далайн шуурганд хөөгдсөн аварга халим ийнхүү далайн эрэгт гацдаг.
  • Махчин амьтдаас зугтахдаа эрэг рүү тэмүүлдэг.
  • Орчны бохирдол, экологийн тэнцвэрт байдал алдагдахад ийнхүү амиа егүүтгэдэг зэрэг олон тайлбарыг дэвшүүлсээр байна. Харин та үүнтэй санал нэг байна уу?

Халимнууд яагаад далайн эрэг дээр гарч үхдэг вэ?

2 Өвсөн дээрх нялцгай биетүүд чухам юу вэ?

Таны харж байгаачлан, энэхүү нялцгай биетийн тухай маш олон хүмүүс өөр өөрсдийн таамгийг дэвшүүлж, харин эрдэмтэн судлаачид үүнээс дээж авч шинжилсээр байгаа юм. Шинжилгээний дүнд тус биетээс өт болон нянгийн "ДНК" илэрсэн бөгөөд бохирдлоос үүдэлтэй хэмээжээ. Харин хүмүүс үүнийг замаг, эсвэл хоёр нутагт амьтан хэмээцгээж байна. Түүнчлэн "солирын нулимс" хэмээх нэрийг хүртэл өгөөд амжжээ.

Өвсөн дээрх нялцгай биетүүд чухам юу вэ?

3 Санчир гараг хэрхэн харагддаг вэ?

Агаар мандлаас Санчир гарагийг харахад, 25 мянган км-ийн голчтой, 6 өнцөгт хуй тус гарагийг бүрхэж байжээ. Чухам яагаад ийнхүү хуй бүрхэж байгааг эрдэмтэд өнөөг хэр нь судалсаар байгаа юм.

Санчир гараг хэрхэн харагддаг вэ?

4 Бид удахгүй роботтой ярьдаг болно

Техник технологийн эрин үед, хиймэл оюун ухаан тэр дундаа роботын хөгжил үсрэнгүй хөгжсөөр байна. Тиймдээ ч хүмүүс роботыг удахгүй хүн шиг сэтгэдэг, тэрчлэн хүмүүстэй харилцдаг болно хэмээн таамагласаар байгаа билээ.

Бид удахгүй роботтой ярьдаг болно

5 Эмэгтэйчүүд яагаад том хөхтэй байдаг вэ?

Эмэгтэй хүн яагаад том хөхтэй байдаг тухай олон эрдэмтэд өөр өөрийн таамгийг дэвшүүлсээр ирсэн. Үүний нэг баримт нь үр хүүхдээ тэжээх бол, зарим нь зүгээр эсрэг хүйстнээ өөртөө татах хэмээдэг байна. Гэвч эртний түүх сурвалжуудад тэмдэглэснээр том хөх нь тэднийг эсрэг хүйстнээ татахад огтхон ч нөлөөлдөггүйн дээр халуухан харагдуулдаггүй гэнэ.

Эмэгтэйчүүд яагаад том хөхтэй байдаг вэ?

6 Амьдрал хаанаас эхэлдэг вэ?

Хүн бүр амьдрал хаанаас эхлэлтэй, юунаас үүссэн тухай маргалдсаар байгаа юм. Тэдний нэг нь амьдралыг цагаан тоосонцроос үүссэн хэмээх нь бий. Энэхүү тоосонцор нь генетикийн мэдээллийг дамжуулдаг бөгөөд амьдралыг үүсгэдэг болохыг судлаачид таамаглаж байна.

Амьдрал хаанаас эхэлдэг вэ?

7 Амьтад газар хөдлөлтийг мэдэрдэг үү?

Эртний Грек улсын үеэс хүмүүс тэжээмэл амьтад газар хөдлөлтийн дохио, чичиргээнийг урьдчилан мэддэг хэмээн үзсээр иржээ. Гэвч энэ нь үнэндээ баттай биш юм. Байгалийн газар хөдлөлт, гамшгийг урьдчилан таамаглах нь маш хэцүү. Сонирхуулахад, газар хөдлөхийн өмнө агаарт нэгэн хачирхалтай тоосонцор дэгддэг ажээ.

Амьтад газар хөдлөлтийг мэдэрдэг үү?

8 Ангараг гараг дээрх хар судал

Судлаачид Ангараг гараг дээрх хар судлыг усны судал байх боломжтой хэмээн үзэж байна. Учир нь тус судал нь хавар зуны улиралд тодорч, өвлийн улиралд алга болох давтамжтай жилийн жилд нэг газраа үзэгддэг байна. Энэ нь Ангараг гараг дээр амьдрал байх найдварыг эрдэмтдэд төрүүлсээр байгаа юм.

Ангараг гараг дээрх хар судал

9 Эртний Шумерууд бичиг үсэгтэй байсан

Эртний Шумерийн соёл, бичиг үсэг нь Вавилон болон Ассирийн эзэнт гүрнээс эхлэлтэй. Тиймдээ ч одон орон болоод физикийн асар их баялаг, үүх түүхтэй байсан гэгддэг. Шумерчуудын шаантаг маягийн тэмдэг үсгийг харь гарагийн ч хэмээн үзэх нь бий. Ямартай ч тус бичиг үсэг нь маш олон задаргаа, тайлалтай байсан гэдэг.

Эртний Шумерууд бичиг үсэгтэй байсан

66
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()