“Google” ямар мэдээллийг нууцалдаг вэ?

Дэлхийн хамгийн том хайлтын систем болох "Google"-ээс бид төрөл бүрийн зүйлсийг хайж, авахыг хүссэн мэдээллээ хормын төдийд олж чаддаг. Гэвч эндээс та зарим зүйлсийг хайгаад ч олж чадахгүй аж. Тус сайт нь хүмүүсийн айдсыг төрүүлж, буруу үлгэр дууриалал өгөхүйц зарим мэдээллийг нарийвчлан хүргэхээс татгалзаж, хязгаарладаг байна. Харин бид та бүхэндээ  "Google"-ээс нарийвчлан, дэлгэрэнгүй гаргахаас татгалзсан үйл явдлуудыг танилцуулъя. 

“Google” ямар мэдээллийг нууцалдаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Хачирхалтай бичлэг

2015 оноос эхлэн "Puzzle Video" гэх хачин жигтэй бичлэг интернэт орчмыг шуугиулж эхэлжээ. Нүүрэндээ баг зүүсэн, урт хамартай эр балгас болсон сэтгэц мэдрэлийн эмнэлгийг тойрон алхаж байгаа бичлэг цацагдаж, хүмүүсийн гайхшралыг төрүүлж байв. Энэхүү бичлэгийг нэг удаа үзэхэд онц зүйл байхгүй мэт санагдаж болох ч хэдэн хэдэн удаа анхаарлаа төвлөрүүлэн үзсэнээр чухам юу хэлэх гэснийг нь ойлгох боломжтой хэмээжээ. Энэхүү бичлэг нь нууцлаг мессежийг хүмүүст хүргэх зорилготой аж. Харин "Google"-ээс энэхүү бичлэг, үүний тухай мэдээлийг нэг хэсэгтээ устгаж, олон нийтэд хүргэхээс татгалзаж байсан удаатай юм. 

Хачирхалтай бичлэг

2 Дахин төрсөн хүүхэлдэй

Яг хүүхэдтэй ижил хүүхэлдэйг компьютер графикийн тусламжтайгаар үйлдвэрлэдэг болохыг та мэдэх үү? Энэ нь нялх үрээ алдсан ээжүүдэд зориулсан бөгөөд тэдний сэтгэлийг дэвтээж, энгэрийг нь дулаацуулах үүрэгтэй юм. Тэд хүүхдийнхээ зургийг үйлдвэрлэгчдэд өгч, яг адилхан хүүхэлдэйг бий болгодог аж. Энэ нь яг л амьд хүүхэдтэй ижил харагдаж, ээжийг нь тайвширтал хажууд нь байдаг билээ. Харин та мэдээллийн дэлгэрэнгүйг "Google"-ээс хайж, үйлдвэрлэгчидтэй холбогдож чадахгүй болов уу? Учир нь тэд энэхүү наймааг хууль бус, бусдад буруу үлгэрлэл болно гэж үзээд, мэдээллийг хязгаарладаг байна. 

Дахин төрсөн хүүхэлдэй

3 Аннелизе Мишель (Anneliese Michel)

Аннелизе Мишель нь багаасаа их шүтлэгтэй нэгэн байсан бөгөөд өсвөр насанд байхаасаа хачин жигтэй үйлдлийг өөрийн мэдрэлгүй хийж, сүүлдээ хараалд өртөн ухаан мэдрэлээ алдсан байдаг. Тус байдалтай байсаар хоол тэжээл, шингэний дутагдалд орж нас барсан билээ. Харин түүний байдлыг илтгэсэн нэгэн бичлэг байдаг бөгөөд үүнийг дүрсжүүлэн, олонд хүргэсэн нь хүн бүрийн айдас, жихүүдэс болон хайрлан өрөвдөх сэтгэлийг төрүүлж байсан юм. Шинжлэх ухааны хэлэнд үүнийг чөтгөрт эзэмдүүлэх гэж тайлбарлах нь бий. Түүнчлэн "The Exorcist" аймшгийн киног ч түүний түүхээс сэдэвлэн бүтээсэн билээ. "Google" сайтын тухайд түүний амьдралын түүхийг бүрэн эхээр нь оруулдаггүй бөгөөд энэ нь хүмүүсийг цочролд оруулахаас эмээсэнтэй холбоотой юм. 

Аннелизе Мишель (Anneliese Michel)

4 "4Chan" цуврал аллага

Нэр үл мэдэгдэх нэгэн хэрэглэгч "4Chan" сайтад хэд хэдэн эмэгтэйчүүдийг хөнөөж буй зургуудаа байршуулж байжээ. Сүүлдээ тэрээр хохирогчдын амьд байх үеийн зургийг, үхсэний дараах зурагтай нь эвлүүлэн байрлуулах болсон юм. Тэрээр "Хэрвээ та нар надад нэг бүсгүйн нэр хэлэх юм бол би түүний үхсэн хэвтэж байгаа зургийг энэ сайтад оруулж чадна. Гэхдээ нэг постны дор 10 нэр л бичигдэх ёстой." хэмээн бичиж, шуугиулж байсан юм. 

"4Chan" сайтын үнэнч шүтэн бишрэгчид энэ бүхэн ердөө л нэг тоглоом гэж үзэж байсан хэдий ч сүүлд энэ бүхэн нь үнэн болохыг цагдаа нар олж илрүүлсэн билээ. Харин та үүний бодит түүх, нарийвчилсан мэдээллийг "Google"-ээс олох боломжгүй. 

"4Chan" цуврал аллага

5 "Cannibal Holocaust"

Италийн найруулагч Ружеро Деодатогийн бүтээл болох "Cannibal Holocaust" нь өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө нээлтээ хийж, шуугиан тариад амжсан юм. Тус уран бүтээл нь бүх цаг үеийн хамгийн их шуугиан тарьж, хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн аймшгийн кинонуудын нэг бөгөөд кино зураг авалт хэтэрхий бодит харагдаж байсан тул найруулагчийг жүжигчидээ хөнөөсөн байж мэднэ хэмээж шүүхийн танхимд хүртэл дуудаж байжээ. Энэхүү кинонд Амазон ширэнгэн ой дахь хүний махан идэштэн овог аймгуудыг судалж яваад хохирогч болж буй Америкийн судлаачдыг харуулсан байдаг. Хэтэрхий их яргалал, нүд хальтрам үзэгдлүүдийг маш их гаргадаг тул зарим улс орнуудад энэхүү уран бүтээлийг гаргахыг хориглосон билээ. 

"Cannibal Holocaust"

6 Нас барагсдын зураг авах

Нас барагсдын зургийг өөрөөр "үхсэн ч чамайг санагалзаж явах болно" хэмээн нэрлэдэг байна. Ингэхдээ нас барсан хүний цогцосны зургийг авч, янзлан яг л амьд мэт болгосны эцэст жаазлан захиалагчдад өгдөг аж. Гэхдээ энэ нь хэтэрхий жихүүдэс төрүүлэм, аймшигтай биш гэж үү? Өдөр шөнө, өглөө оройгүй тухайн талийгаачийн цогцосны хүйтэн төрх таныг ширтэж байна гээд төсөөл дөө. Тиймдээ ч энэхүү хэргийг өөхшүүлэхгүй гэсэндээ "Google"-ээс мэдээллийг хязгаарласан байдаг. 

Нас барагсдын зураг авах

7 "CreepyPasta" сайт

"CreepyPasta" гэх сайтад нуруугаар хүйт даалгаж, айдас төрүүлэм түүхүүд, зураг бичлэгийн хамтаар нийтлэгддэг байна. Тэнд хүн бүр өөрт тохиолдсон аймшигт явдлуудаа бичиж, бусадтай хуваалцдаг бөгөөд үүнийг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй аж.

"CreepyPasta" сайт

8 Үхэж болох эрсдлүүд

Та “A Million Ways to Die in the West” киног үзэж байсан уу? Хүний амь үнэ цэнээ алдаж, хэзээ үхэх нь үл мэдэгдэх аймшигтай газарт очсон залуугийн тухай өгүүлэх инээдмийн кино билээ. Энэхүү уран бүтээлд хүний үхэл хичнээн амархан болохыг харуулдаг. Харин "Google" сайтад хүний үхэж болох эрсдэл, боломжуудыг дэлгэрэнгүй хүргэхээс татгалзсан байдаг. 

Үхэж болох эрсдлүүд

9 Дэлхийн хүн амын төрөгсөд, үхэгсдийн тоо

Та нэг секундэд дэлхий дээр хэдэн хүн төрж, хэдэн хүн үхдэг болохыг мэдэх үү? Хэрвээ үүнийг мэдэхийг хүсвэл "World Births and Deaths" дээр дарахад хангалттай юм. Энэ нь танд хаана хэдэн хүн нас барж, хэдэн төрж байгааг тоо баримттайгаар дэлгэн үзүүлэх болно. 

Дэлхийн хүн амын төрөгсөд, үхэгсдийн тоо

10 Шөнийн ангууч

Шөнийн ангууч буюу "The Original Night Stalker" цуврал алуурчинг эрэн сурвалжилсан ч олж чадаагүй юм. Тэрээр 1970-1980 оны хооронд 12 хүний аминд хүрч, 50 гаруй бүсгүйг хүчирхийлсэн байдаг. Өдгөө 40 гаруй жилийн дараа ч түүний хэргүүдийг мөрдөж, шалгасан хэвээр  байгаа бөгөөд маш олон таамаг дэвшүүлж, ажиллагааг явуулсан ч хэргийг илрүүлж чадаагүй л байна. Түүнийг нийтдээ 175 гэмт хэрэгт буруутгадаг төдийгүй дэлхийн хамгийн их шуугиан тарьж, эрэн сурвалжлагдсан гэмт хэрэгтэн хэмээгддэг билээ. Харин тус хэрэгтний мэдээлэл дэлхийн хамгийн том хайлтын систем болох "Google"-д байх хэдий ч, тэндээс нарийвчилсан зүйлсийг олон боломжгүй юм. 

Шөнийн ангууч

11 Матрас доторх бясаа

Бясаа нь маш жижиг хэмжээтэй, бор өнгөтэй бөгөөд хүн болон амьтны цусыг сорж амьдардаг. Тэд гэрийн тэжээмэл амьтдаар дамжин гэрт орж ирдэг ба гэрт суурьшиж, өсч үрждэг байна. Та тэднийг харж чадахгүй бөгөөд шөнийн цагаар хазуулж байж л чухам юу болоод байгааг ойлгох боломжтой. Тэд 3-10 минутын турш цус орж, хүнс тэжээлээ авдаг аж. Энэхүү амьтан нь ихэвчлэн орны матрасд шигдэж, суурьшдаг байна. 

Матрас доторх бясаа

12 Дэлхийн хамгийн царай муутай нохой

Дэлхийн хамгийн царай муутай нохойг "Peanut" гэдэг юм. Түүний арзайсан үс, ярзайсан шүд, унжгар нүд нь хамгийн царай муутай гэж нэрлэгдэхэд хүргэсэн байна. Тус нохой нь хүчирхийлэлд өртөж, зовхи болон уруулаа тас татуулсан бөгөөд үүнээс болж нүд нь байнга нулимс бүрхэж, шүд нь ярзайж явах болжээ. Хэдий тийм ч гэлээ Холли Чандлер гэх залуу түүнийг тэжээж, царай муутай нохдын тэмцээнд оруулж, алдаршуулсан юм. 

Дэлхийн хамгийн царай муутай нохой

13 "Баяртай шоронгийн даргаа"

"Баяртай шоронгийн даргаа" гэдэг бол АНУ-ын Техас муж дахь шоронд цаазын ял хүртэж, амиа алдаж байгаа ялтнуудын хэлдэг хамгийн сүүлчийн үг юм. Угтаа бол тэд орчлонгоос халихын өмнө бодож санаж явдаг бүхнээ нуулгүй хэлэх ёстой. Харин ингэж тогтсон нэг үгийн хэлж байгаа нь цаанаа нэг нууцыг агуулах аж. Үнэн хэрэгтээ тэдний үгэнд орж, хэл гэсэн үгийг нь хэлснээр ял гүйцэтгэгч ялтанг бага тамлаж, хөнөөдөг байж болно. 

"Баяртай шоронгийн даргаа"

14 Хүн чоно эгч дүүс

Энэтхэгт амьдардаг “үсжих синдром” буюу “хүн чоно” өвчтэй эгч дүү гурав байдаг бөгөөд охидын нүүрний арьс нь бараг бүхэлдээ үсээр бүрхэгдсэн, маш өтгөн хөмсөг, эр хүнийх шиг сахалтай ажээ. Тэд энэхүү үснээсээ салах гэж маш олон арга хэрэглэж, бүхнийг туршиж үзсэн боловч өнөө хэр нь амжилт олоогүй байгаа юм. Ингэснээр тэдний амьдрал утга учраа алдаж, олны хэл амны бай болж, нөхөрт гарч чадалгүй насыг барахыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч тэд мөнгө хурааж, лазер эмчилгээ хийлгэхийг зорьж байгаа ажээ. 

Хүн чоно эгч дүүс

15 Хүний махаар хооллогсод

Хүн хүний мах иднэ гэдэг санаанд буухад ч бэрх асуудал. Энэхүү байдал анх 1994 онд Перро Локо гэх эр "Cannibal Café"-г нээснээс үүдэлтэй бөгөөд 2002 онд тус газрын байнгын үйлчлүүлэгч эр нэгэн залууг идэж байхад нь баривчилсан байна. Энэ нь мэтчилэн хүн араатан эсэх нь ялгагдахаа байсан цөөнгүй хүмүүс дэлхий дээр амьдарч байгаа тухай эх сурвалжууд мэдээллэсээр байгаа юм. Хүний махан идэштэнгүүд нь өөрийн хүсэл сонирхлоо хэнд ч мэдэгдэхгүй, маш сайн нууж чаддаг нь гэмт хэрэг үйлдэхэд илүү дөхөм болгодог байна. Тэд сайн хүний дүр эсгэж, бусдыг хуурч, хүнсээ болгон иддэг гэнэ. 

Хүний махаар хооллогсод

44
таалагдаж байна

70
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()