Таны ходоод, гэдэс өвчилснийг илтгэх шинж тэмдгүүд

Эрүүл саруул амьдралын үндэс бол өвчин зовлон тусахгүйгээс гадна, эд эрхтнээ хамгаалах явдал билээ. Тэр тусмаа ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдахаас үргэлж сэргийлэх хэрэгтэй юм. Учир нь ходоод гэдэс өвчилснөөр хорт хавдар тусах аюултай байдаг. Иймд өнөөдөр бид эрхэм уншигчиддаа зориулан, хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж, ходоод гэдэс өвчилснийг илтгэх, хамгийн аюултай шинж тэмдгүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

Таны ходоод, гэдэс өвчилснийг илтгэх шинж тэмдгүүд

1 Хоол боловсруулах эрхтний тогтолцоо яагаад алдагддаг вэ?

Хоол боловсруулах эрхтний тогтолцоо хүн бүрт тохиолддог бөгөөд АНУ-д хийсэн судалгаагаар, хүн амын 15 хувь нь уг асуудалтай хэдийнээ нүүр тулгарсан болох нь тогтоогджээ. Тэр тусмаа эмэгтэйчүүдэд илүү их тохиолддог байна. 

Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдаж буй нь буруу хооллолт, стресс, сэтгэл гутрал болон айдастай холбоотой аж. 

Өөрөөр үүнийг "Ходоод гэдэсний замын үйл ажиллагааны эмгэг" гэж нэрлэх нь ч бий. 

Ихэвчлэн 40 насанд илрэх бөгөөд уг өвчин сүүлийн жилүүдэд залуужсаар байгааг судлаачид олж тогтоожээ. 

Уг өвчнөөс ангижрахын тулд өөрийн бие организмд тохирсон, эрүүл хоол хүнсийг идэх хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Ходоод гэдэсний үйл ажиллагаагаа эргээд хэвийн болгохын тулд, өдөрт 2 литрээс багагүй усыг уух хэрэгтэйгээс гадна, дасгал хөдөлгөөн тогтмол хийх ёстой гэнэ. Мөн спортоор хичээллэх нь тохиромжтой бөгөөд аль болох стресстэхгүй байхыг чухалчлаарай. 

Хамгийн гол нь сэтгэл санааны байдал үүнд ихээр нөлөөлдөг учраас стресстэх, сэтгэл гутралд орох, гуниглах зэргээс хол байхыг эрхэмлэх нь чухал юм. 

Хоол боловсруулах эрхтний тогтолцоо яагаад алдагддаг вэ?

2 ​Ходоод гэдэс өвдөж, хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдахад хүргэж байгаа түгээмэл шалтгаанууд

  • Ходоодны үйл ажиллагаа доголдох
  • Хоолноос хордох
  • Генетикийн өөрчлөлт
  • Гормоний өөрчлөлт
  • Их хэмжээгээр хоол идэх

Хэрвээ танд дээрх шинж тэмдгүүд илэрч, 7 хүртэлх хоног болсон бол, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэйг анхаарна уу.

​Ходоод гэдэс өвдөж, хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдахад хүргэж байгаа түгээмэл шалтгаанууд

3 Ходоодны үйл ажиллагаа алдагдаж, ходоод өвчлөх үед илрэх аюултай шинж тэмдгүүд

1. Хэвлийгээр өвдөх. Хэвлий хэсгээр зовиурлаж өвдөнө. Заримдаа 2 цагийн турш өвдөх бөгөөд хүндээр бие засахад өвдөлт мэдрэгддэг. Өтгөн тогтвортой гарахаа болихоос гадна, энэ нь идэж ууж буй зүйлстэй нягт холбоотой байдаг. 

2. Ходоодны үйл ажиллагаа хямрах. Гэдэс түгжрэх болон суулгалт өгөх зэргээр ходоод хямрах бөгөөд ингэснээр ходоодны салст гэмтэж, олон төрлийн өвчин тусах үндэс болдог.

Ходоодны үйл ажиллагаа алдагдаж, ходоод өвчлөх үед илрэх аюултай шинж тэмдгүүд

4 Бүдүүн гэдэсний хорт хавдар тусах

Буруу хооллолт, стресс нь бүдүүн гэдэсний хорт хавдар тусгах аюултай бөгөөд дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

1. Хэвлийгээр хөндүүрлэж өвдөх. Хэвлий хэсгээр урт хугацааны турш зовиурлаж өвдөнө. 

2. Бие сульдаж, стресстэх. Ажил хөдөлмөр, замын түгжрэл гэх мэт шалтгаануудаас үүдэлтэй

3. Ямар ч шалтгаангүйгээр жин хасах. Хэрвээ та ямар нэгэн хоолны дэглэм баримтлаагүй, дасгал хөдөлгөөн хийгээгүй хэрнээ турж, эцээд байвал, дариу эмчид хандаарай. Өөрөөр хэлбэл, сүүлийн 6 сарын хугацаанд таны жин 5 хувиар буурвал бүдүүн гэдэсний хорт хавдар туссан байх магадлалтай байна. Учир нь хорт хавдрын эсүүд, таргалах үйл явцыг хурдасгаж, дархлааны системийг үгүй хийдэг.

4. Өтгөн өөрчлөгдөнө. Хэрвээ таны өтгөн гарахдаа цустай байвал эмчид хандахыг зөвлөе. Энэ нь мөн л хавдрын шинж бөгөөд нарийн шинжилгээ хийснээр түүнийг зөв таних, оношлох боломжтой юм.

Бүдүүн гэдэсний хорт хавдар тусах

Хэн хүнгүй эрүүл саруул амьдрахыг хүсдэг нь нууц биш юм. Иймд танд дараах шинж тэмдгүүд илэрвэл, дариу мэргэжлийн эмчид хандаж, эрүүл мэндээ учирч болох аюулаас урьдчилан сэргийлээрэй. Танд эрүүл энхийг хүсье!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()