Сурталчилгаа (15)
Хаах

Бид шүдээ угаахдаа ямар алдаа гаргадаг вэ?

Инээх төдийд гялалзан харагдах танан цагаан шүдтэй болохыг, хүсдэггүй хүн гэж байхгүй. Бид өдөр тутамдаа шүдээ угааж, эрүүл цэвэрхэн байлгахыг хичээх боловч зарим тохиолдолд алдаа гаргах нь бий. Иймд та бүхэндээ шүдээ угаахдаа гаргадаг нийтлэг алдаануудыг танилцуулж, зөв угаах аргыг дуулгахаар бэлтгэлээ. 

Бид шүдээ угаахдаа ямар алдаа гаргадаг вэ?

1 Шүдний сойз

Хүмүүс шүдний сойз сонгохдоо хэт зөөлөн эсвэл хэт ширүүн үстэйг нь сонгож алдаа гаргадаг. 

Шүдний сойз сонгох: 

  • Сойзны үс нь хэт зөөлөн, хэт хатуу биш, яг л таарсан байх ёстойг анхаар.
  • Иш хэсэгт нь резин тогтоосон сойзыг сонгоорой. Энэ нь гарыг халтирахгүй, тухтай байх боломжийг олгох юм.
  • Буйлны үрэвсэлтэй болон 12-оос доош насны хүүхдүүд зөөлөн үстэй сойзыг сонгож хэрэглээрэй.
  • Сойзны өндөр нь 2 см, өргөн нь 1.5 см, урт нь 2.5 см байх ёстой.
  • Сойзны төгсгөл хэсэг дугуйрсан байвал тохиромжтой.

Санамж: Нэг сойзоо удаан хэрэглэж болохгүй. Та сойзоо 3 сар тутамд сольж, шинийг авч байгаарай. Харин сойз тань зөөлөн үстэй бол 2 сар тутамд солих шаардлагатай. 

Шүдний сойз

2 Шүдний оо

Шүдний оог сонгож, зөв хэрэглэх нь маш чухал юм. Хэт их оог сойзон дээрээ түрхэх нь буруу бөгөөд ингэснээр сойз шүдэн дээр тогтож угаахгүй гулгаж, дутуу угаагддаг байна. 

Шүдний оо сонгох:

  • Та шүдний оо сонгохдоо фтортой эсэхийг нь хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Фтортой оо нь шүдний пааланг бэхжүүлж, цайруулах үйлчилгээтэй.
  • Хэрэв та мэдрэмтгий шүдтэй бол калийн хлорид, калийн цитрат, стронцийн хлорид зэргээс бүрдсэн оог сонгож хэрэглээрэй.
  • Буйлны үрэвсэлтэй, тэрчлэн шүд угаахад цус гардаг бол нянгийн эсрэг үйлчилгээтэй (хлоргексидин эсвэл триклосан), ургамлын хандтай оог хэрэглэж болно. Долоо хоног 3-с дээш удаа хэрэглэж, шүдээ угаах бөгөөд энэ нь амны хөндий дэх нянг устгадаг. 

Хэрэв эдгээр оо-нуудыг хэрэглээд нэмэргүй бол шүдний эмчид хандаарай.

Шүдний оо

3 Шүдээ угаах

Шүдээ баруунаас зүүн тийшээ чиглэлд угаах нь буруу бөгөөд дээрээс доош гэсэн чиглэлээр угааж байгаарай. Мөн хоол идсэний дараа шууд шүдээ угаах гэсний хэрэггүй бөгөөд дор хаяж 30 минут хүлээсний дараа угааж болно. 

Шүд угаах:

  • Шүдээ дор хаяж 3 минут угаана.
  • Сойзоо 45 хэмийн өнцөг үүсгэн барьж, шүдээ угаагаарай.
  • Үүдэн шүднээс эхэлж угаах бөгөөд цааш ахиулж, үлдсэн шүднүүдээ угаах юм.
  • Доод шүднүүдийг доороос дээш, дээд шүднүүдийг дээрээс доош чиглэлээр угаана.
  • Шүдний дээд, зажлах үүрэгтэй хэсгийг тойрог чиглэлээр үрж угаах хэрэгтэй. 
  • Шүдээ угаасны дараа хэлээ цэвэрлэхээ мартуузай.

Шүдээ угаах

4 Шүдний утас

Та хоол, амттан гэхчлэн ямар нэгэн зүйл идсэний дараа шүдээ зориулалтын утсаар цэвэрлэж хэвшээрэй. Энэ нь амны хөндийн аюулгүй байдал, шүдний бат бөх чанарыг хамгаалах үүрэгтэй юм. Харин шүд цэвэрлэх утасны хэмжээ 18 инч буюу 45 см-ээс хэтрэхгүй байх ёстой бөгөөд дунд болон долоовор хуруугаар барьж, шүдээ цэвэрлэнэ. 

Шүдний утас

5 Шүдэндээ анхаарал хандуулах

Шүдний аппараттай хүмүүс шүдэндээ илүү их анхаарал хандуулж, дүрмийг баримтлах хэрэгтэй болдог. Хоол идсэний дараа шүдээ фтортой оогоор угааж, шүдний утсаар цэвэрлэх шаардлагатай. Мөн алим зэрэг хатуу биет хүнснийг хэрэглэж болохгүй ба чихэр, амттан зэрэг шүдэнд наалдах зүйлсийг огтхон ч идэж болохгүй юм. 

Шүдэндээ анхаарал хандуулах

52
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()