Даралт бууруулах ардын уламжлалт аргууд

Даралт ихсэх өвчнийг анагаах ухаанд, "артерийн гипертони" гэж нэрлэдэг. Даралт нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, тархины төв мэдрэлийн өөрчлөлт, зүрхний гол судасны хавхлагийн өөрчлөлт болон уушгины архаг өвчний үед ихсэх нь бий. Иймд өнөөдөр бид даралтыг бууруулах үйлчилгээтэй ардын уламжлалт аргуудыг бид та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Даралт бууруулах ардын уламжлалт аргууд
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Халуун ус

Таваг болон саванд 37-40 градусын хэмд халаасан халуун ус хийж, 20 орчим минут хөлөө дүрээрэй. Үүнээс 15-20 минутын дараа даралт багасах болно. Хэрвээ та хөлний судас бүдүүрэлтэй бол, дээрх усанд тохой болон гараа дүрэх хэрэгтэй.

Халуун ус

2 Гоньд

Ногоон гоньдийн үр даралтыг бууруулдаг. Үүний тулд 0.5 литр халуун усанд ногоон гоньдийн үрээ хийж, буцалгана. Үүнээсээ 1-2 цайны халбагыг уугаарай. Харин даралт их байх үед 3-4 халбагыг ууна.

Гоньд

3 Шанцай

Тарга /хоормог/ дээр 1 цайны халбага шанцай хийж, өдөр бүр нэг аягыг 3 сарын турш уух бөгөөд үр дүнд нь даралт хэвийн болох болно. 

Шанцай

4 Цагаан цуу

Харвалтаас сэргийлэхийн тулд 9 хувьтай уксус аваад, 1:1 хэмжээтэй устай холино. Энэ уусмалдаа ноосон оймс хийж, норгоорой. Шөнө унтахдаа оймсоо өмсөж, гадуур нь уут углаж хонохоо мартуузай.

Цагаан цуу

5 Сармис

20-30 гр сармисны хумсыг усанд хийж, буцалгаад уугаарай. Сармисны хумс нь даралт бууруулах ид шидтэй байдаг. 

Сармис

6 Халуун жин

Даралт ихэссэнээр, цус харвах аюултай байдаг. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд ус халааж, хөлөндөө халуун жин тавиарай.

Халуун жин

7 Хануур хорхой

Даралт ихэсч, цаашлаад цус харвахаас урьдчилан сэргийлэх арга замуудын нэг бол Хануур хорхой ашиглан, бие дэх хортой цусыг гадагшлуулах явдал билээ. Бие дэх бохир цусыг гадагшлуулснаар тархины цусан хангамж сайжирдаг байна.

Хануур хорхой

8 Калигаар баялаг хоол хүнс

Бяслаг, төрөл бүрийн самар, зөгийн бал, хатаасан чангааз зэрэг калигаар баялаг хоол хүнс хэрэглэх нь даралт ихсэхээс сэргийлэх ач тустай юм. 

Калигаар баялаг хоол хүнс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()