Нүдний доорх хар хүрээг арилгах хялбар аргууд

Зовхины доод талд, ядралтаас үүдэлтэй хар хүрээ татдаг билээ. Энэ нь нүүрээ хичнээн давхарлаж будлаа ч, гоо үзэмжийг үгүй хийдэг сөрөг талтай. Иймд өнөөдөр бид та бүхэндээ уг асуудлыг шийдвэрлэхэд туслах, үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Та туршиж үзээд, үр дүнгээсээ бидэнтэй хуваалцаарай.

Нүдний доорх хар хүрээг арилгах хялбар аргууд

1 Өргөст хэмх

Өргөст хэмх нь олон төрлийн өвчний үрэвслийг намдаадаг. Үүнийг бэлдэхийн тулд, өргөст хэмхээ 0.5 см зузаантайгаар хэрчиж, зовхин дээрээ 20 минут орчим тавиарай. Үр дүн нь танд тэр даруй мэдрэгдэх болно.

Өргөст хэмх

2 Ямаа болон үнээний сүү

Эхлээд сүүгээ хөлдөөгчинд хийж хөргөнө. Дараа нь сүүнээс багаханыг хөвөнд шингээж, зовхин дээрээ 15 минут тавиарай. Үүнийхээ дараа бүлээн усаар нүүрээ угаах хэрэгтэй. 

Ямаа болон үнээний сүү

3 Чихэрлэг төмс

Чихэрлэг төмсний найрлаганд цардуул их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь арьсанд сайнаар нөлөөлдөг. Түүнчлэн төмсөнд агуулагдах ус нь, арьсыг хуурайших, хавагнахаас давхар сэргийлдэг байна. Төмсөө 1.5 см зузаантай хэрчиж, хөргөгчинд хийгээд, 10 минут байлгана. Дараа нь үүнийгээ зовхин дээрээ 15 минутын турш тавих хэрэгтэй.

Чихэрлэг төмс

4 Ногоон цай

Хэрвээ та өдөр тутмын амьдралдаа ногоон цайг ууж хэвшвэл, үр дүнд нь бие дэх илүүдэл шингэн болон хорт бодисыг гадагшлуулаад зогсохгүй, хавагнахаас сэргийлдэг аж. Иймд өдөр бүр 2 аяга ногоон цай уугаарай. Түүнчлэн ногоон цайны ханд ашиглан, зовхины харыг арилгах боломжтой байдаг. Үүний тулд хэрэглэсэн цайны хандыг бүлээсгэж, зовхин дээрээ тавиарай.

Ногоон цай

5 Алим

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, алим нь булчинг амрааж, арьсанд сайн нөлөөг үзүүлдэг. Эхлээд нэг ширхэг алимыг хөргөгчинд хийж, бага зэрэг хөргөсний дараа нэг цайны халбага овъёостой хольж, зуурмаг болгоно. Үүнийгээ нүүрэн дээрээ тавьж, 15 минут болсны дараа бүлээн үсээр угаагаарай. 

Алим

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()