Бидний хоол хийхдээ гаргадаг 12 алдаа

Амьдралд аз жаргал, баяр хөөр нэмдэг зүйлсийн нэг бол яахын аргагүй хоол билээ. Харин бид жор, зааврын дагуу хоолоо хийсэн ч, амт нь нэг л дутуу, хачин санагддаг. Тэгвэл та энэхүү мэдээллийг уншиж, амьдралдаа хэрэгжүүлээд, амт чанар сайтай хоолыг бэлтгэн, хайртай дотны хүмүүсээ дайлаарай. Эдгээр арга нь таны гал тогоонд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

Бидний хоол хийхдээ гаргадаг 12 алдаа
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хайруулын тавгаа зөв сонгодоггүй

Мах, өндөг шарах, аливаа хоолыг хийхдээ, түлэгдэхгүй ширэмтэй хайруулын тавга сонгоорой. Энэ нь хоолыг илүү амттай, шүүслэг болгохоос гадна, уур бухимдал барж, таныг зовоохгүй юм. 

Хайруулын тавгаа зөв сонгодоггүй

2 Гоймон чанахдаа давс хийхгүй байх

Гоймонг чанахдаа баримтлах алтан дүрэм бол усандаа давс хийх юм. Ингэснээр гоймон илүү амттай, биетэй болох юм. Та 300 гр гоймонг чанахдаа 1 халбага давс хийж байгаарай. 

Гоймон чанахдаа давс хийхгүй байх

3 Оливын тосонд хуурах

Аливаа хоолыг хуурч, шарахдаа оливын тосыг хэрэглэхээс татгалзаарай. Учир нь оливын тосыг халааж хуурах явцад бүх шимт чанар нь алдагдаж, хоолны амтыг үгүй хийдэг. Иймд та хоол хуурч, шарахдаа наранцэцгийн тосыг ашиглаж байгаарай. Оливын тос нь салат амтлахад илүү тохиромжтой. 

Оливын тосонд хуурах

4 Хэмжээтэй сав ашигладаггүй

Хоолны ном, жорноос харж хоол хийхэд, хүнсний материалын хэмжээг дурдсан байдаг. Харин хэмжээтэй сав байхгүй үед бид нүдэн баримжаагаар орцны хэмжээг тааруулах нь маш эрсдэлтэй юм. Энэ нь хоолны амт чанарыг үгүй хийх сөрөг талтай. 

Хэмжээтэй сав ашигладаггүй

5 Хэт их махыг нэг дор шарах

Хэрвээ махаа илүү амттай, шаргал болтол шарахыг хүсвэл, аль болох цөөн тоогоор, хол зайтай байрлуулж шарах хэрэгтэй. Зайгүй шахаж шарвал мах эсрэгээрээ зөөлөн жигнэгдэх болно.

Хэт их махыг нэг дор шарах

6 Хоолоо хийхээс өмнө, хайруулын тавгаа сайтар халаадаггүй

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ногоо, мах зэргээ хайруулын тавганд хийхээс өмнө тосоо сайтар халаасан байх шаардлагатай аж. Эс бөгөөс тос нь мах, ногоонд шингэж, хоолыг хурц амттай болгодог байна. 

Хоолоо хийхээс өмнө, хайруулын тавгаа сайтар халаадаггүй

7 Сармисыг хэт удаан хуурах

Сармисыг 2-3 минутаас хэтрүүлж хуурч болохгүй гэж үздэг бөгөөд бэлэн болсон хоолон дээр нэмж хийх нь тохиромжтой гэж үздэг. Учир нь сармис бусад ногоог бодвол бага хэмжээний ус агуулдаг тул, амархан түлэгдэж, хоолыг гашуун амттай болгох талтай юм. 

Сармисыг хэт удаан хуурах

8 Хөлдүү мах хуурах

Хоолоо хийхээс өмнө махаа өрөөний температурт гэсгээх хэрэгтэй. Хөлдүү махыг халуун гал дээр хуурвал гаднаа болсон мэт харагдах ч, дотроо түүхий байх нь элбэг тохиолддог. 

Хөлдүү мах хуурах

9 Махаа болгосны дараа шууд идэх

Мах шарсны дараа 5 орчим минутын дараа идэхэд хамгийн тохиромжтой. Ингэснээр мах илүү зөөлөн, шүүслэг төдийгүй амттай болох юм. 

Махаа болгосны дараа шууд идэх

10 Бүх бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах

Хүнсний бүтээгдэхүүн бүрийг хөргөгчинд хадгалах нь тийм ч сайхан санаа биш. Ялангуяа улаан лооль, төмс, сонгино, сармис, киви, манго зэрэг жимс, ногоонуудыг тасалгааны хэмд хадгалах ёстой. 

Бүх бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах

11 Махаа ойр, ойрхон эргүүлэх

Мах шарахдаа, нэг талыг бүрэн болгосныхоо дараа нөгөө талыг шарахгүй бол мах түлэгдэх, амт муутай болох талтай. 

Махаа ойр, ойрхон эргүүлэх

12 Өндөг чанах

Өндгийг чанахдаа буцалж байгаа халуун усанд 10 орчим минут болгосны дараа гаргах хэрэгтэй. Хэт их чанагдсан өндөгний чанар муудаж, шар нь цагаан өнгөтэй харагддаг юм.

Өндөг чанах

38
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()