Ихэнх хүмүүс яагаад турж чаддаггүй вэ?

Нас нэмэхийн хэрээр бодисын солилцоо удааширдаг нь бичигдээгүй хууль билээ. Түүнчлэн эмэгтэй хүн бүр жилд дунджаар 200 гр жин нэмдэг байна. Үүнд гормоны өөрчлөлт, булчингийн масс алдагдах, стресс, ядаргаа зэрэг хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Мөн хоолны дэглэм буруу баримталснаас болж, их хэмжээгээр жин нэмэхэд хүргэх нь бий. Иймд өнөөдөр бид жингээ хасах бодолтой байгаа хүмүүстээ зориулан хоолны дэглэм баримтлах үедээ гаргадаг түгээмэл алдаануудыг хүргэхийг зорилоо.

Ихэнх хүмүүс яагаад турж чаддаггүй вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүчээр өлсөх, илчлэг багатай хоол хүнс хэрэглэх

Маш олон хүмүүс жингээ хасах үедээ бага хэмжээний илчлэг агуулсан хоол хүнс идэх ёстойгоос гадна, өлсөх хэрэгтэй гэж боддог. Гэвч энэ нь буруу юм. Учир нь илчлэг багатай хоол хүнс хэрэглэх, хүчээр өлсөх нь стресстэх, өвчин тусах зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. 

Зөв хооллолтын мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар турах нэрийдлээр хүчээр өлсөх нь буруу бөгөөд хүн өдөрт дунджаар 3-4 удаа хөнгөн зуушийг зайлшгүй идэх ёстой байдаг гэнэ. 

Хүчээр өлсөх, илчлэг багатай хоол хүнс хэрэглэх

2 Кафейны агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Кафейн нь мэдрэлийн системийг дэмждэг бөгөөд бодисын солилцооны үйл ажиллагааг 5-8 хувиар сайжруулдаг байна. Найрлагандаа кафейн агуулсан бүтээгдэхүүн хэрэглэснээр өдөрт 98-174 илчлэгийг биедээ авах боломжтой байдаг. Түүнчлэн кафейн агуулсан цай ууснаар бодисын солилцооны үйл ажиллагааг 12 хувиар сайжруулах нь бий. Мөн энэ төрлийн цайнууд нь "антиоксидант"-аар баялаг учраас хөгшрөлтийг удаашруулдаг.

Кафейны агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

3 Нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэх

Бүхэлдээ улаан буудай болон үрээр хийсэн бүтээгдэхүүнүүдийг сонгон хэрэглэж байгаарай. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд төмрөөр баялаг учир бодисын солилцооны үйл ажиллагааг 30 хувиар нэмэгдүүлдэг. Судлаачид, хүн өдөрт дунджаар 25 гр төмрийн агууламжтай хоол хүнсийг идэж байх ёстойг тогтоожээ. 

Нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэх

4 Ус бага уух

Германы эрдэмтэн судлаачид хүн өдөрт 6 аяга хүйтэн бүлэвгэр ус ууснаар 50 калори шатаах боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, нэг жилд 2 кг хасах боломжтой гэсэн үг юм. 

Ус бага уух

5 Химийн найрлагатай хоол хүнсийг хэрэглэх

Канадын эрдэмтэн судлаачид, хортон шавжнаас сэргийлэх бодисыг найрлагандаа агуулсан хоол хүнс идэх нь бодисын солилцооны үйл ажиллагааг удаашруулдаг болохыг олж тогтоожээ. Ингэснээр жин нэмэхэд хүрдэг аж. Иймд та байгалийн гаралтай хоол хүнс хэрэглэж байгаарай.

Химийн найрлагатай хоол хүнсийг хэрэглэх

6 Уургаар баялаг хоол хүнс хэрэглэхгүй байх

Уураг, шим тэжээлээр баялаг хоол хүнсийг идэхгүй байснаар, булчингийн сулралд орох аюултай байдаг. Иймд та мах, самар зэрэг хоол хүнсийг өдөр тутамдаа тогтмол идэх хэрэгтэй юм.

Уургаар баялаг хоол хүнс хэрэглэхгүй байх

7 Магнийн агууламж багатай хоол хүнс хэрэглэх

Эмэгтэйчүүд сарын тэмдгээсээ шалтгаалж, магнийн дутагдалд орох нь бий. Үр дүнд нь бодисын солилцооны үйл ажиллагаа удааширдаг аж. Магнигаар баялаг хоол хүнсэнд яншуй, гурвалжин будаа болон анарын шүүс багтдаг.

Магнийн агууламж багатай хоол хүнс хэрэглэх

8 Витамин D амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхгүй байх

Витамин D нь, бодисын солилцоог сайжруулж, булчингийн хөгжилд сайн нөлөөг үзүүлдэг. Гэвч хоолны дэглэм баримталж буй хүмүүсийн ердөө 4 хувь нь витамин D амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Салмон болон туна загас, сам хорхой, дүпү зэрэг хоол хүнс нь уг витаминаар баялаг юм.

Витамин D амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхгүй байх

9 Согтууруулах ундаа ихээр уух

Хэрвээ та согтууруулах ундааг их хэмжээгээр уувал, бие организмын илүүдэл өөх шатаах үйл явцыг удаашруулдаг байна. Харин тус нэр төрлийн бүтээгдэхүүнээс улаан дарсыг тохируулан хэрэглэвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөггүй аж. Иймд та өдөрт нэг хундага улаан дарс ууж байгаарай гэж зөвлөе.

Согтууруулах ундаа ихээр уух

10 Сүү, сүүн бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэх

Ихэнх судлаачид калци нь ясыг бэхжүүлэх ач тустай хэдий ч, бодисын солилцооны үйл ажиллагааг удаашруулдаг болохыг олж тогтоосон байна. Түүнчлэн сүү сүүн бүтээгдэхүүнд агуулагдах өөх тосны хэмжээ таргалуулахад нөлөөлөх нь бий.

Сүү, сүүн бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэх

Илүүдэл өөх тос, калори шатаах хоолны дэглэмийг танд хүргэж байна.

  • 07.00 - Өглөөний цайндаа тараг болон жимс идээрэй.
  • 10:00 - Нэг аяга кофе болон цай ууна.
  • 12:00 - Төмрөөр баялаг ногооны салат иднэ.
  • 14:00 - Нэг аяга ус ууна. Өдөрт 6-8 аяга уус ууж хэвших нь эрүүл мэндэд ач тустай.
  • 16:00 - Усан үзэм болон бусад төрлийн жимс жимсгэнийг хөнгөн зууш болгон идээрэй.
  • 19:00 - Салмон загас болон тахианы цээж махтай хоол идэх хэрэгтэй.
  • 21:00 - Халуун сүү уугаарай.

Жингээ хасч байна гэх нэрийдлээр буруу хоолны дэглэм баримтлах нь их хэмжээгээр жин нэмэхэд хүргэдэг байна. Иймд та дээрх зөвлөгөөнүүдийг дагаж, эрүүл зөв хооллож, жингийнхээ тэнцвэрийг сайтар бариарай гэж хүсье!

Хэрвээ танд дээрх мэдээлэл таалагдсан бол, хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцаарай!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()