Цус харвалт болох гэж байгааг илтгэх шинж тэмдгүүд!

Тархины артерийн судас бөглөрснөөс эсвэл хагарснаас үүдэж, тархины эдэд шаардлагатай цусан хангамж хомсдохыг "харвалт" гэнэ. Харвалтын уршгаар, тархины хэвийн үйл ажиллагааг хангадаг "глюкоз" болон хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдаж, үйл ажиллагаанд догогдол үүсгэдэг ажээ. Иймд та бүхэндээ, цус харвах гэж буйг илтгэх шинжүүдийг дуулгая.

Цус харвалт болох гэж байгааг илтгэх шинж тэмдгүүд!
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Цус харвалт яагаад залуужиж байна вэ?

Цус харвалтын шинж тэмдэг цус харвахаас 3 цагийн өмнө илрэх тохиолдол байдаг бөгөөд энэ үед эмч нар цус харвалт болохоос урьдчилан сэргийлэх үүднээс цусны судсыг нээж, учирч болох аюулыг багасгах боломжтой байдаг байна.

Сүүлийн үеийн судалгаагаар цус харвалт харьцангуй залуужиж байгаа бөгөөд 45 настай хүмүүст хүртэл элбэг тохиолдох болсныг АНУ-ын Лос-Анжелес хотын "Medical Center of Ronald Reagan" гэх газраас мэдэгджээ.

"Цус харвалтын шинж тэмдгийг урьдчилан мэднэ гэдэг нь маш чухал юм." хэмээн доктор Дэвид Либескинд (David Liebiskind) хэлсэн байна.

 

1 Цус харвахад хүргэж буй шалтгаан

Цус харвах үйл явц явагдаж буй 1000 гаруй хүн дээр судалгаа явуулахад, тэдний дийлэнх нь цус харвалт болохоос 3 цагийн өмнө бие нь сульдаж, мэдээ алдаж, юм харж чадахгүйгээс гадна, ярихад хүндрэлтэй болж байсан гэнэ. Түүнчлэн дээрх хүмүүсийн 73 хувь нь эдгээр шинж тэмгүүд илрэх үед тэр даруй эмнэлэгт очиж үзүүлсэн бол, үлдсэн 27 хувь нь юу ч хийлгүй, тоолгүй өнгөрөөсөн аж.

Иймд дээрх шинжүүд илэрсэн үед, тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй бөгөөд тэр даруй эмнэлэгт үзүүлэх ёстой болохыг эмч нар зөвлөж байна. Саяхны нэгэн судалгаагаар, АНУ-д 40 секунд тутамд нэг хүн цус харваж байгаа хэмээх аймшигтай үр дүн гарсан бөгөөд жилд 800.000 гаруй хүн цус харвалтаас болж, эмнэлэгт хүргэгддэг байна.

Цус харвахад хүргэж буй шалтгаан

2 Ямар хүмүүс цус харвах эрсдэлтэй байдаг вэ?

Цус харвалт дараах хүмүүст тохиолдох магадлал харьцангуй өндөр байдаг аж. Үүнд:

  • Чихрийн шижин өвчинтэй
  • Тамхи татдаг
  • Холестеролын хэмжээ их
  • Цусны даралттай
  • Илүүдэл жинтэй
  • Гүрээний судасны мэс ажилбарт орж байсан

Цус харвалт болохгүйн тулд дараах зөвлөгөөг амьдралдаа дагаж мөрдөөрэй. Үүнд:

  • Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
  • Эрүүл, зөв хооллох
  • Архи уухаа болих
  • Загасны тос, сармис, витамин Е, ногоон цай зэрэг амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх

Ямар хүмүүс цус харвах эрсдэлтэй байдаг вэ?

Ямар ч нөхцөлд та эрүүл мэнддээ анхаарал хандуулж, мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэйг бүү мартаарай. Тэр тусмаа дээр дурдсан шинж тэмдгүүд илрэх үед тоолгүй өнгөрч болохгүй юм шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()