Өглөө бүр нэг стакан бүлээн ус уухын гайхалтай ашиг тус

Өглөө бүр нэг аяга бүлээн усыг ууж хэвшсэнээр, биед ямар нөлөө үзүүлдгийг та мэдэх үү? Хүн бүр л эрүүл мэнддээ анхаарч, урт удаан аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэтэл хүмүүс эрүүл амьдрахыг маш холоос эрэлхийлдэг нь нууц биш юм. Гэтэл заавал хөрөнгө мөнгө, цаг заваа гарздахгүйгээр гэртээ байгаа бүлээн усыг ууснаар, бие эрүүлжиж, царай төрх шингэрдэг байна. Иймд та бүхэндээ өглөө бүр бүлээн ус ууснаар биед ямар өөрчлөлт гардгийг онцлон танилцуулъя.

Өглөө бүр нэг стакан бүлээн ус уухын гайхалтай ашиг тус
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Бүлээн усыг ууж хэвшсэнээр, хоол боловсруулах эрхтэн систем болон бодисын солилцоо сайжирч, улмаар биеийн температур тэнцвэрждэг. Гэтэл зарим хүмүүс өглөөг халуун кофе эсвэл хүйтэн усыг ууж эхэлдэг бөгөөд энэ нь тийм ч зөв сонголт биш юм. Кофе нь ходоодыг цочроож, зүрх дэлсүүлэх аюултай бол, хүйтэн ус нь хоол боловсруулах системийг удаашруулдаг. Иймд өглөө бүр бүлээн ус уух нь хамгийн зөв сонголт билээ. Эртний Энэтхэгчүүд өглөө бүр бүлээн ус ууснаар хоол боловсруулах үйл ажиллагаа улам бүр сайжирч, биеэс хорт бодисыг гадагшлуулах бөгөөд жин нэмж, хөгшрөлтийг удаашруулдаг хэмээн үздэг байжээ. 

Өлөн элгэн дээрээ бүлээн ус ууснаар биед юу болох вэ?

Маш олон судалгаагаар өлөн элгэн дээрээ бүлээн ус ууснаар биеэс хорт бодисыг гадагшлуулж, эрүүлждэг болохыг олж тогтоосон. Мөн та хоол идсэний дараа бүлээн ус ууж болох бөгөөд энэ нь хоол шингэх явцыг түргэсгэдэг байна. Бүлээн ус нь хэвлийн булчинг амрааж, өвдөлт багасгах тустай.

Нэмж хэлэхэд, турах хүсэлтэй хүмүүс өглөө бүр бүлээн усыг зайлшгүй уух шаардлагатай. Энэ нь биеийн температурыг тогтворжуулж, бодисын солилцоог сайжруулдаг тул турж, илчлэг шатаахад том тус хүргэдэг. 

Мөн цаг хугацааны эрхээр арьс нь суларч, гундан, үрчлээс бий болж эхэлсэн эмэгтэйчүүд ч мөн ус уух хэрэгтэй. Бүлээн ус нь арьсыг чийгшүүлж, чангалан, хөгшрөх явцыг удаашруулах болно. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()