Сарын тэмдгийн үеэр секс хийвэл юу болох вэ?

2017-04-27, 11:57
135,493

Сарын тэмдгийн үеэр секс хийх нь хүмүүст бохир, заваан мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Гэсэн хэдий ч өөрсдийн дур хүслээ барьж дийлэлгүй, бэлгийн ажил хийхийг хүссэн залуус, үүнийг зөв эсэхийг мэдэхгүй тул гайхаж хоцрох нь бий. Иймд бид та бүхэндээ сарын тэмдгийн үеэр секс хийвэл юу болдог тухай дуулгахаар бэлтгэсэн юм. 

Сарын тэмдгийн үеэр секс хийвэл юу болох вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Өвдөлтийг намдаана

Сарын тэмдгийн үед "эстроген болон тестостерон" даавар ихэссэнээр, сэтгэл санаа болон бие махбодийн хувьд таагүй нөхцөл байдал үүсдэг. Харин энэ үед секс хийх нь өвдөлтийг намдааж, булчинг суллах бөгөөд нэг ёсондоо тухайн эмэгтэйд тайван амрах нөхцлийг бүрдүүлж өгдөг байна. 

Өвдөлтийг намдаана

2 Жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлнэ

Эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үедээ жирэмсэлнэ гэдгээс айдаггүй. Гэтэл энэ нь эсрэгээрээ жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлдэг аж. Эр хүний бэлгийн эс нь эмэгтэй хүний биед 5-7 хоногийн хугацаанд амьдрах чадвартай учир жирэмслэх боломжтой. Иймд та сарын тэмдгийн үед секс хийхдээ хамгаалалт хэрэглэж байгаарай. 

Жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлнэ

3 Бэлгийн замын халдварт өвчин тусч болзошгүй

Зарим хүмүүс сарын тэмдгийн үеэр секс хийснээр, бэлгийн замын халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй хэмээн үздэг. Харин судлаачид үүнийг баталж чадаагүй юм. Хэдий тийм ч, аль болох болгоомжтой байж, бэлгэвч хэрэглэх нь тохиромжтой. Цусархаг орчин нь нянг үржүүлэх таатай нөхцөл болдгийг санаж яваарай. 

Бэлгийн замын халдварт өвчин тусч болзошгүй

4 Сарын тэмдгийн хэмжээг багасгах

Сарын тэмдгийн үеэр секс хийх нь цусны ялгаралтыг багасгадаг болохыг та мэдэх үү? Мөн та секс хийхээс өмнө тампон хийж, хэсэг байлгасны дараа түүнийгээ аваад бэлгийн ажил хийж болно. Ингэснээр цусны ялгаралт буурч, секс хийх боломжийг бүрдүүлдэг байна.

Сарын тэмдгийн хэмжээг багасгах

5 Бэлтгэл ажил

Хэрэв үнэхээр секс хийхээр шийдсэн бол урьдчилаад орон дээрээ алчуур дэвсэж, нойтон салфеткийг ойрхон байлгаарай. Мөн эрэгтэй нь дээрээ байх байрлалыг сонгосон нь зүйтэй. Учир нь эмэгтэйг хэвтэж байх үед цусны ялгаралт багасдаг тул, хосуудад тааламжтай байх болно.

Бэлтгэл ажил

6 Сайтар ярилцах

Сарын тэмдгийн үед секс хийхээсээ өмнө хосууд хоорондоо сайтар ярилцаж, үнэхээр үүнийг хүсч байгаа эсэхээ мэдэх хэрэгтэй. Тэгж байж л сексээс таашаал авах боломжтой юм. Мөн сарын тэмдгийн сүүлийн хоногуудыг сонгож, секс хийсэн нь тохиромжтой. 

Сайтар ярилцах

109
таалагдаж байна

44
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()