Дэлгүүр болон ресторанууд биднийг ингэж хуурдаг

Бид өдөр бүр дэлгүүр, супермаркетаар үйлчлүүлдэг. Ийнхүү худалдан авалт хийхдээ, хүссэн хүсээгүй хууртаж, ашиглуулдаг нь харамсалтай. Үйлдвэрлэгч болон мартекингийн ажилтнууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд төрөл бүрийн, итгэмээргүй аргуудыг хэрэглэдэг. Хэдийгээр тэдгээр нь гэмгүй мэт харагдах ч, үнэндээ биднийг "даруухан" аргаар хуурч дөнгөдөг байна. Ингээд энэ тухай мэдээллийг хамтдаа сонирхъё.

Дэлгүүр болон ресторанууд биднийг ингэж хуурдаг
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Харагдах байдалд анхаарах

Орчин үеийн залуус аливааг харагдах байдлаас нь харж, сонгодог болсон. Тэд жигнэмэг, аягатай кекс хоёрын аль илүү үзэмжтэй байгааг сонгож, Инстаграм хуудаснаа зургийг нь тавьдаг. Тэдэнд үнэ, чанар огт хон ч хамаагүй бөгөөд ердөө л харагдах байдлыг нь чухалчилж үзэх аж. Харин тэдний энэхүү хэв маягаас улбаалж, компаниуд бүтээгдэхүүний гадаад төрхөнд илүүтэй анхаарлыг хандуулах болсон юм. Ердөө л нэг царай муутай жигнэмэг дээр багахан хэмжээний чимэглэлийг хийж, үнийг нь 2 дахин нэмэгдүүлж худалдаалах жишээтэй. 

Харагдах байдалд анхаарах

2 Сэтгэл зүйн дайралт

Рестаронууд хоолны цэсээ бэлтгэхдээ хэд хэдэн арга хэрэглэдэг:

  • Гэр бүлийн зураг ашиглана. Хүн бүрт хүүхэд насны дурсамж, гэр бүлийнхэн нь хамгийн дотно мэдрэмжийг төрүүлдэг. Харин яг үүн дээр нь тулгуурлан ресторанууд "Эмээгийн шөл", "Ээжийн хуурга" гэх зэрэг нэртэй хоолнуудыг цэсэндээ багтаадаг.
  • Хоолны дуршил төрүүлэх. Үйлчлүүлэгчдийн хоолны дуршлыг төрүүлэхүйц үг хэллэг ашиглаж, хоолны нэрээ өгнө. 
  • Зөв байрлал. Цэсний хамгийн эхнийг хэсгийг хүмүүс түрүүлж хардаг. Тиймдээ ч хамгийн эхэнд тус рестораны хамгийн амттай, үзэмж сайтай, үнэтэй хоолнууд бичигдсэн байдаг. 
  • Зөөлөн өнгө. Зөөлөн, завсрын өнгө нь хүний хоол идэх дуршлыг илүүтэй нэмэгдүүлдэг.
  • Үнийн арга. Хүмүүс хоол авахдаа мөнгөө хэрхэн зарцуулахаа төдийлөн мэддэггүй. Харин энэхүү сул талыг нь ресторанууд ашиглаж, хоолны үнийг тодруулж бичдэггүй аж.

Сэтгэл зүйн дайралт

3 Хүмүүсийн шуналыг ашиглах

Үйлчлүүлэгчид хэтэрхий үнэтэй бүтээгдэхүүнийг авахаас татгалздаг. Харин маркетингийн менежерүүд бараагаа борлуулахын тулд яг хажууд нь илүү өндөр үнэтэй, ижил төрлийн барааг тавьдаг байна. Ингэснээр хүмүүс тус хоёр барааг харьцуулж, үнэтэй гэж голж байсан бүтээгдэхүүнээ сонгодог. 

Хүмүүсийн шуналыг ашиглах

4 Сонирхолтой зүйлс бий болгох

Тухайн бүтээгдэхүүнийг зөвхөн өөрийн үндсэн үүргээр сурталчилах нь хоцрогдсон арга. Жишээ нь, "Milky Way" шоколадыг 90-ээд оны сурталчилгаа, телевизийн шоунуудаар сүүнд дүрж, идэж байгаагаар гардаг. Тиймдээ ч өнөөг хүртэл тус бүтээгдэхүүний борлуулалт буурахгүй, амжилтаа хадгалсаар яваа юм. Үүнтэй адил компанийн маркетингийн ажилчид бүтээгдэхүүний давуу чанаруудыг ил гаргаж, илүү сонирхол татам болгох гэж хичээдэг байна. 

Сонирхолтой зүйлс бий болгох

5 Хүмүүсийн залхуу байдлыг ашиглах

Хүмүүс багцтай усны гялгар савыг онгойлгож, дотроос нь савтай ус авахаас залхуурч, "Угаасаа дараа хэрэглэх юм чинь" хэмээн усыг олноор буюу багцаар нь авдаг. Харин үүнийг нь бараа өрөгчид тун сайн мэдэх тул, цөөнхөөр багцалсан савтай уснуудыг илүү ихээр байрлуулж, борлуулалтаа нэмэгдүүлдэг аж. 

Хүмүүсийн залхуу байдлыг ашиглах

6 Сэтгэл зүйг ашиглах

  • Хямдарсан үнийн шошго. Аливаа бараа бүтээгдэхүүн хямдарсан тохиолдолд үнийг нь тод улаан өнгийн цаасан дээр бичиж наадаг. Энэ нь нэг ёсондоо хүмүүсийн анхаарлыг ихээр татах зорилготой юм.
  • Том сагс. Дэлгүүрүүдэд байх том сагс нь үйлчлүүлэгчийг илүү их зүйлсийг авахуулж, бараагаа төдий хэрээр борлуулах үүрэгтэй.
  • Зүүнээс баруун хөдөлгөөн. Ихэнх дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийг зүүн талаас оруулж, баруун тийш эргэж хармагц нь яг нүднийх нь өмнө хамгийн үнэтэй болон, хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүнийг байрлуулдаг. 
  • Шалан дээр байрлах, жижиг пилта.   Хүмүүсийн алхамыг илүү жижиг болгож, удаан явуулах зорилгоор шалан дээр жижиг пилта наадаг байна. 

Сэтгэл зүйг ашиглах

7 Ямар ч шахалтгүйгээр, 2 дахин их бараа зарах

Та сурталчилгаан дээр хүмүүс яагаад дандаа 2 ширхэг бохь зажилдаг болохыг мэдэх үү? Энэ нь хүмүүст заавал хоёр ширхгийг зажлах ёстой юм байна гэх мэдээллийг өгч, зуршил болгодог. Харин ингэснээр бохины борлуулалт 2 дахин нэмэгдэнэ. Яг үүнтэй ижлээр маш олон бүтээгдэхүүний сурталчилгаа хүмүүсийн тархийг угааж, ашиг олдог юм. Жишээ нь, шампунийн заавар дээр, хоёр удаа түрхэж угаахыг сануулсан байдаг. Энэ нь мөн л бүтээгдэхүүнээ илүү ихээр борлуулах гэсэн арга юм. 

Ямар ч шахалтгүйгээр, 2 дахин их бараа зарах

8 Дахин худалдаж авах нөхцлийг бүрдүүлэх

1957 онд Хенкель гэх эрхэм төмс арилгагчийг зохион бүтээжээ. Түүний бүтээл маш чанартай бөгөөд огт салж, эвдэрдэггүй байв. Тиймдээ ч хүмүүс нэг ширхгийг авчихсан байхад нилээн хэдэн жил хэрэглэх болсноор, борлуулалт нь буурсан гэдэг. 

Харин тус үйлдвэр, борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор, төмс арилгагчийн хошууг салдаг болгон өөрчилсөн юм. Ингэснээр хүмүүс төмс арилгагчийн хошууг гээж, ахин шинээр худалдаж авах шаардлага бий болох бөгөөд үүнтэй уялдан борлуулалт нэмэгдсэн байдаг. 

Дахин худалдаж авах нөхцлийг бүрдүүлэх

9 Нэр хүндийг нэмэгдүүлэх

Үйлдвэрлэгчид өөрсдийн бараагаа борлуулах үүднээс савлагаан дээр, нэр хүнд нэмэхүйц зүйлсийг бичдэг. Тус шампунь дээр жишээ татвал Холливуудын одод хэрэглэдэг, Парис, Нью Йорк хотуудад түгээмэл байдаг гэхчлэн хүмүүсийн анхаарлыг татахуйц зүйлсийг нэмж, хэвлэдэг аж. Энэ нь шампуний нэр хүндийг өсгөж, худалдан авалтыг нэмэгдүүлнэ. 

Нэр хүндийг нэмэгдүүлэх

10 Хуурамчаар барааны үнийг өсгөх

Эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн нь, эрчүүдийнхээс 7 хувиар өндөр үнэтэй байдаг. Яг ижилхэн бүтээгдэхүүн байлаа ч, үнэ нь харилцан адилгүй байх бөгөөд эмэгтэйчүүдэд зориулсан нь илүү өндөр үнэтэй байна. Үүнийг "ягаан татвар" гэж нэрлэдэг аж. Тус татвар нь шампунь, сахлын хутга, хүүхдийн бараа зэрэгт хамаардаг. 

Хуурамчаар барааны үнийг өсгөх

11 Буруу танилцуулсан бүтээгдэхүүн

Маркетингийн мэргэжилтнүүд бүтээгдэхүүний тодорхойлолт бичихдээ, нөхцлийг өөрчилдөг. Жишээлбэл, "Pringles" чипсний ердөө 42 хувийг л төмс бүрдүүлдэг бол, бяслагны 51 хувь нь л жинхэнэ бяслаг байдаг аж. 

Буруу танилцуулсан бүтээгдэхүүн

18
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()