Та хэвлийгээрээ таргалаад байна уу? Тэгвэл ийм учиртай!

Зуны дэлгэр цаг ойртож байгаа болохоор олон эмэгтэйчүүд дур булаам харагдахыг хүсч, биеийнхээ галбирт анхаарч эхэлсэн гэдэгт итгэлтэй байна. Гэвч ажлынхаа хажуугаар дасгал хөдөлгөөн хийж, хоолны дэглэм баримталж байгаа хэдий ч, унжсан гэдэс арилахгүй байх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ Жэймс Дуйгану (James Duyganu) эмчийн уг асуудлын гол шалтгаануудыг тайлбарласан мэдээллийг нэмэлт хачиргүйгээр хүргэхээр бэлтгэлээ. 

Та хэвлийгээрээ таргалаад байна уу? Тэгвэл ийм учиртай!
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 "Аврах цагариг"

Шинж тэмдэг:

  • Хажуу хэсгээрээ унжина

Шалтгаан:

  • Суугаа ажил хийдэг
  • Амттан хэт их идэх
  • Архинд донтох
  • Сахар болон шүүс, нүүрс ус ихтэй хоол хүнс их хэмжээгээр хэрэглэх (жигнэмэг, цагаан талх), цардуултай нүүрс ус (гоймон, будаа)

Хэрхэн арилгах вэ?

  1. Архийг багасгах. Долоо хоногт 3-4 удаа цөөн хэдэн хундага ууснаар “дарсны бэлхүүс” буюу бүдүүн, унжсан гэдэстэй болно. 2 долоо хоногийн турш архи болон бусад согтууруулах төрлийн ундаанаас татгалзаж, цаашдаа бүр хэрэглэхээ болих хэрэгтэй.
  2. Хоол хүнсэндээ анхаарах. Тосны агууламж багатай зөв хооллолтоос татгалзаарай. Харин өндөг, мах, ногоо түлхүү хэрэглээрэй. Мөн биед хэрэгтэй өөх тоснууд болох авокадо, самар, тослог загасны мах идэж болно.
  3. Дасгал хөдөлгөөн хийх. Заавал ч үгүй спорт зааланд очилгүйгээр, явган аялал хийх, суниах, сууж босох зэрэг дасгалуулыг хийгээрэй.

Онцгой заалт:

  • Дасгал хөдөлгөөн болон зөв хооллолт байхад хангалттай. Дасгал хөдөлгөөн байнга хийж, хоолны зөв дэглэм баримталснаар унжсан гэдэснээсээ салах боломжтойгоос гадна, эрч хүчээр давхар сэлбэгдэнэ.

"Аврах цагариг"

2 "Стрессээс үүдэлтэй"

Шинж тэмдэг:

  • Унжсан гэдэс нь хатуувтар байхаас гадна, өгзөгний дээгүүр өөхлөлттэй байдаг.

Шалтгаан:

  • Архаг стресс (кортизолын хэмжээ ихсэх)
  • Хоол идэхгүй байх, өлсөх
  • Кафейн хэт их хэрэглэх
  • Ходоод гэдэсний хямрал
  • Эрүүл мэндэд хортой хоол (давсалсан самар, төмсний чипс гэх мэт)

Хэрхэн арилгах вэ?

  1. Орой эрт унтах. Стресстэй хүмүүс муу нойртой байдаг бөгөөд ингэснээр "лептин"-ийн ялгаруулалт алдагддаг байна. "Лептин" гэдэг нь хоол идэх дуршил болон бодисын солилцоог удирддаг гормон юм. 
  2. Унтахаасаа өмнө тайвшрах. Амьсгалын дасгал хийх, халуун устай ваннд суух болон бясалгал хийгээрэй. Эдгээр арга нь бат бөх нойрсоход туслах аж. Харин унтахаасаа өмнө кофе /өдөрт хамгийн дээд тал нь 2 аяга кофе уухад болно/ уухгүй байхыг зөвлөж байна.
  3. Дасгал хөдөлгөөнөөр өөрийгөө зовоохгүй байх. Хэт их ачаалал авснаар кортизолын хэмжээг нэмэгдэхэд нөлөөлдөг. Харин эсрэгээрээ йогоор хичээллэх болон зугаалах нь мэдрэлийн системийг тайвшруулах нь бий. Хамгийн гол нь цаг заваа зөв тохируулах хэрэгтэй.
  4. Магнигаар баялаг хоол хүнс хэрэглэх. Магни нь нэг ёсондоо тайвшруулах эрдэс бодис гэж ойлгож болно. Хар, ногоон өнгийн хүнсний ногоо, самар, бүхэл үр зэрэгт агуулагддаг.

Онцгой заалт:

  • Унтахаасаа өмнө йогоор хичээллэх, сунгалтын дасгал хийх, тайвшруулах үйлчилгээтэй цай ууж болно. Ингэснээр кортизолын хэмжээ буурч, тайван унтаж амрахад сайнаар нөлөөлнө.

"Стрессээс үүдэлтэй"

3 "Доош унжих"

Шинж тэмдэг:

  • Биеийн галбир тань гоолиг харагдах боловч, гэдэс доогуур хэсгээрээ унжина.

Шалтгаан:

  • Төрөөд удаагүй байгаа
  • Фитнес зааланд цөөхөн дасгал хийдэг (гэдсээрээ цагираг эргүүлэх, гэдэсний таталт хийх гэх мэт)
  • Зөвхөн нэг төрлийн хоол хүнс хэрэглэх
  • Нурууны яс мурийлттай

Хэрхэн арилгах вэ?

  1. Сайн хооллож, ширхэгтэй хоол хүнс хэрэглэх. Үүнд ногоон навчит ногоо, бүхэл үрийн талх зэрэг хоол хүнс багтана.
  2. Суулт хийх дасгалаас татгалзах. Дасгалаа буруу хийж, нуруунд хэт их ачаалал өгснөөс болж, нурууны яс мурийх нь бий. Харин суулт хийх дасгалыг "планк"-аар орлуулвал тохиромжтой.
  3. Биеийн ачааллыг зөв, тэгш хуваарилах. Биеийн аль нэг хэсэгт хэт их ачаалал өгөхгүй байхыг хичээгээрэй. Үүний тулд биеийн бүх булчинг ачааллуулах хэрэгтэй юм.

Онцгой заалт:

  • Ус их ууж, амархан шингэх /ногоо навчит ногоо/ хоол хүнс хэрэглээрэй. Мөн уураг ихтэй хоол /загас, шувууны мах/ түлхүү хэрэглэх ёстой гэдгийг бүү мартаарай.

"Доош унжих"

4 "Ээжийн"

Шинж тэмдэг:

  • Төрсний дараа /төрөөд жил гаран болсон/ яг жирэмсэн юм шиг харагдахаар гэдэс урагш цүдийсэн байдаг.

Шалтгаан:

  • Өөртөө цаг зав гаргадаггүй
  • Төрсний дараа буцаад хэвийн галбиртаа орох амаргүй байдаг. Үүний тулд багаар бодоход 6 долоо хоног шаардлагатай байх нь бий.
  • Төрөөд 2-3 сарын дараагаас буюу хэт хожуу дасгал хөдөлгөөн хийсэн.
  • Булчингийн сулралтай

Хэрхэн арилгах вэ?

  1. Тослог загасны мах идээрэй.
  2. Эрүүл мэндэд хор хөнөөлгүй тосыг өдөр болгон идэхийг хичээх хэрэгтэй. Үүнд самар, цөцгийн тос зэрэг хоол хүнс багтана. Төрсөн ээж нарын алжаал ядаргааг тайлахад ач тустай.
  3. Таазны булчин чангалах дараах дасгалыг хийгээрэй. Ингэхдээ таазны доод булчинг чангалж сулална, нэг удаа хийхдээ 15-20 удаагийн давтамжтай хийнэ. Өдөрт 5 удаа хийх ёстой гэдгийг анхаарна уу.
  4. Гэдсээ татах. Биеэ зовоохгүйгээр гэдэс багасгах үр дүнтэй дасгал аж.
  5. Суулт болон тойрог дасгал хийхгүй байх. Төрсний дараа эдгээр дасгалууд нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг аж. Төрсний дараа эмэгтэй хүний бие хэсэг хугацаанд өөрөө сэргэж, эрч хүчтэй болох ёстой.

Онцгой заалт:

  • Орой унтахаасаа өмнө сунгалтын дасгал хийгээрэй. Мөн өдрийн цагаар хөшгөө хааж, бага зэрэг дуг хийгээрэй. Үр дүнд нь гормон ялгарч, өөх тос шатах аж.

"Ээжийн"

5 "Хийтэй"

Шинж тэмдэг:

  • Өглөө гэдэсгүй хэвийн байсан атлаа, орой нь хөөсөн мэт гэдэстэй болох. Үүнд илүүдэл жинтэй эсэх нь хамаагүй болохыг анхаарна уу.

Шалтгаан:

  • Хоол хүнснээс харшлах
  • Ходоод гэдэсний сул булчинтай
  • Ходоодны үйл ажиллагаа алдагдсан

Хэрхэн арилгах вэ

  1. Биеийн онцлогт тохирохгүй хоол хүнс хэрэглэхгүй байх. Үүнд "глютен" /талх, гоймон, чихэр/, хөөлгөгч /кекс, шар айраг/ архи болон боловсруулсан сүүн бүтээгдэхүүн /бяслаг, сүү, цөцгийн тос/ зэрэг хоол хүнс багтана.
  2. Шинэ ногоо, загас, шувууны мах хэрэглэх. Гурилан бүтээгдэхүүнээс 2 долоо хоног татгалзаж, гэдэс арилж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй аж.
  3. Өглөөний цай уух Өглөөний цайндаа эрүүл хоол идэх хэрэгтэй. Орой унтахаасаа өмнө аль болох хоол идэхээс татгалзахаас гадна, хоолоо сайн зажилж, ус их хэмжээгээр ууна уу.
  4. Ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагдах. Энэ тохиолдолд "пребиотик" болон "пробиотик" уухад хангалттай. Эдгээр нь зөөхий, зарим нэг төрлийн жимс, ногоо буюу байцаа, сармис, сонгинод агуулагддаг. 

Онцгой заалт:

  • Амьсгал. Энэ дасгалыг өглөө болгон хийгээрэй. Нуруугаараа дээш харан хэвтэж, биеэ бүрэн суллана. Амьсгалаа 10 удаа авч, гаргаарай. Мөн хоол идсэний дараа гадуур гарч, явган алхах хэрэгтэй.

"Хийтэй"

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()