Бидний ижилхэн гэж боддог ялгаатай хүнсний бүтээгдэхүүнүүд

Гаднаасаа харагдах байдал нь ижил төстэй боловч, шинж чанар, уураг, нүүрс усны хэмжээ нь эрс тэс ялгаатай хоол хүнсүүд гэж байх юм. Бид өнөөдөр тэдгээр хүнсээс, хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг хүнсүүдийг сонгож танилцуулахаар бэлтгэлээ. Таны мэдлэгт бага ч атугай хөрөнгө оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Бидний ижилхэн гэж боддог ялгаатай хүнсний бүтээгдэхүүнүүд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Цацагт хяруул болон тахианы мах

Цацагт хяруулын мах нь харьцангуй бага илчлэгийг агуулдаг бөгөөд жин нэмдэггүй гэдгээрээ давуу талтай. Тус мах нь түргэн шингэж, хоол боловсруулах системийг дэмжих төдийгүй А, В, Е витамин, фосфор, кальци, натригаар баялаг билээ. Гэсэн хэдий ч хүмүүс тахианы махыг харьцангуй хямд үнэтэй, олдоц сайтай тул сонгон хэрэглэж, цацагт хяруулын махыг тоолгүй орхих нь бий. 

Цацагт хяруул болон тахианы мах

2 Үхрийн мах болон тугалын мах

Тугалын мах нь нас бие гүйцсэн амьтны махыг бодвол, уургаар баялаг төдийгүй үхрийн махаас харьцангуй бага хэмжээний өөх тосыг агуулдаг. Харин тугалын махны сул тал нь чанаж бэлтгэхэд ажиллагаа их шаарддаг бөгөөд олдоц муутай аж. 

Үхрийн мах болон тугалын мах

3 Цэцэгт байцаа болон брокколи

Брокколи нь цэцэгт байцааны нэг төрөл бөгөөд А, С, К витаминаар баялаг юм.  Мөн энэхүү ногоо нь цэцэгт байцаанаас их илчлэгийг агуулдаг бол цэцэгт байцаа нь брокколийг бодвол илүү хурц амттай байдаг. 

Цэцэгт байцаа болон брокколи

4 Оливын тос болон наранцэцгийн тос

Наранцэцгийн тос нь оливын тосыг бодвол хямд үнэтэй боловч үнэр нь хүмүүст төдийлөн таалагддаггүй. Оливын тос нь маш хурдан ууршдаг тул мах, ногоог хуурч, шарахад тохиромжгүй хэмээгддэг билээ. Гэсэн хэдий ч оливын тосонд агуулагдах "фитостерол" нь холестерины хэмжээг бууруулж, таргалалтаас сэргийлдэг. 

Оливын тос болон наранцэцгийн тос

5 Булгур будаа болон кускус будаа

Тус хоёр төрлийн будааг улаан буудайгаар хийдэг бөгөөд үйлдвэрлэгдсэн аргаараа ялгагддаг байна. Кускус будааг амуу будаа шиг нунтаглаж, усаар зайлж, гуриланд өнхрүүлдэг. Харин булгур будааг үйлдвэрлэхдээ эхлээд жигнэж, дараа нь нунтагладаг аж. 

Булгур будаа болон кускус будаа

6 Хар усан үзэм болон цагаан усан үзэм

Цагаан усан үзмийн шүүс нь төмрийг илүү ихээр ялгаруулдаг бол, хар усан үзэм нь "антоциан" хэмээх чихрийн шижин, зүрх судасны өвчин, хорт хавдартай тэмцдэг антиоксидантыг агуулдаг байна. 

Хар усан үзэм болон цагаан усан үзэм

7 Жүрж болон апельсин

Апельсин нь жүржийг бодвол А, В, С, Е, К витамин болон "ретинол" амин дэмийг их хэмжээгээр агуулдаг. Жүрж нь сайхан амттай ч, илүү их чихрийг өөртөө агуулсан байдаг. Тиймээс та апельсинийг сонгон хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. 

Жүрж болон апельсин

8 Хар перец болон улаан перец

Түүхий хар перецийг халуун усанд хийж, бүрэн болоогүй байхад нь уснаас гаргаж, хатаадаг байна. Харин улаан перец нь хар перецийг бодвол илүү хурц амттай бөгөөд үүнийг ходоод гэдэсний үрэвсэл, шархтай хүмүүс хэрэглэж огтхон ч болохгүй. Иймд хар перец хоолондоо хэрэглэх нь зөв сонголт болох юм. 

Хар перец болон улаан перец

30
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()