Гоо сайхны компаниуд биднийг хэрхэн хуурдаг вэ?

Эмэгтэй хүний хувьд гоо сайхан байдал гэдэг юу юунаас илүү чухал зүйл билээ. Харин бид ихэнхдээ сурталчилгаа, сав баглаанаас нь болж гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг сонгодог. Гэвч энэ нь маш буруу үйлдэл болохыг мэргэжлийнхэн анхааруулж байна. Ингээд хамтдаа гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын биднийг хэрхэн хуурдаг болохыг мэдэж авцгаая.

Гоо сайхны компаниуд биднийг хэрхэн хуурдаг вэ?

1 Уруулын будганд агуулагдах хар тугалга

Уруулын будгийн найрлаганд хар тугалга ихээр агуулагддаг болохыг та мэдэх үү? Хар тугалга нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж, эрүүл мэндийг аюулд оруулдаг байна. Мөн хар тугалганаас ялгарах "неуротоксин" гэх хорт бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, улмаар амархан уурлаж бухимдах, стресстүүлэх гол үндэс болдог байна. Энэ нь цааш даамжирсаар тархийг гэмтээж, гормоний тэнцвэржилтийг алдагдуулдаг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. 

Уруулын будганд агуулагдах хар тугалга

2 Зовхины тос бол луйвар

Нүдний доор үрчлээс үүсэхэд, бид зовхины тос худалдан авч түрхдэг. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь төдийлөн үр дүнгээ үзүүлж, үрчлээсийг багасгадаггүй. Тус тос нь ердөө л зовхины арьсыг чийгшүүлэх үүрэгтэй юм. Тиймээс та заавал зовхины тосыг тусгайлан худалдан авч, мөнгөө гарздах шаардлагагүй билээ. Ердөө л өдөр тутамдаа хэрэглэдэг чийгшүүлэгчийг түрхэхэд л хангалттай юм. 

Зовхины тос бол луйвар

3 Таны нүүр будгийн хэрэгслүүдийн дуусах хугацаа

Та худалдаж авсан сормуусны будаг, гэрэлтүүлэгчээ хэр удаан хэрэглэдэг вэ? Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний баталгаат хугацаа нь таны бодож байгаагаас богино байдаг. Үүнийг нь хэрэглэгчид төдийлөн анзаардаггүй тул, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэж, арьсаа гэмтээх нь бий. Та гоо сайхны бүтээгдэхүүнийг хэр удаан хадгалах ёстойг ЭНД дарж мэдэж аваарай.  

Таны нүүр будгийн хэрэгслүүдийн дуусах хугацаа

4 Цагаан арьстай бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн

Цагаан арьстай охид бүсгүйчүүдийн тухайд төрөл бүрийн крем, энгэсэг сонгон хэрэглэж, гоо сайхнаа тодотгодог. Гэтэл өнгөт арьстай бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн маш ховор байдаг. Тэдэнд зориулж, бор өнгийн крем, гэрэл сүүдрийг үйлдвэрлэх нь тун ховор тул, өнгөт арьст бүсгүйчүүд энэ тал дээр хязгаарлагдаж, эрх нь зөрчигддөг байна. Тиймээс тун удахгүй тэдэнд тусгайлан зориулсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд төрөл бүрийн сонголттойгоор үйлдвэрлэгдэж эхлэх болов уу. 

Цагаан арьстай бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн

5 Химийн хорт бодисын агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн

Та гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахаасаа өмнө орц найрлагыг нь сайтар уншиж, судалж байгаарай. Учир нь зарим гоо сайхны бүтээгдэхүүнд, химийн хорт бодис агуулагддаг байж мэдэх юм. Бид анхааралгүй байдлаасаа болж, төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдан авч, арьсаа гэмтээн, эрүүл мэнддээ хохирол учруулахыг үгүйсгэхгүй. Тиймээс үргэлж анхааралтай байж, хуурамч болон хортой гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийгээрэй. 

Химийн хорт бодисын агууламжтай  гоо сайхны бүтээгдэхүүн

6 Үнэтэй байх тусмаа чанартай гэдэг худал

Сүүлийн үед охид бүсгүйчүүд, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа брэндийн нэрийг нь харж, хичнээн үнэтэй байсан ч хамаагүй, худалдаж авдаг. Угтаа бол гоо сайхны бүтээгдэхүүний чанар нь орц найрлагаасаа бүрэн хамаардаг болохоос брэнд, зарагдаж буй дэлгүүр, үнэ зэрэг нь ямар ч холбоогүй юм. Хүн бүхэн л үнэтэй бол чанартай гэх утгагүй зүйлд тархиа угаалгаж, буруу бүтээгдэхүүн сонгох болсон нь харамсалтай. Хамгийн гол нь таны арьсанд тохирсон, чанар сайтай бүтээгдэхүүн байх ёстойг анхаараарай. 

Үнэтэй байх тусмаа чанартай гэдэг худал

7 Таны хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд хорт хавдар үүсгэгч байж мэднэ

"Карцероген" буюу бидний сайн мэдэхээр хорт хавдар үүсгэгч бодис нь зарим төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг байна. Бид мэдлэг муутайгаасаа болж, сайн мэдэхгүй бүтээгдэхүүн худалдан авч, эрүүл мэндээ хохироодог. Тиймээс үргэлж анхаарал болгоомжтой байж, авахаар шийдсэн бүтээгдэхүүнээ сайтар судлах хэрэгтэй. Энэ нь таныг эрсдлээс сэргийлэх болно. 

Таны хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнд хорт хавдар үүсгэгч байж мэднэ

8 Харшил үүсгэхгүй будаг

Хэрвээ та эмзэг арьстай бол "hypoallergenic" гэсэн бичигтэй бүтээгдэхүүнийг сонгож аваарай. Энэ нь арьсанд харшил үүсгэхгүй болохыг баталж байгаа хэрэг юм. Харин таны нүүр батгатай бол "noncomedogenic" гэсэн тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь батгыг хатааж, нүхийг агшаах үйлчилгээтэй. Гэхдээ эдгээр нь ямар ч баримт нотолгоогүй, зүгээр л үйлчлүүлэгчдийг татах зорилготой худал зүйлс аж. Таны арьсанд тусгайлан нөлөөг үзүүлэхгүй төдийгүй ердөө л бусад бүтээгдэхүүний адил арьсыг чийгшүүлэхээс хэтрэхгүй. Тиймээс заавал илүү үнэтэй, тусгай тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнийг худалдаж авах шаардлагагүй юм. 

Харшил үүсгэхгүй будаг

9 Нарнаас хамгаалах крем арьсыг тань хангалттай хамгаалж чадахгүй

Бид нарны хамгаалалттай крем, тосыг түрхээд л, нарны хорт туяанаас арьсаа хамгаалчихлаа хэмээн ташаа ойлгодог. Үнэн хэрэгтээ үүний үзүүлэх нөлөө тун ч бага юм. Халуун наранд явснаар хөлөрч, түрхсэн крем шингэж, нарнаас хамгаалах давхарга нь үгүй болдог бөгөөд энгийн кремээс ялгагдах зүйлгүй болдог аж. 

Нарнаас хамгаалах крем арьсыг тань хангалттай хамгаалж чадахгүй

10 Арьсанд харшил өгөх шампунь

Та шүршүүрт орсныхоо дараа арьс тань бага зэрэг хачин болсныг анзаарч байв уу? Хацар загатнаж, дух улайх нь таны хэрэглэсэн шампунь арьсанд харшил үүсгэсэнтэй холбоотой юм. Тиймээс шампунь сонгохдоо ч мөн давхар анхаарлаа хандуулж байх шаардлагатай. Энэ нь үсийг намирсан, зөөлөн болгох ч, арьсыг гэмтээж болзошгүйг анхаар. Та хамгийн түрүүнд шампунийн хадгалах хугацаа дууссан эсэхийг шалгаж, интернэтээс нэрээр нь багахан судалгаа хийхэд хангалттай. Мөн шүршүүрт орсны дараа арьсандаа багахан чийгшүүлэгч тос түрхэхээ мартуузай.  

Арьсанд харшил өгөх шампунь

11 Туулайн дээр туршилт хийдэг

Өхөөрдөм бяцхан туулайнууд бидний гоо сайхны золиос болдог гэвэл та итгэх үү? Ихэнх гоо сайхны компаниуд бүтээгдэхүүнээ амьтад, тэр дундаа туулайн дээр туршдаг байна. Харин ингэж бүтсэн бүтээгдэхүүн хүний арьсанд төгс зохицож, үр нөлөөгөө үзүүлнэ гэдэг итгэмээргүй санагдах аж. Мөн энэ бүгдийг хажуугаар амьтад хохирч байгаа нь харамсалтай. 

Туулайн дээр туршилт хийдэг

12 Натурал гоо сайхны бүтээгдэхүүн гэж байдаг уу?

100 хувь байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн гэж хаана ч байхгүй болохыг ойлгож аваарай. Бид органик бүтээгдэхүүн гэхээр л арьсанд аюулгүй, гоё, сайхан болгоно хэмээн итгэж, үнийг нь ч анхааралгүй худалдаж авдаг. Мэдээж энэ нь олон төрлийн химийн бодисоос бүтсэн бүтээгдэхүүнийг бодвол аюул багатай хэдий ч таны арьсыг гоё болгох супер бүтээгдэхүүн биш. Гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүнд бага ч атугай химийн бодис агуулагддаг билээ. 

Натурал гоо сайхны бүтээгдэхүүн гэж байдаг уу?

13 Өөрт таалагдаагүй бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй

Бид гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахдаа зарим тохиолдолд шалгаж чадалгүй авдаг. Харин гэртээ хариад хэрэглэж үзтэл, арьсанд харшил өгөх, өнгө нь таарахгүй байх зэрэг асуудлууд үүсдэг. Энэ үед бүтээгдэхүүнээ буцаахыг хүссэн ч, таны хүсэлтийг хүлээж авах газар тун ховор болохыг дуулгая. Тэд таны буцаасан барааг авсан байлаа ч, оронд нь өөр барааг зарах гэж оролдох болно. 

Өөрт таалагдаагүй бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй

14 Эрүүл амьдралын хэв маяг үнэтэй бүтээгдэхүүнээс илүү арьсыг тань хамгаална

Та үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс илүүтэй, эрүүл амьдралын хэв маягийг баримталснаар толигор сайхан арьстай болж чадна. Зарим бүсгүйчүүд цэвэрхэн, өөгүй арьстай болгох ганц зүйл нь гоо сайхны бүтээгдэхүүн хэмээн ташаа ойлгож явдаг. Үнэн хэрэгтээ эрүүл хооллолт, идэвхитэй хөдөлгөөн нь таныг залуужуулж, арьсыг чангалахын зэрэгцээ царайг шингэрүүлдэг юм. 

Эрүүл амьдралын хэв маяг үнэтэй бүтээгдэхүүнээс илүү арьсыг тань хамгаална

15 Хамгийн шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн бол ус

Дэлхийн алдартай гоо сайхны компаниуд нь, хамгийн сайн чийгшүүлэгчийг худалдаалдаггүй. Тэрхүү чийгшүүлэгч нь айл бүрт байдаг "цэвэр ус" юм. Ямар ч үнэтэй бүтээгдэхүүнээс илүүтэй, арьсыг тань чийгшүүлж, үзэсгэлэнтэй харагдуулах болно. Та дотроосоо их хэмжээний ус ууж, нүүрээ хүйтэн усаар угааж, энэхүү чандмань эрдэнийн ид шидийг мэдрээрэй. 

Хамгийн шилдэг гоо сайхны бүтээгдэхүүн бол ус

54
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()