Хөмсгөө төрөлхийн мэт өтгөн харагдуулах 4 алхам

Хөмсөг нь хүний царай төрхийг зөв, цэгцтэй харагдуулж, гоо үзэсгэлэнг нэмэгдүүлдэг. Тиймээс ч сүүлийн үед охид бүсгүйчүүд хөмсгөө хэрхэн зөв будах вэ хэмээн толгойгоо гашилгаж, хэлбэрт нь анхаарлаа хандуулах болсон. Харин бид та бүхэндээ хөмсгөө хэрхэн төгс зурж, царай төрхөө засах аргуудыг дуулгахаар бэлтгэсэн юм. 

Хөмсгөө төрөлхийн мэт өтгөн харагдуулах 4 алхам
Хаах
Сурталчилгаа

1 Хөмсөг ургуулах

Хөмсөг муутай төрсөн гээд гутарч, гуних шаардлагагүй. Та хөмсгөө шивүүлж эсвэл цэвэрхэн будаж, царай төрхөө засч болох юм. Үүнээс гадна хөмсгөө ургуулж ч болно.

Та орой унтахдаа оливын тос, касторын тосоор 3-5 минут хөмсгөндөө иллэг хийгээрэй. Мөн дотроосоо эрүүл хооллож, загас, самар, үзэм гэхчлэн үсний ургалт дэмжих хоол хүнсийг хэрэглээрэй. Мөн та хөмсөг, сормуусаа ургуулахыг хүсвэл ЭДГЭЭР аргыг туршиж үзэхийг зөвлөе. 

Хөмсөг ургуулах

2 Хөмсөгний хэлбэрийг тодорхойлох

  • Та махлаг дугуй хэлбэрийн нүүртэй бол хэт хурц өнцөгтэй хөмсөг зурахаас татгалзаарай. Харин бага зэрэг өргөн эхлэл, нарийн төгсгөлтэйгээр хөмсгөө будаж болох юм.
  • Дөрвөлжин нүүртэй хүмүүсийн тухайд дугуйрсан өргөлттэй, нарийн, урт хөмсөг сайхан харагдана.
  • Харин гурвалжин хэлбэрийн нүүрэнд дээш өргөгдсөн, өнцөгтэй хөмсгийг зурж болно.
  • Зуйван хэлбэрийн нүүртэй бол урт, дээш өргөгдсөн өнцөгтэй хөмсгийг зураарай.

Та хөмсөгнийхөө хэлбэрийг зөв тодорхойлох хэрэгтэй. Мөн нүд, нүүрний ерөнхий хэлбэрт тохируулан хөмсгөө хэрхэн зөв засах тал дээр анхаараарай. Та нэг харандаа сонгон авч, хамарны хажуунаас дээш өргөж, хөмсөгний хажууд байрлуулан эхлэх цэгийг тэмдэглэнэ. Харин дараа нь харандаагаа 30 градусын өнцөг үүсгэж, өргөлтийг тэмдэглээд, 45 градусын өнцөг гаргаж төгсгөлийг тэмдэглэж, зураарай. Нүдний төгсгөл, хөмсөгний төгсгөлтэй параллель байх хэрэгтэй. 

Хөмсөгний хэлбэрийг тодорхойлох

3 Хөмсгөө хэрхэн зөв зулгаах вэ?

Та хөмсөгний хэлбэрээ зөв тодорхойлсны дараа, илүүдэл хэсгийг нь зулгаана. 

  • Өөртөө тухтай байх газрыг сонгож суугаарай. Мөн тус газарт гэрэл сайн тусч байх ёстойг анхаарах хэрэгтэй.
  • Өвдөлтийг нь намдаахын тулд эхлээд зовхиндоо чийгшүүлэх тос түрхээрэй.
  • Хөмсөгний дээд хэсгийн үсийг авахдаа тун болгоомжтой байх хэрэгтэй бөгөөс та хөмсгөө хэтрүүлэн авч, хэлбэрийг нь алдагдуулж мэднэ.
  • Хөмсгөө самнасны дараа илүүдэл хэсгийг нь зулгааж авна. 

Хөмсгөө хэрхэн зөв зулгаах вэ?

4 Хөмсгөө хэрхэн будах вэ?

Та болж өгвөл, хөмсгөө үстэйгээ ижил өнгөөр будаарай. Хөмсгөө харандаа эсвэл гелен будгаар будаж болно. Ингэхдээ хөмсгөө хэт тод будахаас сэргийлж, сайтар уусгаж будах шаардлагатай.

Хөмсөг будах:

  • Хөмсгөө самнаж, цулгуй буюу хөмсөггүй хэсэгт будаг түрхээрэй. 
  • Хөмсөгний эхлэл хэсгийг тод будахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь хэт овортой харагдуулж мэднэ. Мөн хөмсгөө будсаны дараа сайтар уусгах ёстойг мартуузай.
  • Мөн та хөмсгөө будаж дууссаны дараа бага зэрэг өө дарагчийг хөмсөгний доод хэсэгт түрхэж, хэлбэрийг нь тодотгоорой. 

Хөмсгөө хэрхэн будах вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()