Таныг хэзээ ч хайрлахгүй бүсгүйн 5 шинж

Маш олон охид бүсгүйчүүд жинхэнэ хайрынхаа төлөө тэмцэж, эцэст нь юу ч үгүй хоцрон амьдралаа шинээр эхлүүлэх нь бий.  Нэгэнтээ бусдад итгэх итгэлээ алдсан бүсгүй, хоёр дахь боломжоо төдийлөн ашиглаж чаддаггүй байна. Учир нь хэнд ч дахиад анхных шигээ итгэж чадахгүй болсны илрэл юм. Ийнхүү бид та бүхэндээ таныг хэзээ ч хайрлахгүй бүсгүйн 5 шинжийг дуулгая.

Таныг хэзээ ч хайрлахгүй бүсгүйн 5 шинж
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийн бодож байгаа зүйлээ хэзээ ч хэлдэггүй

Хосуудын сайхан, аз жаргалтай амьдралын гол үндэс нь хоорондоо ярилцаж, учраа олох явдал байдаг. Гэтэл хайрласан бүсгүй тань тантай огтхон ч ярилцдаггүй бөгөөд ярилцахыг хүсэхгүй байгаа нь илэрхий байвал, тэр танд өөрийгөө нээхэд бэлэн биш байна гэсэн үг юм.

Өөрийн бодож байгаа зүйлээ хэзээ ч хэлдэггүй

2 Тантай байхад тухгүй байдаг

Хосууд дотносоод эхлэхээр, бүсгүйчүүд өөрийн зүс царай, гадаад үзэмжиндээ тэгтлээ их анхаарахаа больдог. Түүнийхээ хажууд нүүрээ будаагүй, үсээ янзлаагүй байсан ч нэг их санаа зовдоггүйгээр барахгүй, тухтай байхыг эрхэмлэдэг. Харин таны болзоот бүсгүй таны дэргэд байхдаа үргэлж биеэ барьж, харагдах байдалдаа хэт их анхаарч байвал, тухгүй байгааг илтгэж байгаа юм.

Тантай байхад тухгүй байдаг

3 Зөвхөн өөрийн сонирхлыг анхаардаг

Хосууд хамтдаа амьдрахын хэрээр хүсэл сонирхол, хобби нь хүртэл ижилхэн болдог. Нэгнийхээ хүсэл сонирхлыг ямагт хүндэлж, ойлгодог тул, тэдэнд үл ойлголцох зүйлс бараг гардаггүй байна. Гэтэл таны болзоот бүсгүй, үргэлж таныг өөнтөглөн, хобби сонирхлыг тань үгүйсгэсээр байвал, танд хайртай эсэх нь эргэлзээтэй юм.

Зөвхөн өөрийн сонирхлыг анхаардаг

4 Буруугаа хүлээж, уучлалт гуйдаггүй

Хосуудын дунд хэрүүл маргаан бишгүй дээ л нэг гардаг. Харин тэр бүрт тухайн өдөртөө ямар нэгэн байдлаар эвлэрч, хоорондоо ойлголцох нь хосуудад маш чухал юм. Хэрвээ та хоёрын харилцаа тийм биш бол,  ямар ч хайр байхгүй эсвэл, таарч тохирохоо больсныг илтгэнэ.

Буруугаа хүлээж, уучлалт гуйдаггүй

5 Танд биш бусад хүмүүсийг илүү анхаардаг

Таниас илүүтэй бусдын сонирхол, эрх ашгийг хүндэтгэж, тэдэнд илүүтэй их анхаарлыг хандуулаад байвал, та хоёрын харилцаа төдийлөн удахгүй нь ойлгомжтой. Иймд та өөрийн дурлалт бүсгүйтэйгээ сайтар ярилцах, өөрийгөө ойлгуулах нь чухал юм.

Танд биш бусад хүмүүсийг илүү анхаардаг

96
таалагдаж байна

22
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()