Хүүхдээ хүний наймааны золиос болохоос хэрхэн хамгаалах вэ?

Эцэг, эхчүүдийн хувьд үр хүүхдээ нас биед хүртэл нь, элдэв гадны аюул эрсдлээс хамгаалж байх ёстой билээ. Иймд бид нийт эцэг, эхчүүддээ зориулан, аюултай этгээдүүдээс хүүхдийг тань мултрахад туслах үр дүнтэй зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэсэн юм. Та эдгээрийг хүүхдэдээ зааж өгч, гарч болох эрсдлээс сэргийлээрэй.

Хүүхдээ хүний наймааны золиос болохоос хэрхэн хамгаалах вэ?

1 Нэр болон холбогдох утасны дугаарыг нууцлах

Хүүхдийнхээ нэр болон холбогдох утасны дугаарыг цүнхний оосор, хоолны хайрцаг эсвэл халуун хүйтнээ барьдаг сав гэх мэт түүний хэрэглэдэг ямар нэгэн эд зүйлс дээр бичих хэрэггүй. Эс бөгөөс таны хүүхдийн нэр болон утасны дугаарыг үл таних этгээд мэдэж авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл гэмт этгээд хүүхдийн тань нэрийг ашиглан, сайн таньдаг хүн нь болж жүжиглэн, түүнийг хулгайлах аюултай аж.

Харин үүний оронд гар утсан дээрээ хүүхдийнхээ нэр болон утасны дугаарыг тэмдэглэж бичээрэй.

Нэр болон холбогдох утасны дугаарыг нууцлах

2 Машины эсрэг чиглэлд зугтаах

Бидний ихэнх нь хүүхдүүддээ танихгүй хүний машинд сууж болохгүй гэж сургадаг. Энэ нь буруу биш юм. Харин өөр нэг зүйлийг зааж өгөх ёстой бөгөөд тэрхүү зүйл нь хэрвээ машинтай үл таних этгээд хүүхдийг тань машиндаа хүчээр суулгах гэж оролдох юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар өдөж, хоргоох үед тухайн этгээдийн машины эсрэг чиглэлд зугтах хэрэгтэй гэдгийг хүүхдэдээ анхааруулах явдал юм. Ингэснээр таны хүүхэд цаг хожиж, бусдаас тусламж хүсэхэд илүү амар байх болно.

Машины эсрэг чиглэлд зугтаах

3 Зөвхөн гэр бүлийн гишүүд мэддэг нууц үгтэй болох

Хүүхэдтэйгээ хичээл, сургуулиас нь тарах үед очиж авахдаа нууц үг хэлж байхаар сайтар тохиролцох хэрэгтэй. Ингэснээр эцэг, эхээ ирэхийг хүлээж байгаа хүүхдийг гэмт этгээд ямар нэгэн байдлаар өөрийн арга мэхэндээ оруулах боломж багасах юм. Мөн та энэ аргыг хүүхдээ өөрийн биеэр авч чадахгүй үедээ тухайн хүнд хэлж, ашигласан ч болох юм.

Зөвхөн гэр бүлийн гишүүд мэддэг нууц үгтэй болох

4 Байршил тогтоох аппликейшн суулгах

Үүний тулд та "GPS" суурилуулсан, сүүлийн үеийн аппликейшнийг өөрийн болон хүүхдийнхээ гар утсанд суулгаарай. Гэхдээ хүүхдийнхээ гар утсыг ямагт цэнэгтэй байлгах ёстойг битгий мартаарай. Хүмүүс ихэвчлэн "Locator Life360" болон "Phone Tracker the GPS" зэрэг аппликейшнуудыг түлхүү хэрэглэдэг бөгөөд та ямар ч үйлдлийн системтэй байсан, эдгээрийг гар утсандаа суулгах боломжтой аж.

Байршил тогтоох аппликейшн суулгах

5 Хүүхдэдээ сэрүүлэгтэй цаг зүүлгэх

Сүүлийн үед техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлт төхөөрөмжүүдийг ихээхэн хэрэглэх болсон билээ. Эдгээр нэмэлт төхөөрөмжүүд нь бугуйвч, хүзүүний зүүлт, цаг гэх мэт олон янз байх нь бий. Таны хүүхэд аюулд орох үедээ зориулалтын товчлуур дээр дарах бөгөөд энэ үед таны гар утсанд дохио ирэх юм. "BuddyTag", "Major-GSM Panic" зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байгаарай.

Хүүхдэдээ сэрүүлэгтэй цаг зүүлгэх

6 Би түүнийг танихгүй гэж хашгирах

Хүүхдэдээ хэрвээ танихгүй хэн нэгэн этгээд гараас нь хүчээр хөтлөн хаа нэгтээ дагуулж явах гээд байвал, байдаг чадлаараа "Би түүнийг танихгүй. Тэр намайг авч явах гээд байна." гэж хашгирах хэрэгтэйг хэлж өгөөрэй. Мөн шаардлагатай тохиолдолд гарыг нь хазах, хөл рүү нь өшиглөх хэрэгтэйг мөн сануулаарай.. 

Би түүнийг танихгүй гэж хашгирах

7 Үл таних этгээдтэй тодорхой зайнаас харицах

Судлаачдын үзэж буйгаар энэхүү арга нь дан ганц хүүхэд гэлтгүй, насанд хүрэгчдэд хүртэл хамаатай аж. Хэн нэгэн үл таних этгээдтэй харилцаж байх үедээ хоорондын зайг үргэлж 2.5 метрээс ихгүй байлгах ёстой бөгөөд энэ нь гэмт этгээд тань руу халдах үед хойш болж, зугтах боломжийг олгодог байна. Мөн гэмт этгээдийг араас тань хөөж эхлэхээс өмнө 5-7 секунд хожих боломжийг өгч буй хэрэг юм.

Үл таних этгээдтэй тодорхой зайнаас харицах

8 Танихгүй хүнтэй цуг цахилгаан шатанд сууж болохгүй

Хүүхдэдээ цахилгаан шатаар зорчих үедээ бусад хүмүүсийн үйлдлийг сайтар анхаарах хэрэгтэйг хэлж өгөөрэй. Үүнд цахилгаан шатанд суухын өмнө хэн нэгэн этгээд хүүхдийн тань үйл хөдлөлийг хянаж, цахилгаан шат руу орохыг нь хүлээж байгаа мэт байдалтай байвал, ямар нэгэн зүйлээ мартсан дүр үзүүлэх хэрэгтэй аж. Мөн хэн нэгэн танихгүй этгээд хүүхдэд тань цахилгаан шат руу орохыг санал болговол, эвтэйхнээр "Гэрийнхэн болон хөршүүд биш бол, танихгүй хүнтэй цуг цахилгаан шатанд суухгүй." гэж хэлэх ёстой бөгөөд хэрвээ гэмт этгээд хүчээр суулгах гэж оролдвол, чанга дуугаар хашгирах юм уу, эсвэл гарыг нь хазах ёстойг хүүхдэдээ анхааруулаарай. 

Танихгүй хүнтэй цуг цахилгаан шатанд сууж болохгүй

9 Аав, ээж хоёр гэрт байхгүй байна гэж хэлж болохгүй

Хүүхдийг тань гэртээ ганцаараа байх үед хэн нэгэн этгээд хаалга тогших үед "Хэн бэ?" гэж асуусны дараа ямар ч дуу чимээ гарахгүй байхаас гадна, хаалганы нүхээр харахад хэн ч байхгүй бол, хаалгаа хэрхэвч онгойлгож болохгүй гэдгийг хүүхдэдээ хэлж өгөөрэй. Мөн хэн нэгэн этгээд "Аав, ээжтэй чинь уулзах гэсэн юм аа." гэж хэлэхэд "Гэрт аав, ээж хоёр алга аа." гэж яасан ч хариулж болохгүй бөгөөд энэ нь тэдэнд эцэг, эхийнх нь таньдаг хүн болж жүжиглэн, хүүхдээр тань хаалга тайлуулах бодлыг төрүүлдөг байна. Түүнчлэн хэрвээ гэмт этгээд хаалгыг онгойлгох гэж оролдвол, яаралтай хөрш зэргэлдээх айл руугаа болон эцэг, эх рүүгээ залгах хэрэгтэйг хүүхдэдээ зайлшгүй сануулах нь чухал юм.

Аав, ээж хоёр гэрт байхгүй байна гэж хэлж болохгүй

10 Интернетээр танилцсан хүнтэйгээ уулзаж болохгүй

Орчин цагт цахим гэмт хэрэг олон улс орнуудын хувьд шүдний өвчин болоод байгаа ноцтой асуудал гэдгийг хүүхдэдээ сайтар хэлж ойлгуулах нь чухал юм. Учир нь хүүхдүүд компьютерийн араас өөрийгөө 10 настай Ганаа гэж танилцуулсан гэмт этгээдийн үнэн төрхийг мэдэх аргагүй шүү дээ. Түүнчлэн танай хүүхэд цахим хуудас ашигладаг бол, өөрийн жинхэнэ нэр, гар утасны дугаар, сургууль болон гэрийн хаяг зэргээ олон нийтэд ил харагдахаар бичиж болохгүй гэдгийг анхааруулж хэлээрэй. Энэ нь таны хүүхдийг цахим гэмт хэргийн золиос болохоос сэргийлж байгаа хэрэг юм.

Интернетээр танилцсан хүнтэйгээ уулзаж болохгүй

64
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()