Мөнгө үрэлгүйгээр хэрхэн загварлаг харагдах вэ?

Хэдийгээр бидний шүүгээнд маш их хувцас байгаа мэт боловч, тэдний ихэнх нь өнгөө алдаж хуучирсан, эсвэл бүр аль эрт моодноос гарсан хувцаснууд байх нь бий. Энэ үед та, "би хэзээ хамгийн сүүлд шинэ хувцас худалдаж авлаа" ч гэж бодож болох юм. Гэвч хэрвээ танд мөнгө байхгүй бол яах вэ? Хэдийгээр хувцас авмаар байгаа ч мөнгөгүй бол яаж ч болохгүй шүү дээ. Иймд бид та бүхэндээ загвар зохион бүтээгч, Татиана Фифтийн өгсөн хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. 

Мөнгө үрэлгүйгээр хэрхэн загварлаг харагдах вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Загварын чиг хандлагыг тодорхойл

Мөнгөгүй үедээ дэлгүүр хэсэх нь төвөгтэй байдаг шүү дээ. Үнэхээр таалагдсан хувцсаа өмсөж үзнэ, түүнийг авмаар байгаа ч боломжгүй учир дэмий л сэтгэлээ зовооно. Харин түүний оронд та эхлээд загварын сэтгүүл, сайтаас сүүлийн үед ямар хувцас моодонд орж байгааг судлах хэрэгтэй. Үүний дараа өөртөө чухам ямар хувцас хэрэгтэй байгааг мэдэх болно.

Загварын чиг хандлагыг тодорхойл

2 Зах руу явах

Хамгийн амьдралтай бөгөөд бодит судалгаа хийх газар бол "зах" байдаг. Тэнд байхгүй зүйл гэж үгүй. Алдартай брэндийн дууриамал бараанаас эхлүүлээд, сүүлийн үед моодонд ороод байгаа загварлаг хувцаснууд хүртэл байдаг. Иймд та зах руу явж, үзэх хэрэгтэй. Мөн тэндээс илүү хямд төсөр, дээр нь чанартай хувцсыг ч авч болох юм.

Зах руу явах

3 Голлох зүйлд анхаарлаа хандуул

Ингээд та гэртээ хариад шүүгээнд байгаа хувцсандаа ангилал хийх хэрэгтэй. Энэ нь нэг ёсондоо таны шүүгээнд байгаа хувцаснаас дахин ашиглаж, өмсөх боломжтой хувцас, эсвэл бүр хэрэгцээгүй хувцсыг ялгах хэрэгтэй. Ахин өмсөх боломжтой хувцсанд, материал сайтай, өнгөлөг (судалгаа хийж байхдаа моодонд орж байгаа өнгийг харах), хэв маягийг нь өөрчлөх боломжтой хувцсыг сонгоно. Харин хэрэгцээгүй хувцсанд, өнгөө алдаж хуучирсан, материал муутай, бөөсөрсөн хувцаснууд орно. Тэдгээрийг цаасан хайрцганд хийж далд хийгээрэй. 

Голлох зүйлд анхаарлаа хандуул

4 Хувцасны деталь, хийцэд анхаарлаа хандуул

Ингээд сонгож авсан хувцсандаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Жижиг деталь, багахан чимэглэлийг хийхэд л хуучин хувцас шинэ мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Иймд оновчтой чимэглэлийг хийх хэрэгтэй. Энэ өөр олон төрлийн хувцсан дээр зохицох ёстойг санаарай. Мөн эсрэгээрээ зарим хэрэггүй чимэглэл, деталийг авч болно. Ингэснээр илүү цэвэрхэн, үзэмжтэй харагдуулж болох юм.

Хувцасны деталь, хийцэд анхаарлаа хандуул

5 Өөрийн загварыг бүтээ

Ингээд өөрт байгаа хувцсан дээрээ ажиллах цаг үлдлээ. Судалгааны явцад олж авсан загварынхаа дагуу болгоомжтой хэрнээ шийдэмгий байдлаар өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Ингэхдээ та хэн нэгнээс, хувцсаа хэрхэн засах тухай мэдээллийг аваарай!

Өөрийн загварыг бүтээ

6 Хувцасны өнгө, нийлэмжийг харах

Хамгийн сүүлд засаж, янзалсан хувцсаа хооронд нь сайтар тохируулж өмсөх хэрэгтэй. Учир нь хоорондоо огтхон ч тохирдоггүй хувцсууд байдаг бөгөөд ингэснээр таныг эсрэгээрээ ямар ч мэдрэмжгүй нэгэн мэт харагдуулах болно. Мөн таны хувцас үнэтэй шинэ хувцсыг гүйцэхгүй ч, түүнээс дутахгүй дэгжин харагдаж болдог. Энэ нь тухайн хувцаснуудын нийлэмж, загвараас ихээхэн хамаардаг.

Хувцасны өнгө, нийлэмжийг харах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()