Таныг 7 хоногийн дотор 3-4 кг тураах алимны дэглэм

Урин дулаан цаг хэдийн ирсэн тул, хүн бүхэн л хурдхан турах юмсан гэх хүсэлдээ автан суугаа болов уу. Харин та хэрхэн турахаа мэдэхгүй бол, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь та бүхэндээ алимны дэглэм баримтлаад богино хугацаанд, их хэмжээний жин хаях аргыг дуулгах гэж байна. 

Таныг 7 хоногийн дотор 3-4 кг тураах алимны дэглэм
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Эхний өдөр - Алим (1-2 кг хасна)

  • Өглөө: 3 ширхэг алимыг үрж, нимбэгний шүүсээр амтлаад, бага зэрэг самар нэмж идээрэй. 
  • Өдөр: 150 гр алим, 20 гр яншуй, 30 гр ногоон сонгино, 1 ширхэг чанасан өндгийг хэрчиж бэлтгээд салат хийж, иднэ.  
  • Орой: 5 алим

Эхний өдөр - Алим (1-2 кг хасна)

2 Хоёр дахь өдөр - Алим болон будаа (1.5 кг хасна)

  • Өглөө: 100 гр агшаасан будаа, 3 ширхэг алимтай идэх хэрэгтэй. 
  • Өдөр: Алимаа угааж, хэрчээд буцалсан усанд хийж байлгаарай. Дээр нь нимбэгний шүүс хийж, амт оруулна. Дараа нь будаагаа агшааж, бэлтгээд алимны компоттойгоо хамт идээрэй. 
  • Орой: 100 гр агшаасан будаа иднэ. Гэхдээ будаа нь ямар ч давсгүй байх ёстой. 

Хоёр дахь өдөр - Алим болон будаа (1.5 кг хасна)

3 Гурав дахь өдөр - Алим болон бяслаг (2 кг хасна)

  • Өглөө: Тал аяга үрсэн "Пармезан" бяслагийг, 2 ширхэг алимтай иднэ. 
  • Өдөр: Алимаа урт нарийхан хэрчиж, буцалсан усанд хийгээд, нимбэгний шүүсээр амтална. Үүн дээрээ 2 халбага зөгийн бал, самар нэмж хийгээрэй. 
  • Орой: 150 гр өөх тос багатай "Пармезан" бяслаг иднэ. 

Гурав дахь өдөр - Алим болон бяслаг (2 кг хасна)

4 Дөрөв дэх өдөр - Алим болон лууван (2 кг хасна)

  • Өглөө: 3 ширхэг том лууван, нэг ширхэг алимтай идээрэй.
  • Өдөр: Лууван, алимыг хэрчиж салат хийгээд, 2 халбага зөгийн балаар амтална. 
  • Орой: 4 ширхэг алимыг жигнэж, 1 халбага зөгийн балаар амталж идээрэй. 

Дөрөв дэх өдөр - Алим болон лууван (2 кг хасна)

5 Тав дахь өдөр - Лууван болон хүрэн манжин (2 кг хасна)

  • Өглөө: 1 ширхэг лууван, 1 ширхэг хүрэн манжинг жигнэж иднэ. 
  • Өдөр: 2 ширхэг өндөг болон хүрэн манжинг жигнэж, 1 аяга овъёостой идээрэй. 
  • Орой: Та өөрийн хүссэн хэмжээгээр лууван идэж болох юм. 

Тав дахь өдөр - Лууван болон хүрэн манжин (2 кг хасна)

6 Зургаа болон Долоо дахь өдөр

Та дэглэмийн зургаа дахь өдрөө нэг дэх өдөр идсэн хоолоо, долоо дахь өдрөө хоёр дахь өдөр идсэн хоолоо идээрэй. 

Энэхүү дэглэмийг баримтлах хугацаандаа ус, ногоон цай ихээр ууж байгаарай. Харин жүүс, согтууруулах ундаа, элсэн чихэр, давснаас татгалзах хэрэгтэй. 

Зургаа болон Долоо дахь өдөр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()