Бусдад хэзээ ч хэлж болохгүй зүйлс

Хүн бүр сайхан амьдрахыг хүсдэг бөгөөд үүнд олон хүчин зүйлс нөлөөлөх нь бий. Мөн саад болдог зүйлс ч бас байдаг. Өөрөөр хэлбэл, та дараах 7 зүйлийг бусдад хэлснээр аз жаргалтай амьдрах боломжоо үгүй хийж байна гэж ойлгож болох юм. Хүн бүрт чандлан хадгалах ёстой нууц гэж байх ёстой бөгөөд хүрээлэн буй орчныхоо хүмүүст хувийн амьдралаа нэгд нэгэнгүй тоочих нь сөрөг бүхнийг урин дууддаг байна. Ингээд хамтдаа бусдад хэзээ ч хэлж болохгүй 7 зүйлийг мэдэж авцгаая. 

Бусдад хэзээ ч хэлж болохгүй зүйлс
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Ялагдал, бүтэлгүйтэл

Ялагдал, бүтэлгүйтлээ бусдад хэлсний хэрэггүй аж. Тэр тусмаа ойр дотны хүмүүс биш бол, өрөөл бусдад цухуйлгах гэсний ч хэрэггүй. Учир нь тэд таныг ялагдаж, бүтэлгүйтсэнийг сонсоод, бах таваа ханатал инээж, баярлах болно. Ингэснээр хүний бие дэх эерэг энерги үгүй болж, таны мууг үзэх дуртай хүмүүсийн хүч чадлыг улам бадраадаг байна. 

Ялагдал, бүтэлгүйтэл

2 Хүсэл, мөрөөдөл

Юу хүсч, мөрөөдөж байгаагаа бусдад хэлэх нь тийм ч зөв зүйтэй зүйл биш юм. Хүн амьдралдаа сайн, муу олон хүмүүстэй учирдаг. Таныг чин сэтгэлээсээ ойлгож, хүндэтгэж, хайрладаг хүмүүс хүсэл мөрөөдлийг тань дэмжиж, чадахаараа туслахыг хичээх нь мэдээжийн хэрэг юм. Харин танд дургүй хүмүүсийн хувьд тэдний атаа хорслыг төрүүлж, тань руу сөрөг энерги цацруулахад хүргэх нь бий. Магадгүй тэдгээр хүмүүс гаднаа юу бодож байгаагаа хэлэхгүй ч, дотроо танд муу зүйл хүсч, ерөөж байгаа гэдгийг бүү мартаарай. 

Хүсэл, мөрөөдөл

3 Хайр сэтгэл

Та хайрттайгаа хамтдаа үгээр илэрхийлж чадамгүй, дэндүү их аз жаргалтай, баяр хөөртэй байж болно. Эсвэл хоорондоо үл ойлголцож, үргэлж маргалдаж, санал зөрчилдөх болсон байлаа гэж бодоё. Эдгээрийн аль нь ч та хоёрт тохиолдсон бай, хувийн амьдралаа бусдад болж өгвөл, хэзээ ч бүү дэлгэ. Та хоёрын ямархуу харилцаатай, яаж амьдарч байгаа нь бусдад огтхон ч хамаагүй шүү дээ. Нэг ёсондоо сайн яваагаа бусдад гайхуулж байгаа гэлтэй, атаархлыг нь төрүүлэх зүйл бүү хий. Мөн муу яваагаа бусдад харуулж, та нарын мууг үзэх дуртай хүмүүсийн бах тавыг бүү ханга.

Хайр сэтгэл

4 Санхүүгийн байдал

Өнөө цагт мөнгөгүйгээр бүтэх зүйл гэж тун ховор болсон цаг. Гэвч өндөр цалинтай ажил төрөл дэндүү хомс байгаа нь нууц биш юм. Үүнээс болж, олон хүмүүс зээлээс зээл дамжин, өдөр хоногийг өнгөрүүлж байгаа билээ. Хэдийгээр санхүүгийн нөхцөл байдал тиймхэн байгаа ч гэлээ, түүнийгээ бусдад тоочих гэсний хэрэггүй. Харин үүний оронд бусдад амьдрах гэж яаж зовж байгаагаа биш, амьдрахын тулд хэрхэн зүтгэж байгаагаа харуулаарай.

Санхүүгийн байдал

5 Мөнгө

Хэрвээ таны гэр бүл, ойр дотны хүн биш л бол, бусдад хэдэн төгрөгний цалинтай ажил хийдэг, хэрхэн мөнгө олдог зэргээ хэлэх ямар ч шаардлага байхгүй. Эс бөгөөс та бусдын атаархлыг төрүүлээд зогсохгүй, санхүүгийн эх үүсвэрээ бусдад алдаж ч мэдэх юм.

Мөнгө

6 Зүүд

Зурхай, одон орон судлалд зүүд нь хүнд маш чухал мэдээллийг дамжуулж байдаг гэж үздэг байна. Магадгүй таныг амжилтанд хүргэх гайхалтай шинэ санааг зүүд нойроор тань дамжуулж, хэн нэгэн өгдөг ч юм билүү? Тиймээс ойр дотны хүн биш бол, бусдад зүүдэлсэн зүүдээ тэр бүр бүү хэлж байгаарай. 

Зүүд

7 Айдас

Бусдад юунаас айдгаа хэлэх нь зүүдээ хэлэхээс ч дор үр дагаварт хүргэдэг аж. Айдас бол хүний хамгийн том сул тал юм. Та сул талаа бусдад зүгээр л хэлээд өгөхийг үнэхээр хүснэ гэж үү? Таныг хорлож, мууг тань үзэх дуртай хүмүүсийн хувьд энэ нь хүслээ гүйцэлдүүлэх сайхан боломж болохыг ч үгүйсгэхгүй. Иймд хамгийн ихээр итгэл хүлээлгэж болох хүндээ л юунаас айж, эмээдгээ хэлээрэй гэж зөвлөе. 

Айдас

81
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()