2017 онд моодонд орж буй 12 үс засалт

Урин дулаан цаг ирмэгц, охид бүсгүйчүүд үсний хэв маягаа өөрчилж, шинэ мэдрэмж авахыг хүсдэг. Гэхдээ тэдний ихэнх нь үсээ хэрхэн засуулах вэ гэдгээ мэдэхгүй тул, тээнэгэлзэж шийдвэр гаргаж чаддаггүй. Тэгвэл бид та бүхэндээ үзэсгэлэнтэй, дэгжин харагдуулах үс засалтуудыг танилцуулж байна. Та эндээс санаа авч, үсний хэв маягаа өөрчлөөд үзээрэй. 

2017 онд моодонд орж буй 12 үс засалт
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Шаталсан үс

Урт, шингэн үстэй хүмүүст "шаталсан" үс сайхан зохидог. Энэ нь тухайн хүний үсийг илүү хөвсгөр, өтгөн харагдуулдаг байна. 

Шаталсан үс

2 Шанаагаар татсан урттай үс

Шингэн үстэй хүмүүст хамгийн тохирох үс засалт бол шанаагаар татсан урттай үс юм. Үсийг огцом богиносгож, тайрснаар, та өөртөө илүү итгэлтэй, цоо шинэ нэгэн мэт харагдах болно.  

Шанаагаар татсан урттай үс

3 Дундаж урттай үс

Хэт богино ч биш, урт ч биш үс нь арчилж, засахад хялбар байдаг. Мөн үс нь эрүү, хүзүүг далдалж, илүү дур булаам, туранхай харагдуулах нь бий. 

Дундаж урттай үс

4 Буржийлгасан богино үс засалт

Энэхүү үс засалт нь ямар ч эмэгтэйг гоо үзэсгэлэнтэй харагдуулж, эмэгтэйлэг төрхийг нь тодотгож өгдөг байна. Тэр тусмаа шингэхэн үстэй охид, бүсгүйчүүдэд бүр илүү тохиромжтой үс засалт юм. Мөн өдөр бүр өөртөө итгэлтэй алхах үндэс болохоос гадна, өглөө болгон үсээ арчлахын тулд, цаг гарздах шаардлагагүй болох билээ.

Буржийлгасан богино үс засалт

5 Ташуу тайралт

Үс тайралтыг дотор нь хэд хэдэн төрөлд ангилдаг бөгөөд үүнээс ташуу тайралт нь илүү дэгжин, өвөрмөц харагдуулдаг байна. Цаг ямагт бусдаас өөр байхыг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд хамгийн ихээр тохирох үс засалт юм.

Ташуу тайралт

6 Тэгш, богино тайралт

Та үсээ хэрхэн засуулахаа мэдэхгүй сууж байгаа бол, тэгш богино тайралтыг туршаад үзээрэй. Энэ нь таныг илүү мэдрэмжтэй, дэгжин харагдуулах болно. Та тэгш тайруулсан үсээ төрөл бүрээр янзалж болно гэдгээрээ давуу талтай юм. 

Тэгш, богино тайралт

7 Хагас тайралт

Нэг талын үсээ богиносгож, нэг талыг үсээ урт хэвээр үлдээхийг хэлэх бөгөөд таныг бусдаас өвөрмөц болгож, хүн бүрийн харцыг булаах нь гарцаагүй. 

Хагас тайралт

8 Үзүүрлэсэн үс

Үсний үзүүрийг шингэлж, замбараагүй болгох нь ямар ч эмэгтэйд сайхан харагдана. Ялангуяа чөлөөтэй, өөрийн хүслээр байх дуртай бүсгүйчүүдийн дотоод ертөнцийг илэрхийлж байгаа хэрэг юм. 

Үзүүрлэсэн үс

9 Огцом, богино тайралт

Огцом богино тайралт нь шингэн үстэй, жижиг нүүртэй, урт хүзүүтэй бүсгүйчүүдэд үнэхээр сайхан харагдах болно. Тэдний давуу талыг илүүтэй тодотгож, дур булаам болгож өөрчилнө. 

Огцом, богино тайралт

10 Урт үс засалт

Урт намирсан үстэй байх ямар ч хүнд сайхан сэтгэгдлийг төрүүлээд зогсохгүй, эр хүн бүрийн харцыг булаах шидтэй байдаг. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл моодноос гаралгүй трэнд болсоор байгаа юм.

Урт үс засалт

11 Хөнгөн буржийлгасан үс

Үсээ хөнгөн буржийлгаж, долгион оруулах төдий үс засалт нь, сүүлийн үед трэнд болоод байгаа билээ. Та ч бас энэхүү үс засалтыг туршиж үзээрэй. 

Хөнгөн буржийлгасан үс

12 Халимаг үс засалт

Халимаг гэж хэлж болохоос гадна, эршүүд гэж бас нэрлэж болох бөгөөд өөртөө итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч, шударга зантай эмэгтэйчүүд ихэвчлэн уг үс засалтыг сонгодог байна.

Халимаг үс засалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()