Кофе уусны дараа гэдэс яагаад эвгүйрхдэг вэ?

Бид гэртээ, ажил дээрээ гээд өдөр тутмын амьдралдаа кофе уудаг билээ. Гэвч кофе уусны дараа 00-ын өрөө орох шаардлага гардаг нь нууц биш юм. Харин бид чухам ямар шалтгааны улмаас кофе уусны дараа 00-ын өрөө ороход хүргэдгийг тэр бүр сайн мэддэггүй. Иймд та бүхэндээ энэхүү асуултын хариултыг өгөх үүднээс зөв хооллолтын мэргэжилтэн Заклин Айзен (Zhaklin Ayzen)-ийн өгсөн зөвлөгөөг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна. 

Кофе уусны дараа гэдэс яагаад эвгүйрхдэг вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Бид яагаад кофе уусны дараа 00-ын өрөө ордог вэ? Кафейн нь мэдрэлийн системд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, тархи болон нугасанд нөлөөлдөг гэсэн үг юм. "Вагус" мэдрэлийн тогтолцоонд өөрчлөлт гарснаар зүрх, ходоод гэдэсний үйл ажиллагаа алдагддаг байна. Мөн "ксантин" болон "теофиллин"-ийн бүрэлдэхүүн нь бүдүүн гэдэсний үйл ажиллагааг доголдуулж, ходоод гэдсийг өвчлүүлдэг аж.

 

1 Кофе уусны дараа яагаад гэдэс эвгүйрхдэг вэ?

Кофенд агуулагдах кафейн нь, хүн бүрийн биед харилцан адилгүй үйлчилдэг. Зарим хүмүүс кофе уусан ч, биед нь төдийлөн нөлөөлөхгүй байх нь бий. Гэвч кафейны төрлийн уух зүйлийг өглөө өлөн ходоодон дээрээ ууснаар бодисын солилцоо алдагдуулж, гэдсийг хямраах сөрөг нөлөөтэй байдаг.

Кофе уусны дараа яагаад гэдэс эвгүйрхдэг вэ?

2 Кафейн нь бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Кофенд багахан хэмжээгээр агуулагдах "Ксантин" хэмээх кафейн нь тухайн хүнийг хүндээр бие засуулах хүслийг өдөөж өгдөг. Зөвхөн кофе гэлтгүй тус кафейнийг агуулсан бүхий л ундаа, уух зүйлсийг уусны дараа дээрх мэдрэмж төрдөг.

Кафейн нь бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

3 Кафейныг туулгах үйлчилгээтэй гэдгийг мэдэх үү?

Ихэнх хүмүүс кафейнд агуулагдах туулгах үйлчилгээг төдийлөн сайн мэддэггүй. Өөрөөр хэлбэл, хүн цочромтгой гэдэсний хам шинж болон гэдэсний үрэвсэлт өвчний үед кафейны агууламж ихтэй уух зүйл бага хэрэглэх ёстой аж. Кафейнд ходоод гэдэсний үйл ажиллагааг доголдуулж, ходоодны шүүсийг их хэмжээгээр ялгаруулахаас гадна, гэдэсний төрөл бүрийн өвчин үүсгэх сөрөг нөлөөтэй хүчил багахан хэмжээгээр агуулагддаг. Гэвч энэ нь уусан хүн бүхэнд нөлөөлдөггүй бөгөөд, ходоод гэдэс нь амархан цочирдог хүмүүст илүүтэй нөлөөлдөг байна.

Кафейныг туулгах үйлчилгээтэй гэдгийг мэдэх үү?

4 Өөр ямар төрлийн уух зүйлс ижил нөлөө үзүүлдэг вэ?

Хүчтэй цай нь найрлагандаа кафейн агуулдаг. Мөн халуун кокоа болон шоколадыг энд дурдах хэрэгтэй болов уу. Харин энергийн ундаа нь ходоод, гэдсийг өвчлүүлдэггүй аж.

Кофе шээсэнд нөлөөлдөг үү? Эрдэмтэд энэ талаар нарийвчлан судалж байгаа бөгөөд саяхны нэгэн судалгаагаар кафейнд агуулагдах "ксантин" нь шээсний ялгаралтыг ихэсгэж, гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг болохыг олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл 250 гр буюу түүнээс их хэмжээний кафейны агууламжтай уух зүйлс хэрэглэснээр дээрх шинж тэмдэг илэрдэг байна.

Өөр ямар төрлийн уух зүйлс ижил нөлөө үзүүлдэг вэ?

5 Кофег шээс хөөх эм болгон ашиглаж болох уу? Хэр үр дүнтэй вэ?

Хүн гэдэснийхээ үйл ажиллагааг сайжруулахын тулд өдөрт 8 унц (ounces)-аас илүү хэмжээгээр кофе уух нь тийм ч сайн үр дагаварт хүргэдэггүй. 740 мг болон түүнээс их хэмжээний кофе ууснаар "кали" болон "магни"-г биедээ авах боломжтой хэдий ч, цусны даралт ихэсгэж, сэтгэл хөдлөл болон сэтгэл гутралд хүргэх нь бий. Мөн нойргүйдүүлдэг байна. Кафейн хүний биед бүрэн шингэх гэж ойролцоогоор 10 цагийг зарцуулдаг. Мөн өтгөнийг гадагшлуулахад нөлөөлдөг аж. 

Харин ширхлэг ихтэй хоол хүнс болон усыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэснээр, стрессээс ангижруулна. Мөн дасгал хөдөлгөөн хийж хэвшвэл, гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ. 

Сонирхуулж хэлэхэд, кофег хуурч нунтагласнаар кафейны хэмжээ улам ихэсдэг. Жишээ нь, нэг унц (ounces) эспрессо кофед 50-75 мг, 8 унц (ounces) исгэсэн кофед 95-200 мг кафейн агуулагддаг байна. 

Кофег шээс хөөх эм болгон ашиглаж болох уу? Хэр үр дүнтэй вэ?

6 Сүү, сахар, болон чихэр орлуулагч ямар нөлөөтэй вэ?

Кафейныг сахар, крем, сүү болон чихэр орлуулагчийн хамт хэрэглэвэл, туулгах үйлчилгээ нь улам нэмэгддэг гэнэ. Зарим төрлийн чихэр орлуулагч нь хэвлийг хийгээр дүүргэх, гэдсийг өвчлүүлэх зэргээр сөрөг нөлөөтэй байдаг. Чихрийн шижин өвчинтэй хүмүүс сүү хэрэглэх хэрэггүй бөгөөд энэ нь ходоодыг өвчлүүлж, үйл ажиллагааг нь доголдуулах нь бий.

Сүү, сахар, болон чихэр орлуулагч ямар нөлөөтэй вэ?

Саяхны нэгэн судалгаагаар, шар айраг ууснаас хойш нэг цагийн дараа шээс хүрдэг бол, кофе ууснаас хойш ердөө 15 минутын дараа шээс хүрдэг болох нь тогтоогджээ. Энэ нь хүний бие организм дахь "васопрессин" гэх өнчин тархины булчирхай дахь гормоны тэнцвэржилтийг алдагдуулж байгаатай холбоотой юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()