Таныг өдөр бүр дур булаам харагдуулах 20 арга

Эмэгтэй хүн бүр төгс, гоо үзэсгэлэнтэй харагдахыг хүсдэг билээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдэд өчүүхэн төдий зүйлийг ч гэсэн, төгс төгөлдөр болгох гэж хичээдэг байгалиас заяасан зан чанар байдаг аж. Гэвч бүсгүйчүүд маань гэр орны ажил гээд зав чөлөө муутай байдгаас болж, гоо сайхандаа анхаарч чадахгүй байх нь бий. Харин бид нийт эмэгтэйчүүддээ зориулан амьдралыг илүү хөнгөвчилж, цаг хугацаа хэмнээд зогсохгүй, сэтгэл татам харагдуулах үнэтэй зөвлөгөөнүүдийг хүргэхээр бэлтгэлээ. 

Таныг өдөр бүр дур булаам харагдуулах 20 арга
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

  • Шанцайны тос (Cinnamon) нь уруулыг илүү өнгөлөг, гэрэлтсэн болгож харагдуулдаг. Мөн гааны тос ч ялгаагүй ижил үйлчилгээтэй байдаг байна. Хэрвээ та дээрх тоснуудаас ямар нэгэн байдлаар харшилгүй бол, уруул өнгөлөгч болгон ашиглаарай. 
  • Хэрвээ танд "мециллийн шингэн" буюу "тоник" байхгүй бол, олив болон кокосын тос ашиглан, нүүр будалтыг арилгаж болно. 
  • Хамрын хоёр хажуу тал, шанаа, эрүү, духны голд болон уруулдаа багахан сүүдэр түрхээрэй. Мөн дух болон хөмсөгнийхөө дээд, доод талд хөнгөн гэрэл тавих хэрэгтэй. Ингэснээр нүүр тань жижиг,  арьс гэрэлтсэн, тунгалаг харагдах болно.
  • Арьсыг илүү зөөлөн, толигор болгохын тулд нэг цайны халбага хүнсний содаг сүүн шингэнтэй хольж, хэрэглэнэ. Үүнийгээ нүүрэндээ түрхэж, цөөн хэдэн секунд массаж хийж, дараа нь бүлээн усанд нүүрээ угаагаарай. 7 хоногт 2-3 удаа энэ мэтчилэн арьсаа арчлах хэрэгтэй аж. 
  • Хэрвээ таны контур хуучирсан бол, салин (давсны уусмал)-аас цөөн хэдэн дуслыг хийх, эсвэл халуун усанд контураа хийж, 5 минут байлгаарай. Үр дүнд нь таны контур цоо шинэ мэт болох болно. 
  • Хагарсан энгэсэгээ сэргээхийн тулд, хагарсан хэсэгт бага зэргийн спирт дусааж, түүнийхээ гадуур гялгар уут тавиарай. Үүний дараа, хатуу хэрнээ тэгш гадаргуудтай зүйлээр гялгар уутан дээрээсээ сайтар дарж өгнө. Үр дүнд нь, таны хагарсан энгэсэг цоо шинэ мэт болох юм. 

  • Хэрвээ таны хумсны будаг онгойхгүй, таг нь гацчихсан бол, халуун усанд хэсэг хугацаанд байлгасны дараа сайтар сэгсрээрэй. Ингэснээр гацсан таг хэвийн болохоос гадна, өтгөрч муудсан хумсны будаг хэвийн болох болно.
  • Үсээ хувааж, сүлжих үед богино болон салаалсан үснүүд сөрдийж, гарч ирдэг.  Ийнхүү гарч ирсэн үснүүдийг хайчаар аваарай. Ингэснээр үсний салаа хялбархан авагдах тустай.
  • Хөмсөгний гелэн будагны оронд үс хэлбэржүүлэгч хэрэглэж болно. Ингэхийн тулд үс хэлбэржүүлэгчээ контур руугаа шүршээд хөмсгөө сойздоно. Харин дараа нь нүдний бор тениэр хөнгөн уусгаж будахад хангалттай.
  • Хүүхдийн нунтаг цацлагыг шампунийн оронд ашиглаж болдог бөгөөд үсийг тань намирсан, эрүүл харагдуулна.
  • Үсээ буржгар, долгионтой болгохын тулд, чийгтэй байх үед нь сүлжээд хонуулаарай.
  • Орой унтахаасаа өмнө үснийхээ үзүүрт "Nivea" брэндийн тос түрхвэл, маргааш өглөө гэхэд үсэнд тань тэжээл өгч, өнгөлөг болсон байна.
  • Шинэ гутал авч өмсөхдөө хөлөө холгохоос сэргийлж өсгийндөө хөлс дарагч  шингэнээс түрхээрэй.
  • Та үсний сэнсээрээ сормуус дэрвийлгэгчээ бага зэрэг халааж, бүлээн болгоорой. Харин одоо сормуусаа дэрвийлгээд, будахад урьд урьдынхаасаа илүү урт болсон байхыг анзаарна. Хамгийн гол нь сормуус дэрвийлгэгчээ хэт халааж болохгүй.

  • Хумсаа будаж эхлэхээс өмнө хумсныхаа эргэн тойронд вазелин эсвэл цаасны цавуу түрхэнэ. Энэ нь илүү гарч будагдсан хэсгийг цэвэрлэхэд хялбар байлгана.
  • Та хумсаа илүү загварлаг будахыг хүсвэл "скоч" хэрэглээрэй. Хумсаа үндсэн өнгөөр будсаны дараа скоч нааж, ахин өөр өнгөөр будах боломжтой. Мэдээж эцэст нь скочоо хуулж авахад таны хумс төгс будагдсан байх аж.
  • Сүрчиг түрхэхээсээ өмнө тухайн газартаа бага зэрэг вазелин түрхээрэй. Ингэснээр таны сүрчиг илүү удаан тогтож, сайхан үнэрээ удаан хадгалах байх болно.
  • Үсээ хоёр хувааж эргүүлээрэй. Ингэснээр үс тань илүү хөвсгөр, урт харагдана. 
  • Батга гарсан тохиолдолд сандарч, бухимдалгүй доорх арга хэмжээг аваарай. Багахан саван түрхсэн хөвөнд нүдний дусаагуур шингээж, хөргөгчинд хийгээрэй. Хэсэг хугацааны дараа хөрсөн хөвөнгөө батгатай хэсэг дээрээ 20 минут орчим тавихад хангалттай. Батганы улайлт, хавдар бууж, түргэн хугацаанд эдгэрэх юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()