Таныг хамгийн их таргалуулдаг хоол хүнс

Зөв хооллох нь өнөө цагт хамгийн чухал зүйл болж хувирсан. Гэтэл бид биеэ сэргээж, эрч хүчээ нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн хоол хүнс хэрэглэдэг боловч, энэ нь энергиэр цэнэглэхийн хажуугаар, жинг ихээр нэмэгдүүлж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Бид өнөөдөр та бүхэндээ биеийн эрч хүчийг нэмэх ч, таныг их хэмжээгээр таргалуулдаг хоол хүнсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Та энэхүү мэдээллээс санаа авч, эрүүл зөв хооллохыг хичээгээрэй. 

Таныг хамгийн их таргалуулдаг хоол хүнс
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

Эрч хүч нэмэгдүүлдэг хоол хүнс нь ахин идэх хүсэл, хоолны дуршлыг ихэсгэж байдаг. Тэдгээр хүнсийг ихээр идэж хэрэглэснээр биеийн жинг нэмэгдүүлж, төрөл бүрийн өвчтэй болдог аж. Ингээд хамтдаа ямар хоол хүнс хэрэглэж болохгүйг олж мэдэцгээе. 

 

1 Гурилан боов

Амттай гурилан боов нь 45 гр цэвэршүүлсэн нүүрс усыг агуулах бөгөөд энэ нь сахар болон биед шингэж, инсулины хэмжээг нэмэгдүүлнэ. Харин энэ нь архаг өвчтэй, хорт хавдар, зүрх судасны өвчтэй хүмүүст сөргөөр нөлөөлж, өвчнийг нь сэдрээх аюултай. 

Гурилан боов

2 Кофе

Аяга кофенд ойролцоогоор 10 гр элсэн чихэр, 70 ккал илчлэг агуулагддаг. Бид хэдийгээр үүнийг ажлын алжаал стресс ядаргаа бууруулах, нойроо сэргээх үүднээс хэрэглэдэг ч тогтмол ихээр хэрэглэх нь чихрийн өвчин, зүрх судасны үйл ажиллагааг ноцтой гэмтээх эх үүсвэр болж байдаг.

Кофе

3 Хүүхдийн будаа

Хүүхдийн будаа нь "фруктоз", чихэр их хэмжээгээр агуулахаас гадна, генетикийн өөрчлөлтөнд орсон үр тариагаар хийгддэг байна. Ялангуяа тус будаан дээр ахин чихэр нэмж хэрэглэх нь жинг огцом ихэсгэж, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Тиймээс та хэт их хэмжээний хүүхдийн будааг идэх, хүүхдэд тогтмол өгөхөөс татгалзаарай. 

Хүүхдийн будаа

4 Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундаанд их хэмжээний чихэр, хүчиллэг бодис, чихэр орлуулагч агуулагддаг. Үүнээс болж ходоодны хүчил ихсэж, цээж хөндүүрлэдэг бөгөөд чихрийн шижин, тархины хавдар, төрөлхийн гажиг, сэтгэлийн эмгэг, таталт зэрэг аймшигт өвчлөлүүдтэй нүүр тулахыг үгүйсгэхгүй. Хийжүүлсэн ундаа нь нойр хүрч, сульдсан үед сэргээх боловч, эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулна гэдгийг бүү мартаарай. 

Балга хийжүүлсэн ундаа ууснаар:

  • Фосфорын хүчил: Энэ нь шүд, ясыг хэврэг болгож, ясыг сийрэгжүүлдэг. 
  • Өнгө оруулагч:  Хүрэн бор өнгө оруулагч нь аммиак, сульфатыг агуулж, хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. 
  • Натрийн бензоат: Тус бодис нь Паркинсоны өвчин, элэгний циррозтой болох магадлалыг нэмэгдүүлдэг. 

Хийжүүлсэн ундаа

5 Гадуур худалдаалагдах тараг

Бид гадуур худалдаалагдах таргийг амт чанар сайтай, эрүүл хүнс хэмээн эндүүрэн, хэрэглэх нь элбэг байдаг. Гэвч энэ нь тэр чигээрээ элсэн чихэр бөгөөд байгалийн таргийг бодоход кальци, амин дэмийг тун бага хэмжээгээр агуулдаг бөгөөд элдэв химийн бодис ихтэй. Та 100 хувь байгалийн таргийг идэж л эрч хүч, амин дэмийг нөхөж авах бол, амталж савласан таргийг ууснаар эрүүл мэндээрээ хохирох аюултай. 

Гадуур худалдаалагдах тараг

6 Хачиртай талх

Ихэнх хачиртай талханд утсан зайдас хийдэг. Харин зайдас нь натрийн нитрит, глутамат, эрдэнэ шишийн сироп, өнгө оруулагч будаг болон их хэмжээний фруктозыг агуулдаг байна. Гэсэн хэдий ч энэ нь бургер, түргэн хоолыг бодвол эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө нь харьцангуй бага байдаг. 

Хачиртай талх

7 Жүржийн шүүс

Бидний цэвэр жүржийн шүүс хэмээн эндүүрэн уудаг шүүсэнд үнэндээ, их хэмжээний сахар, амт оруулагч, будагч бодис болон фруктоз агуулагддаг. Энэ нь цэвэр жүржийн шүүсийг бодвол нялуун амттай, хэт их чихрийн агууламжтай байх аж. Тиймдээ ч таныг таргалуулж, жинг нэмэгдүүлнэ. 

Саяхны нэгэн судалгаанаас үзэхэд, нэг стакан цэвэр жимсний шүүс нь 8 цайны халбага фруктозыг агуулдаг бөгөөд энэ нь инсулины хэмжээг ихэсгэж, антиоксидантыг үгүй хийдэг байна. Иймд чихрийн шижин, зүрхний өвчтэй хүмүүс жимсний шүүсийг аль болох уухгүй байх хэрэгтэй. 

Жүржийн шүүс

8 Аягатай бялуу

Ихэнх аягатай бялуу нь чихэр, цэвэршүүлсэн нүүрс усаар баялаг байдаг. Тиймдээ ч богино хугацаанд таргалуулж, биеийг хөөлгөх бөгөөд цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлнэ. Та тус бялууг идэхдээ тааруулж идэх хэрэгтэй бөгөөд ингэснээр эрүүл мэнд төдийгүй биеийн галбираа хадгалж үлдэж чадах юм. 

Аягатай бялуу

9 Чипс

Цэвэршүүлсэн нүүрс ус болон боловсруулсан натриг ихээр агуулсан чипс нь, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Нүүрс усаар баялаг төмсийг өндөр хэмд шарахад химийн хорт бодисууд ялгарч, хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. 

Чипс

10 Жимсний смүүти

Бид жимсний смүүтиг гэртээ бэлтгэж уугаад, эрүүл ундаа уучихлаа хэмээн өөрийгөө хуурдаг. Жимсэнд агуулагдах их хэмжээний чихэр дээр ахин чихэр нэмж амт оруулснаар та огцом таргалж, өөрийгөө хянаж чадахгүйд хүрнэ. Үүний оронд цэвэр жимсний шүүсийг ямар ч хольцгүйгээр ууж байгаарай. 

Жимсний смүүти

11 Энергийн ундаа ч ялгаагүй сөрөг нөлөө үзүүлнэ

Та магадгүй дээрх бүтээгдэхүүнийг хэрэглэхгүйгээр, ердөө энергийн ундаа уугаад л эрч хүчээ нөхөж болно хэмээн андуурч болох юм. Үнэндээ энергийн ундаанд ойролцоогоор 27 гр орчим элсэн чихэр агуулагддаг бөгөөд сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнд тооцогддог. Мөн энэ төрлийн энергийн ундааг ихээр уух нь зүрхэнд ачаалал учруулж, хэвийн ажиллагааг алдагдуулан, ухаан балартахад хүргэдэг байна.Тиймээс та тус бүтээгдэхүүнийг ууж, эрч хүчээ нөхнө хэмээн саналтгүй юм. 

Энергийн ундаа ч ялгаагүй сөрөг нөлөө үзүүлнэ

Ингээд та бүхэндээ турахад туслах хоол хүнс болон баримтлах дэглэмийг танилцуулъя. 

Турааж, эрч хүч бэлэглэх дэглэм

  • Хоолоо хасч өөрийгөө зовоох хэрэггүй. Ялангуяа махнаас татгалзаж болохгүй анхаараарай. Өдөр бүр бага ч, хамаагүй мах идэж, өдөрт авах ёстой уургаа нөхөх хэрэгтэй.
  • Өөхөө шатаах гэж хамаг эрч хүчээ барж болохгүй. Харин үүний оронд сайтар эрч хүчээ нөхсөний дараа, дасгал хөдөлгөөн хийж байгаарай. Хамгийн гол нь өлсөж, ядарсан үедээ дасгал хийж болохгүй.
  • Таны сэтгэл санаа тогтуун, тайван байх ёстой. Стресс, бухимдлаар дүүрэн байгаа тохиолдолд та огтхон ч турж чадахгүйг анхаараарай. 

Хэрхэн эрч хүчээ нэмэгдүүлж, гоолиг хэвээр байх вэ?

Нүүрс усыг дотор нь сайн болон муу гэж ангилна. Энэ нь тухайн хүнсний бүтээгдэхүүний агууламж, гарал, үзүүлэх өөрчлөлт зэргээс хамаарсан хэрэг аж. Та сайн нүүрс устай бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх ёстой бол муу нүүрс ус агуулах бүтээгдэхүүнээс холуур явах ёстой. Сайн нүүрс ус агуулсан бүтээгдэхүүн гэдэг нь байгалийн гаралтай, витаминаар баялаг, биед гайхалтай үр дүн үзүүлж, тураадаг зүйлс юм. Жишээлбэл үүнд хүнсний ногоо, жимс, бор будаа, бор гурил зэргүүд багтана. 

Муу нүүрс усны хэрэглээг багасгаарай. Нүүрс ус нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, цаашлаад чихрийн шижинтэй болгож ч мэднэ. Та нүүрс ус ихээр агуулсан хүнсийг идэж хэрэглэвэл цаашлаад идэх дур хүсэл оргилж, хүслээ тэвчихэд ч бэрх болгодог.  

Ямар хүнс идэх хэрэгтэй вэ?

Бид та бүхэндээ эрч хүч бэлэглэх боловч, таргалуулдаг хоол хүнсийг танилцуулсан бол, одоо эрч хүчээр таныг цэнэглэхийн зэрэгцээ биеийн галбирыг хадгалж байдаг хоол хүнсийг дуулгая.

  • Хүнсний ногоо
  • Байгалийн тараг
  • Сардин болон салмон загас
  • Өндөг
  • Кокосын тос
  • Авокадо
  • Байгалийн тос
  • Анар жимс
  • Буржгар байцаа
  • Шар сүүний уураг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()