Хумсаа мэрснээр бидний биед юу болдог вэ?

Бид заримдаа өөрсдөө ч мэдэлгүй хумсаа мэрдэг билээ. Гэвч энэ нь эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулдаг гэдгийг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Энэ талаар арьсны эмгэг судлалаар дэлхийд танигдсан, доктор, профессор Адам Фрийдмэн (Adam Friedman)-ийн олон нийтэд хүргэсэн мэдээллийг та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэлээ. Үүнийг уншсанаар та хумсаа мэрэхийн аймшигтай сөрөг нөлөөг мэдэж авах болно. 

Хумсаа мэрснээр бидний биед юу болдог вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Биед халдвар орно

Хэрвээ та хумсаа хэт томоор хазаж авах юм бол, арьсны доод хэсгийг гэмтээж байгаагаас гадна, ам руу нян болон өвчин үүсгэгч бактериуд орох эрсдлийг бий болгодог байна. Энэ талаар Фрийдмэн эмч хэлэхдээ: "Бидний аманд олон төрлийн нян байдаг. Хумсаа мэрснээр хумс болон арьсны завсар байгаа нянгуудыг ам руу оруулж, мөн аман дахь нянг хуруу руу оруулах үндэс болдог." гэжээ. 

Үүний үр дүнд "paronychia" буюу ганц хуруудахад хүрдэг бөгөөд хуруу улайж, өвдөлт мэдрэгдээд зогсохгүй, идээтэй цэврүү үсэрдэг аж. Энэ нь хэдэн 7 хоногийн турш үргэлжилдэг байна. 

Биед халдвар орно

2 Арьс гэмтэнэ

"Шүлсэнд агуулагдах химийн найрлагууд нь, өөх тос болон молекулуудыг задалдаг." хэмээн Фрийдмэн эмч хэлжээ. Мөн хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг. Харин хуруугаа амандаа хийж, хумсаа мэрснээр, шүлс хурууны арьсыг гэмтээдэг аж. Иймд хуруугаа амандаа хийж, хумсаа бүү мэрээрэй гэж зөвлөе. 

Арьс гэмтэнэ

3 Олон өвчний эх үүсвэр болно

Хумсаа мэрснээр, хумс болон арьсны завсар байгаа нянгууд болон бичил биетүүд амаар дамжин, бие рүү орох үндэс болдог гэдгийг бид дээр дурдсан. Харин эдгээр нь бидний биед орсноор олон төрлийн өвчин үүсгээд зогсохгүй, ходоодыг өвчлүүлж, шархлуулах нь бий. Мэдээж гэдсийг ч мөн хямрааж, суулгуулах нөлөөг үзүүлдэг.

Олон өвчний эх үүсвэр болно

4 Хумс дотогшоо гажиж ургана

Хумсаа мэрснээр хумс буруу ургахад хүргэдэг бөгөөд энэ талаар Фрийдмэн эмч: "Бид хумсаа мэрж авснаар хумсыг ургуулдаг эсүүдийг олноор нь гэмтээдэг. Ингэснээр үр дүнд нь хумс дотогшоо байрлалтайгаар буруу ургаж, хурууг өвчлүүлдэг." хэмээн тайлбарлажээ.

Хумс дотогшоо гажиж ургана

5 Нүүрэн дээр үү гарна

Таны нүүрэн дээр яагаад гэдгийг нь мэдэхгүй "үү ургацаг" гараад байна уу? Тэгвэл үүний учир шалтгаан нь, хумсаа мэрдэг хорт зуршилтай салшгүй холбоотой байдаг юм. Өөрөөр хэлбэл, хумс болон арьсны завсар байгаа нянгууд биед нэвтэрч орсноор нүүр болон хүзүүн дээр "үү" гарахад хүргэдэг байна. 

Нүүрэн дээр үү гарна

6 Хуруун дээр цэврүү үсрэнэ

Насанд хүрсэн хүмүүсийн 40 гаруй хувийнх нь ам ямар нэгэн шалтгааны улмаас яршдаг бөгөөд энэ үед хумсаа мэрвэл, хуруу цэврүүтдэг байна. Энэ нөхцөлд шинж тэмдэг нь эхлээд хуруу орчмоор халуу дүүгж, хорсох нь бий. 1-2 долоо хоногийн дараа яршиж, цэврүүтнэ. Дараа нь цэврүүнээс идээ, цус холилдож гардаг бөгөөд энэхүү үйл явц ойролцоогоор 2 долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг байна. 

Хуруун дээр цэврүү үсрэнэ

7 Амны хөндийн эрүүл мэнд муудна

Хумсаа байнга мэрснээр буйл үрэвсэж, өвчилдөг байна. Энэ нь даамжирсаар шүд мурийхад хүргэхээс гадна, буйлны сулралтай болгодог аж. 

Амны хөндийн эрүүл мэнд муудна

Дээрх аюултай сөрөг үр дагавруудыг мэдрэхгүйн тулд та ердөө хумсаа мэрэх хорт зуршлаа болиход л хангалттай юм. Танд эрүүл, энхийг хүсье! 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()