Үүнээс өдөр бүр нүүрэндээ түрхээд, сэвхнээсээ салаарай!

Та сэвх, толбоноосоо салахыг хүсч байна уу? Тэгвэл гэрийн нөхцөлд алимны цагаан цуу болон яншуй ашиглан, бэлдмэл хийж, түүнийгээ хэрэглэхэд л болох юм. Үр дүнд нь таны арьс цайрч, сэвх болон нөсөө толбыг үгүй хийх аж. Мөн арьс тань эрүүлжих ач тустай гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Үүнээс өдөр бүр нүүрэндээ түрхээд, сэвхнээсээ салаарай!
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Хэрхэн хийх вэ?

Орц: 

  • Хэрчиж бэлтгэсэн яншуй - 2 цайны халбага
  • Алимны цагаан цуу /Нимбэгний шүүс байж болно/ - 1 цайны халбага
  • Ус - 200 мл

Хийх заавар:

  1. 200 мл усаа саванд хийж, дээрээс нь яншуйгаа хийгээд 15 минут буцалгана. 
  2. Үүн дээрээ алимны цагаан цуугаа хийж, сайтар холиорой.
  3. Бэлэн болсон бэлдмэлээ шилэн саванд хийж, хөргөгчинд хийнэ.

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Өглөө болон оройд, өдөрт 2 удаа нүүрэндээ түрхэж, хэрэглэнэ. 
  • Арьсыг цайруулж, нүхжилтийг багасгана. 
  • Мөн дээр дурдсанчлан сэвх, нөсөө толбыг арилгана.
  • Нэг сарын дараа гэхэд та бодит үр дүнг мэдрэх болно.

Хэрхэн хийх вэ?

2 Нүдний зовхины хар хүрээг хэрхэн арилгах вэ?

Хэрвээ нүдний арьсны эргэн тойронд гарсан улаан толгойтой тууралт болон зовхины хар хүрээг арилгахыг хүсч байвал, дээрх бэлдмэл дээр бага зэрэг нимбэгний шүүс дусааж, хэрэглэж болох аж. 

Үүний тулд өглөө, оройдоо нүднийхээ ойр орчимд бэлдмэлээсээ түрхэж, 5 минут байлгасны дараа бүлээн усаар угаахад хангалттай.

Нүдний зовхины хар хүрээг хэрхэн арилгах вэ?

3 Яншуйны ач тус

Яншуй нь биед хэрэгтэй төрөл бүрийн эрдэс бодис болон амин дэмүүдээр баялаг юм. Дараах байдлаар бие организм, эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг байна. Үүнд:

  • Халуурах, шээсний замын халдварт өвчин болон чихрийн шижин тусах, бөөр өвдөх болон бэлгийн сулралын үед хэрэглэвэл зохилтой.
  • Яншуй нь арьсыг нөхөн төлжүүлэх, цайруулах найрлагатай учраас гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ихээхэн ашигладаг.
  • Арьс загатнах, хавагнах, юм туурахыг болиулна. Мөн арьсыг илүү өнгөлөг болгох аж.
  • Нүдний зовхины хар хүрээг арилгана.
  • Батга үгүй хийхэд сайнаар нөлөөлдөг.

Яншуйны ач тус

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()