Төвд лам нар үүнийг өглөө бүр хийдэг! Яагаад гэвэл...

Хэрэв та эрүүл саруул, өвчин зовлонгүй урт удаан амьдрахыг хүсч байвал, Төвд хүмүүсийн хийдэг дасгалыг хийгээд үзээрэй. Эдгээрийг хийхэд ердөө хэдхэн минут зарцуулах бөгөөд бие эрхтэнг эрүүлжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулах тустай аж. Та өглөө сэрсэн даруйдаа буюу орноосоо босохоос өмнө тус дасгалуудыг хийх ёстой. Ингээд Төвд хүмүүс чухам ямар дасгал хийж, урт удаан амьдардаг болохыг олж мэдэцгээе. 

Төвд лам нар үүнийг өглөө бүр хийдэг! Яагаад гэвэл...
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

1 Нүдээ дарах

Үрж халаасан гарын алгаа нүдэн дээрээ тавина. Дараа нь нүдээ гараараа дарж, аван дасгалаа хийнэ. 30 секундэд, 30 удаа тус дасгалыг хийх бөгөөд дараа нь нүдээ дарж, 30 секунд байлгаарай. Энэхүү дасгал нь харааг сайжруулж, цусны эргэлтийг дэмждэг байна. 

Нүдээ дарах

2 Чихээ дарах

Гараа чихэн дээрээ байрлуулна. Ингэхдээ хуруунууд тань чихний ард байрлах ёстойг анхаараарай. Дасгалаа хийхдээ гараа чихэндээ дарж наагаад, буцааж авах бөгөөд 30 секундэд 30 удаа давтаж хийнэ. Тус дасгал нь сонсгол сайжруулах үйлчилгээтэй. Хэрэв дасгал хийх явцад чих, толгой өвдөж байвал цөөн тоогоор, зөөлөн хийх ба хэрхэвч хийхээ зогсоож болохгүй. Энэ нь нэг ёсондоо чихийг тань эмчилж, сонсголын үйл ажиллагааг дэмжиж, саадгүй болгож байгаа хэрэг юм. 

Чихээ дарах

3 Нүүрээ татах

Эрхий хуруугаа чихнийхээ ард байрлуулж, хуруунуудаа эрүүн дээр тавина. Одоо харин хуруунуудаа эрүүнээс дээш чих хүртлээ гулгуулж дасгалаа хийх бөгөөд сайтар дарах ёстойг анхаар. Энэ дасгалыг хийснээр цусны эргэлт сайжирч, нүүрний булчин чангарах болно. 

Нүүрээ татах

4 Духандаа иллэг хийх

Баруун алгаа духан дээрээ тавьж, зүүнээс баруун чиглэлд духаа үрээрэй. 30 секундэд 30 удаа хийх бөгөөд энэ нь духны үрчлээсийг арилгаж, өнчин тархины булчирхайг идэвхижүүлнэ. 

Духандаа иллэг хийх

5 Алгаа үрэх

Орондоо хэвтэж байхдаа хоёр гарын алгаа хооронд нь үрнэ. Ингэхдээ та гарт халуун мэдрэгдэх хүртэл үрэх бөгөөд энэ нь биеийн энергийг нэмэгдүүлж, сэргээх болно. Харин алгаа үрээд ч халуу дүйгэхгүй бол, биед ямар нэгэн асуудал байгааг илтгэх аж. Иймд та тус дасгалыг өглөө бүр хийж, биед тань үүссэн асуудлыг эмчлэх боломжтой бөгөөд аажимдаа гар дулаацаж, халуу оргиж эхлэх болно. 

Алгаа үрэх

6 Хүзүүнд иллэг хийх

Хүзүүн дороо дэр эсвэл алчуур бөөрөнхийлж хийгээрэй. Баруун гараа зүүн мөрөн дээр, зүүн гараа баруун мөрөн дээр байрлуулж, сайтар дарж, иллэг хийнэ. 30 удаа давтаж хийхэд хангалттай бөгөөд энэ нь биений ядаргааг тайлж, эрч хүчээр сэлбэх аж. Мөн мөрний өвдөлт, хуян хөөрөх асуудлаас сэргийлэх болно. 

Хүзүүнд иллэг хийх

7 Бамбайнд иллэг хийх

Та баруун гараа бамбай дээрээ тавина. Гараараа бага зэрэг дарж, иллэг хийх хэрэгтэй бөгөөд дасгалаа 30 удаа давтаж хийнэ. Энэ нь бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, эрүүлжүүлэх болно

Бамбайнд иллэг хийх

8 Хэвлий хэсэгт иллэг хийх

Гараа хэвлий хэсэгтээ байрлуулаарай. Та гараа тойрог хэлбэрээр эргүүлж, өтгөн хатах, гэдэс дүүрэх, гэдэсний үйл ажиллагааг сайжруулаарай. 30 удаа гэдсээ тойруулан илэх хэрэгтэй. 

Хэвлий хэсэгт иллэг хийх

9 Хөлөө цохих

Та нэг хөлөө өргөж, зурагт үзүүлсэнтэй ижил суугаарай. Одоо харин гараараа хөлийн улаа алгадаж, зөөлөн цохих хэрэгтэй. Та 30 удаа давтаж хийхэд хангалттай бөгөөд энэ нь цусны эргэлтийг сайжруулж, эрч хүчийг нэмэгдүүлэх болно. 

Хөлөө цохих

10 Хөлний уланд иллэг хийх

Доошоо сууж, хөлөндөө иллэг хийнэ. Хэрэв хөл тань хуурай байвал оливын тос түрхэж, иллэг хийх бөгөөд хөлийн ул хэсгийг сайтар дараарай. 

Хөлний уланд иллэг хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()