Ирээдүйгээс ирсэн ер бусын 10 хоол хүнс

Ямар нэгэн зүйл үргэлж нэг байрандаа байгаад байдаггүй. Цаг ямагт хөгжиж, дэвшиж байдаг билээ. Энэ нь зөвхөн техник технологи дээр илэрдэггүй бөгөөд хоол хүнсэн дээр ч мөн ялгаагүй илрэх нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ харагдах байдал, найрлага, ашигласан технологиороо ойрын хугацаанд гайхагдаж, хүмүүсийг алмайруулаад байгаа 10 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.

Ирээдүйгээс ирсэн ер бусын 10 хоол хүнс
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Усан бөмбөлгүүд савлагаатай усыг орлоно

Энэхүү бөмбөлгийг “Ooho!” гэж нэрлэдэг. Үүнийг хийхдээ далайн ургамлаас гаргаж авсан хальсан бөмбөлөгт ундны ус хийж, бүтээжээ. Бидний одоо цагт хэрэглэж байгаа хуванцар сав нь байгальд шингэж, алга болохдоо олон зуун жил болдог. Харин уг хальсан бөмбөлгийн хувьд ердөө 4-6 долоо хоногийн дараа байгальд уусах боломжтой гэдгээрээ давуу талтай аж. Түүнээс гадна, хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй тул идэж болдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Усан бөмбөлгүүд савлагаатай усыг орлоно

2 Нүүрс, бүйлсан самарны амттай хар мөхөөлдөс

"Түнэр харанхуйгаас ч илүү хар өнгөтэй" гэж хэлж болох энэхүү мөхөөлдөс амттанд дуртай хүмүүсийг соронз мэт татах нь гарцаагүй биз ээ. Этгээд, гоё амттай энэхүү мөхөөлдсийг хэдийнээ худалдаалж эхэлсэн бөгөөд АНУ-ын Лос-Анжелес хотын "Little Damage" дэлгүүрээс авч идэх боломжтой юм.

Нүүрс,  бүйлсан самарны амттай хар мөхөөлдөс

3 Шүд харлуулдаггүй, өнгөгүй кофе

Хэрвээ та кофе уух дуртай бол, танд дуулгах таатай мэдээ байна. Их Британийн нийслэл Лондон хотод ямар ч өнгөгүй кофег бүтээжээ. Ингэхдээ дээд зэргийн кофены үрийг дэвшилтэт технологийн тусламжтайгаар өнгөгүй болгож, боловсруулсан аж. Хамгийн гайхалтай нь кофены тансаг амт, кафейны үзүүлэх нөлөө нь хэвээрээ боловч, шүдийг огтхон ч харлуулахгүй гэнэ.

Шүд харлуулдаггүй, өнгөгүй кофе

4 Хүнсний ногоогоор баялаг бургер

“Beyond Meat” брэндийн 100% хүнсний ногоогоор баялаг котлет нь үнэр, амтаараа махтай бургерээс огтхон ч дутахааргүй амттай. Тиймдээ ч энэхүү ногооны хавчуургатай бургерийг олон хүн  идэх дуртай байгаа аж. Тэр тусмаа хүрэн манжингийн котлеттой бургер хүмүүсийн дунд ихээхэн эрэлт хэрэгцээтэй байгаа гэнэ. Бие организмд хэрэгтэй уураг, амин дэмээр баялаг хоол юм.

Хүнсний ногоогоор баялаг бургер

5 Хавайгаас гаралтай шинэ төрлийн сүши

“Poke” гэх нэртэй энэхүү хоол нь Хавайн арлаас гаралтай. Орц, найрлаганд нь түүхий загас, ногоо, жимс орсон байна. Шинэхэн, шим тэжээлтэй, хийхэд амархан бөгөөд АНУ-ын Нью-Йорк, Калифорни хотуудын ресторануудад худалдаалаад эхэлжээ. Тус суши нь бусдыгаа бодоход хэмжээгээрээ хэд дахин том учир " Аварга суши" хэмээн нэрлэх нь бий.

Хавайгаас гаралтай шинэ төрлийн сүши

6 Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах үйлчилгээтэй тод ягаан өнгийн жигнэмэг

Сингапурын Үндэсний их сургуулийн хэсэг эрдэмтэд уг хачирхалтай жигнэмэгийг зохиожээ. Бусад жигнэмэгтэй харьцуулахад уг ягаан жигнэмэг нь энгийн жигнэмэгийг бодоход, хүний биед 20% удаан шингэдэг боловч, "антиоксидант" болох витамин В, С-гийн  өндөр агууламжтай юм. Энэ нь жигнэмэгийн өнгийг ягаан өнгөтэй харагдуулж байгаа юм. Одоогоор худалдаанд гараагүй байгаа ба үйлдвэрлэгчид улам чанартай бүтээгдэхүүн болгохоор хичээнгүйлэн ажиллаж байгаа аж.

Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулах үйлчилгээтэй тод ягаан өнгийн жигнэмэг

7 Ургуулсан мах

Мах нь, уураг шим тэжээлээр баялаг тул, хүн бүр идэх дуртай байдаг. Тэгвэл ойрын хугацаанд бид ургуулсан махыг хоол хүнсэндээ ашиглах боломжтой болох нь ээ. 2013 онд технологийн дэвшил ашиглан ургуулсан, махан хавчуургатай бургерийг 325.000 доллараар борлуулж байсан аж. Харин өнөөдөр эрдэмтэд илүү хямд үнэтэй төдийгүй амьтны амийг хороох, тэдэнтэй зүй бусаар харьцахыг зогсоох зорилгоор махыг ургуулан гаргаж авахаар ажиллаж байна.

Ургуулсан мах

8 Гадуур явж байхдаа идэх боломжтой савлагаатай хоол

“Soylent” компани “Таныг чөлөөлөх хоол хүнс” гэх уриа лоозонтой бөгөөд хүнийг ямар хоол хүнсийг хаана идэх, хэдий хэр хэмжээний калори шатаах боломжтой эсэхийг тооцох, хоолны дэглэмээ алдах вий гэх айдаст автуулахгүй гэсэн утгатай аж. Тэгвэл уг компанийн савлагаатай хоол нь танд шаардлагатай эрдэс бодис, амин дэмүүдийг агуулсан бөгөөд турж, жингээ хасах бодолтой байгаа хүмүүсийн хувьд ихээхэн хэрэгтэй хоол юм. 

Гадуур явж байхдаа идэх боломжтой савлагаатай хоол

9 Нойргүйддэг хүмүүст зориулсан нунтаг уураг

Орчин цагт нойргүйдэл том асуудал болсон учраас маш олон компаниуд эрүүл, бат бөх нойрны бэлдмэл хийхээр цаг наргүй ажиллах болсон нь нууц биш юм. Тэгвэл тэдгээрийн дотроос "Sleep Protein" компани хүний биед нэн шаардлагатай, ургамлын гаралтай уургийг агуулсан нунтгийг боловсруулан гаргажээ. Энэхүү нунтгийг ямар нэгэн шингэн зүйлтэй хольж уухад таны сэтгэл санаа тайвширч, ямар ч асуудалгүй унтаж амрах гэнэ.

Нойргүйддэг хүмүүст зориулсан нунтаг уураг

10 Нүдэн дээр хайлж, урсах бяслаг

“Raclette” гэх энэхүү бяслагийн хувьд сүүлийн үед хурдацтайгаар хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч байгаа швейцарь үндэстний хоол юм. Тослог ихтэй хайлуулсан бяслаг бөгөөд мах, ногоо зэрэг хоол хүнстэй хамтад нь хэрэглэхэд тохиромжтой. Өвөрмөц онцлог нь бяслагийг богино долгионы зуух ашиглах, эсвэл бусад байдлаар хайлуулалгүй, үйлчлүүлэгчдийн нүдэн дээр шууд хайлуулдаг байна.

Нүдэн дээр хайлж, урсах бяслаг

30
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()