Хэрвээ та эрэгтэй хүүхэдтэй бол, үүнийг заавал уншаарай!

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эмэгтэйчүүдийн хувьд амаргүй зүйл байдаг билээ. Тэр тусмаа сахилгагүй, дэггүй эрэгтэй хүүхдийг өсгөнө гэдэг бүр ч хэцүү байх нь бий. Харин охидын хувьд ээжийнхээ үгнээс төдийлөн гардаггүй нь нууц биш юм. Тэгвэл бид нийт эхчүүддээ зориулан эрэгтэй хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд тань туслах 24 үнэтэй зөвлөгөө болон санамжийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хэрвээ та эрэгтэй хүүхэдтэй бол, үүнийг заавал уншаарай!
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь туслах

Хүүхэд цөхрөх, ичих, айх гээд сэтгэл санааны байдлаас шалтгаалж уйлдаг. Энэ үед тэдэнд ингэж уйлж байгаа нь сэтгэл хөдлөлтэй холбоотой гэдгийг хэлж өгөөрэй. Мөн бусад хүмүүс ч гэсэн, ялгаагүй ижилхэн зүйлийг мэдэрдэг болохыг түүнд ойлгуулах нь чухал юм. Түүнчлэн сэтгэл хөдлөлөө нуулгүйгээр ил гаргаж байхын ач тусыг хэлж өгөхөө бүү мартаарай. Ингэснээр таны хүү томрох тусам уур уцаар болон ичгэвтэр байдалд орохын ялгааг төвөггүй мэдэж чаддаг болох юм.

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд нь туслах

2 Хүүхдийнхээ хувьд чухал хүн байх

Хүүхдээ сургуулийнхаа урлагийн үзлэгээр найзуудтайгаа дуу дуулах, хувийн блогтоо гэр, сургууль дээрээ ямархуу байсан тухайгаа бичих, этгээд хачин зүйлс цуглуулах үед нь янз бүрийн зүйл хэлж, ичээж хэрхэвч болохгүй. Эс бөгөөс хүүхэд өөртөө итгэх итгэлгүй болдог байна. Харин үүний оронд эсрэгээрээ сэтгэл санааг нь дэмжиж, үргэлж урам зориг өгч байх ёстойг анхаараарай. 

Хүүхдийнхээ хувьд чухал хүн байх

3 Хүүхдээ гэрийн ажил хийж сургах

Тэр магадгүй одоохондоо бүгдийг хийж чадахгүй байж болно. Гэвч түүнд бага багаар гэрийн ажил хийлгэж сургаарай. Энэ нь цаашдын хүмүүжилд нь сайнаар нөлөөлөх нь лавтай.

Хүүхдээ гэрийн ажил хийж сургах

4 Түүнтэй ярилцаж, цагийг хамтдаа өнгөрүүлэх

Хүүхэд бүр эцэг, эхийнхээ тусламжтайгаар уншиж, бичиж сурдаг. Түүнээс гадна, гэрийнхнийхээ өөрт нь зориулан уншиж өгдөг номыг ойлгож, улмаар ном унших дуртай болдог нь нууц биш юм. Иймд та хүүтэйгээ ямар ном уншсан болон гол утга санаа нь юуны тухай өгүүлж байгаа болохыг асууж, ярилцаарай. Үр дүнд нь хүүгийн тань оюун ухаан хөгжих болно. 

Түүнтэй ярилцаж, цагийг хамтдаа өнгөрүүлэх

5 Бүжгийн эвсэлтэй болгох

Хөгжим, хэмнэл болон бүжиггүйгээр энэ амьдралыг төсөөлөхөд бэрх шүү дээ. Тиймээс та яагаад хүүхдэдээ эртнээс бүжиг зааж өгч болохгүй гэж? Хөөрхөн бяцхан үртэйгээ хамтдаа бүжиглээрэй.

Бүжгийн эвсэлтэй болгох

6 Үлгэр жишээ үзүүлэх

Та аль хэдийнээ хүүгийнхээ хувьд супер баатар нь болсон гэдэгтээ маргах хүн нэгээхэн ч үгүй. Тиймээс тэр цаг ямагт зөвхөн таниас үлгэрлэж, таныг даган дуурайна гэдгийг бүү мартаарай. Иймд хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь зөв юм.

Үлгэр жишээ үзүүлэх

7 Мэдлэгтэй болгох

Түүнтэй алдартай зохиолчид, аялагчид, археологичид, шинжлэх ухаанч, уран бүтээлч, сансрын нисгэгч нарын тухай ярилцаж, мэдлэгийнх цар хүрээг улам тэлж өгөөрэй. Хүүгийн тань мэдлэг улам өргөжин тэлснээр ирээдүйн амьдралд нь ихээхэн хэрэг болох юм.

Мэдлэгтэй болгох

8 Наад захын соёлууд зааж, сургах

Бусдад баярлалаа гэж хэлдэг байхаас гадна, эмэгтэй хүнийг хүндэтгэх, ахмад настанд зам тавьж өгөх гэх мэт наад захын соёлуудыг түүнд сургаж, хэвшүүлэх хэрэгтэй аж. 

Наад захын соёлууд зааж, сургах

9 Итгэл үнэмшилтэй болго

Хүүхдээ багаас нь амархан сэтгэл нь гутардаг, аймхай нэгэн болгож хэрхэвч болохгүй. Иймд та түүнд хүн бүр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байдаг гэдгийг хэлж өгч, хэцүү зүйл тохиолдох үед итгэл үнэмшлийнхээ тусламжтайгаар саад бэрхшээлийг давж туулах ёстой гэдгийг ойлгуулах нь чухал юм. 

Итгэл үнэмшилтэй болго

10 Алдаагаа ойлгох боломж олгох

Хүн бүр амьдралдаа алдаж, онодог. Тиймээс таны хүүхэд болохгүй гэсээр байтал, хувцсаа бохирдуулж, хэрэг тарьж, буруу зүйл хийх нь бий. Энэ үед шууд уурлаж, бухимдах гэсний хэрэггүй. Харин түүнд буруу зүйл хийхийн хор уршгийг хэлж өгч, алдаагаа ойлгоход нь туслаарай. 

Алдаагаа ойлгох боломж олгох

11 Бие даалгаж сургах

Зурагт болон видео тоглоомоо хэрэглэж дууссан бол унтраах, утсаа цэнэглэх, камераа хураах гэх мэт ойр зуурын зүйлийг өөрөөр нь хийлгэж сургаарай. 

Бие даалгаж сургах

12 Сонирхлыг нь хүндэтгэ

Таны хүү нэг л өдөр дэмждэг клубынхаа бүх тамирчдын нэрийг хэлж өгөх болно. Мөн ямар спортоор хичээллэхийг хүсч буйгаа ч цухуйлгах нь гарцаагүй. Харин тэр үед сонирхлыг нь хүндэтгэж, дуртай зүйлээ хийх хүслийг нь дэмжих нь чухал аж. 

Сонирхлыг нь хүндэтгэ

13 Найзуудтайгаа тоглохыг нь зөвшөөрөх

Хүүхдээ гадуур гарч тоглохыг хүсэх үед нь байнга бүү хоригло. Энэ нь хэтэрхий дотогшоо хандлагатай болж төлөвшихөд хүргэх нь бий. 

Найзуудтайгаа тоглохыг нь зөвшөөрөх

14 Бусдад тусламжийн гараа сунгадаг нэгэн болгох

Бусдаас тусламж авах, бусдад туслах хоёр хоорондоо ялгаатай зүйлс гэдгийг хэлж ойлгуулаарай. Мөн бусдад тусламжийн гараа сунгах нь буян үйлдэж буй хэрэг болохыг ойлгуулахаа мартуузай. 

Бусдад тусламжийн гараа сунгадаг нэгэн болгох

15 Төгс төгөлдөр байхыг эрхэмлэхийг хэлж өгөх

Дуунд дуртай байлаа гээд дуучин болох ёсгүйтэй адил зарим тохиолдолд өөрийгөө хэт хүчлэлгүй, алхам алхмаар урагшлах ёстой гэдгийг хүүхдэдээ хэлж өгөөрэй. Гэхдээ ямар ч нөхцөлд юу ч хийсэн бай, төгс төгөлдөр байхыг эрхэмлэхийн давуу талуудыг түүнд хэлж өгөөрэй. 

Төгс төгөлдөр байхыг эрхэмлэхийг хэлж өгөх

16 Яагаад гэж асуусан болгонд нь хариулах

Хүүхэд бүр сониуч зантай байдаг. Тийм болоод ч тэр үү, тэд ихэвчлэн юм бүхнийг сонирхож, яагаад гэж асуудаг билээ. Энэ үед асуусан зүйлд нь ямар нэгэн байдлаар цааргалалгүй хариулж байх нь чухал юм. Ингэснээр таны хүүгийн мэдлэг нэмэгдэж, улам их зүйлийг сурах хүсэл тэмүүлэл нь оргилох болно.

Яагаад гэж асуусан болгонд нь хариулах

17 Аавыг нь түүнд чухал зүйлс зааж өгөхийг нь зөвшөөрөх

Гэр орны ажилд эрчүүдийн хийх олон зүйлс багтдаг. Тиймээс хүүхдээ тэдгээр ажлуудыг хийж чаддаг болгох даалгаврыг аавд нь даатгаарай. Тэд хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Аавыг нь түүнд чухал зүйлс зааж өгөхийг нь зөвшөөрөх

18 Биедээ алчуур, шархны наалт авч явахыг сануулах

Ариун цэврээ сайтар сахихгүй байхын сөрөг үр дагаврыг түүнд сайтар ойлгуулж өгөх үүднээс биедээ дээрх зүйлсийг авч явах ёстой болохыг хэлж өгөөрэй.

Биедээ алчуур, шархны наалт авч явахыг сануулах

19 Өрөөг нь тохижуулах

Түүнийг өрөөг өөрийнх нь хүслээр өвөрмөц байдлаар тохижуулж өгөөрэй. Ингэснээр хүүхэд гэртээ байхыг илүүд үзэх бөгөөд гадуур, дотуур хамаагүй явахгүй байх ач тустай юм.

Өрөөг нь тохижуулах

20 Шинэ найзуудтай болгох

Шинэ найзтай болох бүртээ хүүхэд шинэ зүйлийг сурч мэдэж авдаг нь нууц биш юм. Түүнд бусадтай харилцах, мэдээлэл солилцох боломж олгох нь огтхон ч буруу зүйл биш аж. 

Шинэ найзуудтай болгох

21 Түүнийг тэвэрч, үнсэж байх

Хүүгээ цаг ямагт тэвэрч, үнсэж бай. Тэр эхийн хайранд энэ хорвоо дээрх хамгийн сайхан сэтгэлтэй нэгэн болох болно. 

Түүнийг тэвэрч, үнсэж байх

22 Эрч хүчийг хэрхэн нөхөж авч болохыг хэлж өгөх

Түүнд ядрах, урам зориггүй болох үедээ амьдралаас эрч хүч авч болох олон арга байдаг гэдгийг хэлж өгөөрэй. Энэ нь хожим түүнд ямар нэгэн асуудал тохиолдоход ихээхэн тус хүргэх юм.

Эрч хүчийг хэрхэн нөхөж авч болохыг хэлж өгөх

23 Дураар нь байлгах

Тэр алхахыг хүсч байвал алхуулж, тэврүүлэхийг хүсч байвал энгэртээ зөөлөн тэврээрэй. Авахыг хүссэн зүйлсийг нь цаг ямагт хориглосны хэрэггүй. Хүүхэд багадаа тодорхой хугацаанд дураараа байх нь байдаг л асуудал шүү дээ.

Дураар нь байлгах

24 Эрүүл мэндийг нь бодох

Ухаалаг гар утас, нөүтбүүк, таблет, зурагт гэх зэрэг орчин үеийн техник хэрэгсэл нь, томчууд гэлтгүй бага насны хүүхдүүдийн өргөн хэрэглээнд шилжиж байна. Эцэг эхчүүд уйлсан хүүгээ эсвэл хоол идэхгүй хэмээн зөрүүдлэсэн охиноо аргадахдаа таблет, гар утсаа өгдөг.

Гэвч үүний хор уршгийг төдийлөн бүрэн таниагүйгээсээ болж балчир хүүхдийнхээ эрүүл мэндийг өөрийн гараар үгүй хийж байгаагаа мэддэггүй байна. Техник хэрэгслээс гарах соронзон долгион нь эрэгтэй хүүхдийн түрүү булчирхайнд нөлөөлж, цаашлаад нас бие гүйцэх үед нь үргүй болгох, түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлалыг эрс нэмэгдүүлдэг байна.

Эрүүл мэндийг нь бодох

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр таны хүү тань өсч торниж, эргээд эцэг, эхийнхээ ачийг хариулах болно. Тиймээс түүнийг багад нь хайрын дээдээр хайрлаж, сайн хүн болж төлөвшихөд нь өөрсдийн зүгээс хийж чадах бүхнээ хийгээрэй гэж зөвлөе.

247
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()