Ижилхэн мэт боловч хоорондоо ялгаатай зүйлс

Цаг хугацаа өнгөрөх бүр бид хоорондоо ижил төстэй гэж бодож явсан зүйлсийг ялгаатай болохыг нь мэдэж авах боломжтой болдог. Тэгвэл энэ удаа сүши болон ороомог, тагт болон хаалттай тагт гэх мэт зүйлсийн хоорондын ялгааг мэдэж авцгаая. Үр дүнд нь та мэдлэгийн цар хүрээгээ бага ч болов тэлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Ижилхэн мэт боловч хоорондоо ялгаатай зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Сүши болон ороомог

Сүши нь далайн гаралтай бүтээгдэхүүн болон цавуулаг будаагаар хийсэн "япон үндэстний хоол" юм. Харин ороомгийн хувьд сүшигийн нэг төрөл байна. Сүшиг загасны мах, будаагаар хачирлаж гараараа хийдэг бол, ороомгийг будаа болон олон төрлийн ногоогоор хачирлаж, тусгай хэрэгслээр ороож, хийдэг

Сүши болон ороомог

2 Төгөлдөр хуур болон рояаль

"Фортепиано" төрлийн даралтат товчлууртай, сонгодог хөгжмийг нийтэд нь, ингэж нэрлэдэг. Төгөлдөр хуур болон рояаль нь "фортепианог"-ийн нэгэн төрлүүд юм. Дотоод бүтэц, хэлбэрээрээ хоорондоо ялгаатай. Төгөлдөр хуурын чавхдасны "дека" болон механик хэсэг нь босоо байрлалтай байдаг тул, рояалиийнхаас жижиг байдаг аж.

Төгөлдөр хуур болон рояаль

3 Өргөн чөлөө болон цэцэрлэгт гудамж

Өргөн чөлөө нь, тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцох зориулалттайгаас гадна, өргөн замтай байдаг. Мөн хотын төв болон чухал хэсгүүдийг холбосон хэсэгт байрладаг. Харин цэцэрлэгт гудамж нь явган хүний замтай, зүлэгжүүлж тохижуулсан хэсэгтэй. Түүнчлэн хотын аль ч хэсэгт байрлаж болох бөгөөд зүлэгжүүлсэн гэдэг утгаараа өргөн чөлөөнөөс ялгаатай.

Өргөн чөлөө болон цэцэрлэгт гудамж

4 Тагт болон лож

Ложийг хүмүүс "шиллэсэн тагт" хэмээн буруугаар ойлгох нь бий. Тэгвэл яг үнэндээ тагт болон лож гэсэн хоёр ойлголт зориулалтын хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг. Тагт нь байрны хананаас гадна байрлах задгай жижиг талбай буюу тухайн байшингаас дүүжлэгдсэн хэсгийг хэлдэг. Харин ложийн хувьд барилгын дотор хэсэгт байрлах бөгөөд зөвхөн нэг талаасаа онгойдог аж. 

Тагт болон лож

5 Битүү чанагч, будаа агшаагч, болон жигнүүр

Битүү чанагч нь тагтайгаас гадна, зузаан хана, ёроолтой сав юм. Энэ саванд хийсэн хоол өндөр даралтнаас болж, жирийн хоолноос 2-3 дахин илүү хурдан болдог. Зуух болон гал дээр хэрэглэх боломжтой.

Будаа агшаагчийн хувьд, хоол болох бүхий л үйл явцыг хянах самбартай, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл билээ. Битүү чанагчтай харьцуулбал, олон үйлдэлтэйгээс гадна, хоолыг өөр өөр технологиор болгох боломжийг олгодог.

Жигнүүр нь хэд хэдэн давхар байдаг. Хоолыг уураар болгох зориулалттай. Битүү чанагч болон будаа агшаагчийг бодвол, жигнүүрэнд олон төрлийн хоолыг нэг дор болгох боломжтой.

Битүү чанагч, будаа агшаагч, болон жигнүүр

6 Хэдгэнэ болон зөгий

Зөгий нь хэдгэнийг бодвол үс багатай байдаг. Хэдгэнэ нь зөгий шиг тоос хурааж, бал гаргадаггүй бөгөөд зөгийнөөс бүдүүн, том биетэй юм.

Хэдгэнэ болон зөгий

7 Нэг болон Хоёр эсийн ихрүүд

Нэг эхээс төрсөн хоёр буюу түүнээс дээш хүүхдүүдийг ихэр гэж үздэг. Нэг эсийн ихрүүд нь, нэг эсээс хуваагдаж үүссэн учир хоорондоо маш ижилхэн бөгөөд хүйс нь ч мөн ижил байдаг. Харин хоёр эсийн ихрүүдийг ихэр гэхээсээ илүү ах дүүс гэвэл илүү ононо. Тэд хэдийгээр нэг хэвлийд бүрэлдэж, хамтдаа өсөх боловч, хоёр тусдаа эсээс үүссэн учир царай төрхийн хувьд өөр, биеийн хэмжээ, хүйс нь ч мөн харилцан адилгүй байх нь бий. 

Нэг болон Хоёр эсийн ихрүүд

8 Англи болон Их Британи

Их Британи улс нь, Европын баруун хойд хэсэгт байрладаг дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн нэг юм. Бүрэлдэхүүндээ Англи, Шотланд, Уэльс болон Умард Ирланд гэсэн 4 улсыг нэгтгэсэн байдаг. Энэ утгаараа Англи бол Их Британийн нэг хэсэг аж. Англи хэлэнд Их Британийн харьяалалд байгаа “бүс”-ийг “countries” гэж хэлдэг бөгөөд энэ нь хүмүүст үл ойлголцлыг төрүүлдөг байж мэдэх юм.

Англи болон Их Британи

9 Фантази болон фантастик

"Фантастик" гэдэг нь урлаг болон утга зохиолын нэгэн төрөл бөгөөд хийсвэрлэх, төсөөлөн зохиох, бодит байдлаас хальсан ертөнцийг тусгадаг.

Орчин цагт "фантастик" гэх ойлголт нь шинжлэх ухааны, "фантази", аймшгийн, ид шидийн гэх мэт олон төрлүүдэд ангилагддаг аж. Харин "фантази" бол, "фантастик"-ийн нэг төрөл зүйл бөгөөд үлгэр, домгийн сэдэв дээр үндэслэгдсэн байдаг. 

Фантази болон фантастик

10 Боодол болон илгээмж

Боодол нь 2 кг-аас ихгүй жинтэй байдаг. Түүнчлэн жижиг оврын шуудангаар илгээх боломжтой зүйлсийг боодолд хийдэг. Харин илгээмж нь, том оврын хэмжээтэй зүйлсийг хийх зориулалттай гэж ойлгож болно. 

Боодол болон илгээмж

11 Үнэр дарагч болон хөлс дарагч

Орц, найрлага болон зориулалтаараа хоорондоо ялгаатай. Үнэр дарагчийн үйлчилгээ бол, чийгтэй орчинд нян үржих нөхцлийг багасгах явдал юм. Түүнчлэн биеийн хөлс ихээр ялгардаг хэсгүүдэд үнэр дарагчийг ихэвчлэн түрхдэг билээ. 

Тэгвэл хөлс дарагчийг хөлс ялгарах явцыг зогсоох, хөлрөлтөөс үүдэлтэй эвгүй үнэрийг дарах зориулалтаар түрхдэг. Үнэр дарагчийн үйлчлэх хугацаа хэдэн цагаар үргэлжилдэг бол, хөлс дарагч нь бүтэн өдрөөр үйлчлэх нь бий. Хөлс дарагчны найрлаганд орсон химийн бүтцээс шалтгаалан, биедээ маш болгоомжтой түрхэх ёстойг сайтар анхаарна уу.

Үнэр дарагч болон хөлс дарагч

12 "Эпиляц" болон "депиляц"

"Эпиляц" нь үсний уутанцрыг гэмтээх аргаар үсний ургалтыг тасалдуулдаг.  Лазерын, цахилгааны гэх мэт хэд хэдэн төрлүүдтэй байдаг.

Харин "депиляц" гэдэг нь нүдэнд ил харагдах хэсгийн үсний ургалтыг сахлын хутгаар авах эсвэл тусгай химийн  найрлагатай бүтээгдэхүүнээр авахыг хэлдэг. Тиймээс ч "Эпиляц"-аар авсан үсний ургалт удаан байх нь бий. 

Сонирхуулж хэлэхэд дээрх аргууд нь биеийнхээ илүүдэл үсийг авахдаа ашигладаг түгээмэл аргууд юм.

"Эпиляц" болон "депиляц"

13 Сүрчиг, үнэртэй ус болон ариун цэврийн ус

Сүрчиг, үнэртэй ус болон ариун цэврийн ус нь үнэртний төрлүүд бөгөөд "экстракт"-ын орц, найрлагийн хэмжээгээрээ ялгаатай байдаг. Сүрчигэнд "экстракт" гэх зүйл хамгийн ихээр буюу 15-30 хувиар агуулагддаг аж.

Түрхсэний дараа удаан үнэртэх тул, илүү үнэтэй байдаг. Мөн үнэр хурц байхаас гадна, орой үдшийн цагаар эсвэл, өвлийн улиралд түрхвэл зохилтой.

Үнэртэй усны "экстракт" нь 10-20 хувь байх бөгөөд ихэнхдээ өдрийн цагаар түрхдэг байна. Үнэр нь ойролцоогоор 4 цагийн турш байсаар байдаг.

Ариун цэврийн ус нь хөнгөн үнэртэн ба 4-10 хувийн "экстракь" агуулагддаг. Өдөрт хэд хэдэн удаа цацаж болох бөгөөд дулаан улиралд түрхэхэд илүү тохиромжтой.

Сүрчиг, үнэртэй ус болон ариун цэврийн ус

14 Гоймон болон паста

Буудайн гурилыг, төрөл бүрийн хэлбэртэйгээр хийж,  хатаасныг "гоймон" гэдэг. 

Харин пастаг буудайн гурилаар хийдэг бөгөөд Италид түгээмэл хэрэглэдэг. Тиймээс ч Италийн үндэсний хоолонд зүй ёсоор тооцогддог. Паста нь гоймонг бодвол илүү хатуу шинжтэй учир, илүү удаан болгож байж хүнсэндээ хэрэглэдэг. Хэдий тийм ч паста, гоймонг нэг утгатай гэж ойлгож болно. 

Гоймон болон паста

21
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()