Канадын эрдэмтэд цаг хугацаагаар аялах машиныг бүтээж байна

Физикчид онолын хувьд "математикийн загвар" бүхий өнгөрсөн болон ирээдүй рүү очих цаг хугацааны машин зохион бүтээх боломжтой болохыг олж тогтоожээ. Энэхүү машин нь хайрцаг шиг хэлбэртэй байх бөгөөд орон зайн муруйлтыг ашиглан, зорчигчдыг өнгөрсөн, эсвэл ирээдүйд аялуулах гэнэ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Канадын эрдэмтэд цаг хугацаагаар аялах машиныг бүтээж байна
Хаах
Сурталчилгаа

1 Үнэхээр боломжтой гэж үү?

"Хүмүүс цаг хугацаагаар аялах явдлыг хэзээ ч бүтэшгүй, уран зөгнөл гэж боддог. Гэвч одооноос эхлэн энэ бодол өөрчлөгдөх болно." хэмээн Канадын "University of British Columbia"-ийн физикч, математикч Бен Типперт (Ben Tippert) гэх эрхэм хэлжээ. 

Тэрээр "University of Maryland"-ийн астрофизикч Дэвид Цанг (David Tsang) гэх эрхмийн хамтаар Эйнштейнийн харьцангуйн онолыг судалж, "математикийн загвар" бүхий цаг хугацаагаар аялах машиныг бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд үүнийгээ тэд "Traversable Acausal Retrograde Domain In Space Time" үгийн товчлол буюу "TARDIS" гэж нэрлэсэн байна. 

Өөрөөр хэлбэл, тэдний үзэж буйгаар хүн төрөлхтөн тун удахгүй АНУ-ын алдарт "Doctor Who" гэх цуврал кинон дээр гардаг шиг цаг хугацаагаар аялах машинтай танилцах гэнэ. 

Үнэхээр боломжтой гэж үү?

2 Орон зайн муруйлт

Хамгийн чухал нь энэ төрлийн технологийг бүтээхэд шаардагдах материалыг одоогоор бүрэн гүйцэд үйлдвэрлээгүй байгаа аж. Гэвч үүнийг зохион бүтээхэд тэгтлээ их цаг орохгүй болохыг эрдэмтэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Дээрх машин нь гараг ертөнц дэх 3 хэмжээст цаг хугацаагаар бус, 4 хэмжээст цаг хугацаагаар аялах боломжийг олгох гэнэ.

Энэ нь гараг ертөнц, сансар огторгуйг "орон зайн муруйлт"-аар туулахад ач тустай юм.

Эйнштейнийн онол нь, массаас шалтгаалан орон зай ба цаг хугацааны муруйлтаас хамаарч, таталцал үүсдэг тухай байдаг. Энэ нь 4 хэмжээст цаг хугацаагаар аялах боломжтой болохыг хэлж байгаа аж. 

Хэрвээ орон зайн муруйлт нь хавтгай хэлбэртэй байсан бол, гарагууд шулуун хэмд шилжих байсан. Гэвч Эйнштейнийн онолоор орон зай, цаг хугацаа нь харьцангуйн онолын суурь тэгшитгэлд, өргөн хүрээнд адил хэмжээтэй гарч үргэлжилсээр улмаар дөрвөн хэмжээст бүтэц рүү нэгддэг байна.

Орон зайн муруйлт

3 Өнгөрсөн, ирээдүй

"Энэ загварын машин нь, орон зайн муруйлтаар явахад тохиромжтой бөгөөд зорчигчдыг тойрог замд оруулах бөгөөд энэ нь биднийг өнгөрсөнд аваачих боломжтой." хэмээн үзэж байгаа аж. 

Үүний тулд дугуй хэлбэртэй замыг сансар огторгуйд давхар үүсгэх хэрэгтэй гэнэ. Харин энэхүү зам нь ертөнцийн гэрэлнээс илүү хурдан байж чадвал, математикийн онолын хувьд өнгөрсөн цаг хугацаагаар аялах нь байж болох асуудал бололтой.

Ингэснээр хүмүүс өнгөрсөнд болсон зүйлсийг өөрсдийн нүдээр харах боломжтой болох юм. 

Өнгөрсөн, ирээдүй

4 Хэрхэн аялах вэ?

"B" хүнийг өнгөрсөн цаг хугацаа гэж бодвол, "А" хүн цагийн зүүний эсрэг чилэлд орон зайн муруйлтын тусламжтай өнгөрсөн цаг хугацаанд очих болно. Харин цагийн зүүний чиглэлд шилжвэл, ирээдүй рүү очих боломжтой болох юм. 

Хамгийн чухал нь энэхүү цаг хугацаагаар аялах машиныг хийхийн тулд "Alcubierre drive" гэх зүйл хэрэг болоод байгаа аж. Энэ нь Эйнштейнийн онол дээр суурилсан 2 хэмжээст вакум орчин бөгөөд үүний тусламжтай зорчигчдыг тээвэрлэх гэнэ.

Өмнө нь энэ төслийг тэртээх 1949 онд эхлүүлж байсан бөгөөд хүн төрөлхтөнд хувьсал авчрахуйц технологийг бүтээж чадна гэдэгтэй эрдэмтэд итгэлтэй байгаа ажээ.

Хэрхэн аялах вэ?

Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр техник технологи хурдацтай хөгжиж байгаа билээ. Тэгвэл бид ойрын хугацаанд өнгөрсөн болон ирээдүйгээр аялах боломжтой цаг хугацааны машинтай танилцах нь ээ. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Бид та бүхэндээ энэ талаар цаг алдахгүй цаашид хүргэсээр байх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()