Таны үтрээний хэмжээ хэвийн үү?

2017-05-11, 10:54
73,690

Бүсгүй та өөрийн үтрээний урт өргөн, диаметрийг мэдэх үү? Нөхөн сэргээх мэс заслын хэлтсийн профессор Брүүк МакФадден (Brook McFadden) энэ талаар судалгаа явуулж, 168 бүсгүйг хамруулжээ. Тэрээр бүсгүйчүүдийн үтрээ, их бага уруулыг хэмжиж, дундаж хэмжээнүүдийг гаргаж авсан бөгөөд энэ нь сексийн явцад ямар нөлөө үзүүлдэг болохыг ч мөн судалсан байна. Бид өнөөдөр та бүхэндээ профессор Брүүкийн судалгааны үр дүн болон, үтрээний дундаж хэмжээсүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Таны үтрээний хэмжээ хэвийн үү?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Бэлгийн бага уруул

Үтрээг хучиж байрладаг бэлгийн бага уруул нь хэдэн см урт, өргөнтэй байдгийг та мэдэх үү? Судалгаагаар зүүн бага уруул нь дунджаар 2.1 см өргөнтэй, 4 см урттай (давжаа луувантай ижил) байдаг бол, баруун бага уруул нь 1.9 см өргөнтэй, 3.8 см урттай байдаг гэнэ. Үүнээс харахад хоёр уруул нь урт өргөний хувьд бага зэрэг өөр байх бөгөөд таны бага уруулууд урт богино, том жижиг санагдвал, санаа зовох зүйлгүй юм.  Харин таны бэлгийн бага уруул сунаж, унжин хэлбэрээ алдсан болсон бол үүнийг мэс заслын аргаар хуучин хэвэнд нь оруулж болдог байна. 

Бэлгийн бага уруул

2 Бэлгийн их уруул

Бэлгийн их уруул нь бэлэг эрхтнийг гадны нөлөөнөөс хамгаалж байх үүрэгтэй бөгөөд бэлгийн бага уруулын гадна хэсгээр байрладаг. Энэ нь арьсан дороо өөхлөг эдтэй байдгаас гадна зузаавтар, бор цайвар өнгөтэй байдаг байна. Харин үүний урт нь дунджаар 8.1 см (хумсны будгийн хэмжээтэй ижил) байх аж. 

Бэлгийн их уруул

3 Хэлүү

Хэлүү нь эм бэлэг эрхтний дээд хэсэгт буюу бэлгийн уруулны дээр байрладаг. Энгийнээр хэлбэл маш олон мэдрэлийн цэгүүдтэй жижиг "мах" юм. Энэ нь дунджаар 1.6 см урттай байх бөгөөд өмдний жижиг товчтой ижил хэмжээтэй гэж ойлгож болно. Сонирхуулахад, эмэгтэй хүн бэлгийн ажил хийх явцад хэлүүний өргөн тэлж, сунадаг гэнэ.  

Хэлүү

4 Үтрээний суваг

Судалгаанаас харахад үтрээний урт дунджаар 9.6 см (уруул өнгөлөгчийн урттай ижил) бөгөөд диаметр нь 2.1-3.5 см гэж үзжээ. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд 2.1 см диаметр үтрээтэй бүсгүйчүүд сексээс илүү таашаал авч, мэдрэмтгий байж чаддаг байна.  Мөн секс хийх явцад өвдөх, сарын тэмдгийн үеэр тампон хэрэглэхэд өвдөлт мэдрэгдэж, төвөгтэй санагдаж байвал таны үтрээний диаметр, урт зэрэг хэвийн хэмжээнд байна гэж ойлгож болох юм. Харин таны үтрээ сунасан мэт санагдаж байвал "Кигел"-ийн дасгал хийж, чангалаарай.

Кигелийн дасгал

Та тус дасгалыг өдөрт хоёр удаа 3 сарын хугацаанд хийгээрэй. Дээш харж хэвтээд, аарцгийн булчингаа чангалж, 3-10 секунд байлгаад 1-5 секунд амарна. Энэ маягаар дасгалаа 10-20 удаа давтаж хийхэд хангалттай. 

Үтрээний суваг

72
таалагдаж байна

20
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()