Хоёр долоо хоногийн турш өглөө бүр гүйвэл юу болох вэ?

Гүйж, хөдөлгөөнтэй байх нь хүний биед ямар өөрчлөлт авчирдаг болохыг та мэдэх үү? Нэгэн залуу 2 долоо хоногийн турш өглөө бүр эртлэн босч, гүйсэн аж. Харин түүний биед итгэмээргүй өөрчлөлт гарч, хүн бүрийг гайхшруулж орхисон байна. Бид та бүхэндээ тухайн залуугийн биед ямар өөрчлөлт гарсан болон хэрхэн гүйж байсныг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хоёр долоо хоногийн турш өглөө бүр гүйвэл юу болох вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тус залуу нь шөнийн цагаар ажлаа хийж, өглөө болмогц унтдаг байв. Тиймээс ч нойргүйдлийн өвчтэй болж, унтаж чадахаа байжээ. Тэрээр энэхүү зуршлаа өөрчлөхийн тулд өглөө нь гүйж байхаар шийдсэн байна. Залуу 14 хоногийн турш өглөө бүр гүйж, 8 цаг гэхэд гэртээ эрч хүчтэйгээр орж ирдэг болжээ. 

Өглөө сэрэх асуудал 

Түүний хувьд хамгийн төвөгтэй асуудал бол "өглөө эрт босох" байжээ. Өглөө бүр өөр өөр цагт босч, гүйдэг байв. Жишээ нь, Пүрэв гарагт 7 цагт босч, хурдан гүйх бол, Баасан гарагт 6 цагт босч удаан, тайван гүйдэг байсан гэх бөгөөд энэ мэтчилэн гүйлтийн хэв маягуудаа өөрчилж, бага багаар гүйх хугацаагаа ихэсгэж байсан юм. Мөн өглөө босохын тулд ойр ойрхон сэрүүлэг тавьж, цагаа тооцоолж байсан аж. Залуугийн тухайд өглөө эртлэн босч, гүйдэг болсноор орой эрт унтаж, нойргүйдэх өвчнөөс бага багаар ангижирч чадсан юм. Тэрээр орой бүр унтахынхаа өмнө маргааш өглөө гүйхдээ өмсөх хувцсаа бэлдэж, хаагуур хэр их гүйхээ тооцоолж, бүгдийг төлөвлөөд унтдаг байв.

Өглөө босно гэдэг түүний хувьд хэцүү хэвээр л байв. Түүний толгойд өглөөг сэргэг угтахад хэрэгтэй нэг арга зурсхийн орж ирсэн байна. Энэ бол утсаа оролдож, интернэтээр аялах байв. Тэрээр сэрсэн даруйдаа утсаараа фейсбүүк орж, нойроо сэргээдэг болжээ. Тус арга нь ч үр дүнгээ өгч, түүнийг ахин нойрмоглохгүй болгосон байна. 

Гэдэс өвдөх 

Өглөө босч гүйхэд тулгарах дараагийн асуудал бол гэдэс базлах, гүйлгэх юм. Орноосоо арай хийн босч, гүйсэн боловч удалгүй гэдэс өвдөж зовоох нь төвөгтэй. Гүйлтийн эхний хэдэн өдрүүдэд таны гэдэс өвдөж, эсвэл ойр ойрхон шээс хүрч мэднэ. Энэ нь таны бие гүйлтэнд арай дасаагүй байгаагийн илрэл юм. Аяндаа тус асуудал үгүй болж, гэдэс өвдөх нь намдах болно. Хамгийн гол нь та өмнөх орой нь юу идэж байгаагаа анхаарах хэрэгтэй аж. 

2 долоо хоногийн турш гүйсэн залуугийн тухайд оройдоо зайрмаг, овъёосны будаа зэргийг иддэг байжээ. Харин үүнээс болж өглөө гүйхэд гэдэс нь эвгүйрхэж, тун ч хэцүү байдал үүсгэдэг байсан гэнэ. Мөн орой нь хэт их хоол идэх, согтууруулах ундаа уусан тохиолдолд өглөө гүйхэд дотор нь эвгүйрхэж, ямар ч эрч хүчгүй болдог байна. Иймд та хэт орой хоол идэхгүй байж, аль болох хөнгөн хооллож байх хэрэгтэй. Ингэснээр өглөө гүйхэд ямар нэгэн асуудал гарахгүй юм. 

Гүйлтийн явц

Тэрээр гүйх тусам эрч хүчийг мэдэрч, урам зориг авах болжээ. Эхний өдөр 2 км газар гүйж, үүнийгээ бага багаар ихэсгэж, 14 хоногийн дараа гэхэд 10 км газар гүйх болсон бөгөөд огт ядарсан шинжгүй үүндээ дасал болчихсон байсан гэнэ. Эхэндээ түүнд өглөө эрт босч гүйх нь төвөгтэй санагдаж, заримдаа зүгээр л орондоо унтаж байхыг хүсч байсан ч, тууштай зан, аливаад хэзээ ч бууж өгдөггүй чанар нь түүнийг босгож байсан юм.

Залуу энэ тухайгаа "Би зүгээр л унтмаар санагдаж, залхуурдаг байсан. Гэхдээ өглөөний мандах нарыг харах ямар сайхан гэж санана. Би гүйж байхдаа бодлоо цэгцэлж, тухайн өдөр хийх ажлуудаа төлөвлөж маш олон зүйлсийг амжуулдаг. Харин би унтаж байсан бол энэ бүхний алийг нь ч хийж чадахгүй байх байсан. Гүйнэ гэдэг биеийг чийрэг болгож, амьсгааг задалж, тухайн хүний бие эрхтэнг эрүүлжүүлдгээс гадна маш олон эерэг нөлөө үзүүлдэг" хэмээжээ. 

Биед гарсан өөрчлөлт 

14 хоногийн хугацаанд өглөө бүр эртлэн босч гүйснээр түүний бие чангарч, дархлааны систем нь сайжирсан төдийгүй гадаад болон дотоод төрхөндөө маш их өөрчлөлтийг авчирч чаджээ. Хамгийн эхэнд түүний нойргүйдэх өвчин эдгэрч, ажлын бүтээмж нь сайжирсан ба стрессээс ангид байх болж, их ажлыг нэг өдөрт амжуулах боломж хүртэл нээгдсэн юм.

Та ч бас түүнтэй адил өглөө эртлэн босч гүйж болно шүү дээ. Өглөө эрт боссоноор та маш олон ажлыг амжуулж, эрүүл мэнддээ анхаарлаа хандуулах төдийгүй бие тань чийрэг болж, өвлийн цагт ханиад томуунаас хол байх боломжтой. Зуны урин дулаан цагийг ашиглаж, та ч бас цаг зав гарган гүйж байгаарай. Хэрэв та гүйх нь бидний биед хэрхэн нөлөөлдөг болохыг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()