Эрчүүдийн бие организмын тухай сонирхолтой баримтууд

Эрэгтэй хүний бие организм сонирхол татам гайхалтай зүйлсээр дүүрэн ажээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний бие махбодь цор ганц нууцлаг биш юм. Иймд өнөөдөр бид та бүхэндээ хүн бүрийн төдийлөн сайн мэддэггүй, эрчүүдийн  бие организмын тухай онцгойлон хүргэж байна.

Эрчүүдийн бие организмын тухай сонирхолтой  баримтууд
Smart Data үнэгүй
Хаах
Сурталчилгаа

1 Хөгшрөлт удаан явагддаг

Эрэгтэй хүний нүүр царай эмэгтэй хүнийг бодоход илүү удаан хөгширдөг. Үүний шалтгаан нь эрэгтэй хүний арьс нягтрал болон "коллаген"-ыг удаан хугацаанд алддаг бөгөөд энэ нь арьсыг үрчлээтэх болон унжихаас сэргийлдэг байна.

Гэвч эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй харьцуулахад нүүрний арьсандаа бага ач холбогдол өгч байгаа болон гадны элдэв сөрөг нөлөөллөөс болж, уг байгалиас заяасан удаан хөгшрөх боломжоо үгүй хийх нь бий.

Хөгшрөлт удаан явагддаг

2 Сүүний булчирхайтай

Эрэгтэй хүнд сүү боловсруулах булчирхай гэж байдаг. Гэвч энэ нь ямар ч хөгжилгүй булчирхай юм.

Зүрхний үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй эм, бэлдмэл хэрэглэх, өнчин тархины үйл ажиллагаа доголдох, "опийн бодис" ялгарах эсвэл их хэмжээгээр өлсөх үед "пролактик" гэх гормон нэмэгддэг бөгөөд ингэснээр дээрх булчирхайг ажиллагаагүй болгодог байна.

Сүүний булчирхайтай

3 Үс халзрах

Эрэгтэй хүний үс халзрах нь эхийн Х хромосомтой холбоотой гэж ихэнх хүмүүс үздэг боловч, энэ нь буруу юм. 

Хэрвээ тухайн хүний эцэг нь халзан бол, хүүхэд нь халзрах магадлал 60 хувьтай байдаг. Нэг ёсондоо эр бэлгийн эс үсний уутанцарт нөлөөлж, улмаар шинэ үс ургах үйл явцыг зогсоодог аж. Хэдийгээр стресс бухимдал болон хоолны дутагдалд орохгүй байсан ч гэлээ, мөн ялгаагүй үс халзардаг байна.

Үс халзрах

4 Сарын тэмдгийн өмнөх үеийн өвдөлт

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, нийт эрчүүдийн 26 хувьд нь "Premenstrual Syndrome" буюу сарын тэмдгийн өмнөх үеийн өвдөлт мэдрэгддэг гэнэ.

Энэ үед эрчүүд илүү эмзэг, цочромтгой болохоос гадна, амархан өлсөх, хэвлийгээр таталдаж өвдөх зэрэг шинж тэмдгүүд илрэнэ. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүнийхтэй ижил шинж тэмдэг илэрдэг гэсэн үг юм. 

Сарын тэмдгийн өмнөх үеийн өвдөлт

5 Зузаан арьстай

Эрэгтэй хүний арьс зузаан байгаа нь "тестостерон" гэх гормонтой холбоотой юм. Энэ нь эрэгтэй хүн, эмэгтэй хүний арьснаас 25 хувиар илүү зузаан арьстай байдгийн гол шалтгаан аж. 

Гэвч амьдралын туршид эрэгтэй хүний арьс нимгэн болдог бол, эмэгтэй хүний арьс цэвэршилтээс болж, зузаардаг байна.

Зузаан арьстай

6 Төвөнх томтой

"Урьд өмнө нь та яагаад бидэнд төвөнх байдаг юм бол? Бас эрэгтэй хүний төвөнх эмэгтэй хүнийхээс яагаад том байдаг юм бол?" гэж гайхаж байсан уу? Тэгвэл үүний шалтгаан нь цагаан хоолойнд байрлах дууны хөвчийг хамгаалах үүрэгтэй бамбайн мөгөөрстэй холбоотой байдаг аж. 

Бамбайн мөгөөрс нь дуу гарахад туслах давирхайг ялгаруулдаг. Өсвөр насанд хөвгүүдийн дууны өнгө өөрчлөгдөх үед, төвөнхний хэмжээ дагаад өөрчлөгддөг байна. Ийм учраас тэдний төвөнх нь урагш төвийсөн байрлалтай байдгаас гадна, эмэгтэй хүнийхтэй харьцуулахад бүдүүн байдаг байна.

Төвөнх томтой

7 Өнгө ялгах чадвар муу

Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг бодоход хамаагүй бага өнгийг хардаг байна. Энэ нь эрэгтэй хүний өнгө ялгах конус эстэй холбоотой юм. Түүнчлэн эрэгтэй хүнд нэг Х хромосом байдаг бол, эмэгтэй хүнд 2 ширхэг байдаг бөгөөд уг эмэгтэй хүний конус эс нь илүү олон өнгийг харах чадвартай болгодог аж.

Өнгө ялгах чадвар муу

Эмэгтэй хүүхэд бүрэлдэх үйл явц

Дэлхий дээр амьдарч буй бүх хүмүүс эмэгтэй хүнээс төрдөг. Хэрвээ хоёр Х хромосом хоорондоо холбогдвол эмэгтэй, Х болон У хромосомууд холбогдвол эрэгтэй хүүхэд бий болдог гэж үздэг. 

У хромосом нь эхний 5-6 долоо хоногийн хугацаанд ямар ч идэвхгүй байдаг бөгөөд идэвхтэй болох хүртлээ үр хөврөл эмэгтэй хүүхдийг урагт бүрэлдүүлж байдаг аж. Нэг үгээр хэлбэл, хүн Х болон У хромосомын ачаар хүн болдог гэсэн үг юм.

 

41
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()