Орой унтахынхаа өмнө үүнийг хөл рүүгээ цацаарай. Учир нь...

Шөнө сайн унтаж амрах хэрэгтэй байдаг ч, бид үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байх нь бий. Гэвч бид нойр муутай явснаас болж, эрүүл мэнд болон бие организмаа аюулд учруулдаг билээ. Хүн өдөрт дор хаяж 8 цаг унтах ёстой гэж үздэг. Тэгвэл бид сайн унтаж чаддаггүй хүмүүст зориулан бөх гэгч нь унтаж амрахад туслах цацлагыг хэрхэн хийх тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Үүнийг туршиж үзсэн өдрийнхөө маргааш нь л гэхэд та бүтэн нойртойгоор шинэ өдрийг угтах болно.

Орой унтахынхаа өмнө үүнийг хөл рүүгээ цацаарай. Учир нь...
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Цацлагын ач тус

Хүмүүс нойргүйдлээс салахын тулд Гималайн давс, анхилуун үнэртэн, төрөл бүрийн шингэн зүйлс болон "фенг шуй"-ийн аргыг ашигладаг. Харин та байгалийн гаралтай органик бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар бүтэн нойртой унтах бүрэн боломжтой юм. Үүний тулд танд лаванда цэцгийн тос /lavender oil/, алтан товч цэцгийн тос /chamomile oil/, мөн магнийн тос /magnesium oil/ болон дэлгүүрүүдээр худалдаалдаг эсвэл дууссан бүтээгдэхүүний ямар нэгэн цацлагын сав /spray bottle/ байхад хангалттай. Энэхүү цацлага нь таныг унтаж амрахад туслахаас гадна, давхар биеэс хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй аж. 

Цацлагын ач тус

2 Цацлагад орж буй орцуудын ач тус

Лаванда цэцгийн тос - Та лаванда цэцгийн тосноос цөөн хэдэн дуслыг дэр рүүгээ дусааж болох бөгөөд үр дүнд нь бөх гэгч нь унтаж амрах болно. Харин хүүхдэд уг аргыг ашиглаж болохгүйг гэдгийг анхаараарай. Учир нь хэт хурц үнэртэй тосыг удаан хугацаанд үнэртэх нь хүүхдийн үнэрлэх эрхтэнд нөлөөлөх, амьсгалахад нь бэрхшээл үүсч мэднэ.

Алтан товч цэцгийн тос - Алтан товч цэцгийн тосыг өөрөөр "тайвшруулах эм" гэж нэрлэх нь ч бий. Таны алжаал ядаргааг тайлах ач тустай юм.

Магнийн тос - Магнийн тос нь нойргүйдэл, сэтгэл гутрал, хоол боловсруулах эрхтний тогтолцоо, хэвлийгээр татаж өвдөх зэрэгт сайнаар нөлөөлдөг. Та магнийн тосыг томоохон дэлгүүр болон худалдааны төвүүдээс авах боломжтой.

Харин дээрх гурван тосыг хамтад нь хольж хэрэглэснээр илүү үр дүнтэй, ач тус ихтэй байдаг байна.

Цацлагад орж буй орцуудын ач тус

3 Хэрхэн хийх вэ?

Орц:

  • Лаванда цэцгийн тос - 10 дусал
  • Алтан товч цэцгийн тос - 10 дусал
  • Магнийн тос - 115 гр

Хийх заавар:

  1. Дээрх орцуудаа саванд хийж, хооронд нь сайтар холино.
  2. Дараа нь цацлагын саванд хийнэ. Хэрэглэхийн өмнө цацлагаа сэгсрээрэй.

Хэрэглэх заавар:

  • Орой бүр унтахаасаа 10 минутын өмнө уг цацлагаа хөл рүүгээ цацаж хэрэглэнэ.

Хэрхэн хийх вэ?

Та дээрх аргуудыг хэрэглэснээр, нойр хулжихаа больж, бүтэн шөнийн турш сайхан амарч чадах болно.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()