Та хайртай хүнээ хэрхэн тэвэрдэг вэ? /Сонжоо/

2017-06-01, 11:21
12,918

Та хайртай хүнээ хэрхэн тэвэрдэг вэ? Энэ нь магадгүй тийм ч ач холбогдолтой зүйл биш байж болох ч, хайртай хүнээ хэрхэн тэвэрч байгаагаар нь хосуудыг шинжиж болдог байна. Нэг ёсондоо сэтгэлтэй нэгнээ чанга, зөөлөн тэвэрч байгаагаас хамаарч, тэдний хайр сэтгэлийг тодорхойлж болдог гэсэн үг юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Та хайртай хүнээ хэрхэн тэвэрдэг вэ? /Сонжоо/
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Өмднийх нь халаас руу гараа хийх

Хэрвээ та хайртай хүнээ тэврэхдээ өмднийх нь халаас руу гараа хийдэг бол, энэ нь таныг одоогийн харилцаандаа сэтгэл ханамжтай байгааг илтгээд зогсохгүй, хайр сэтгэлээ цааш үргэлжлүүлэхийг хүсч буйн илрэл аж. Энэ харилцаа удаан хугацаанд оршин тогтнох нь бий.

Өмднийх нь халаас руу гараа хийх

2 Харц руу нь ширтэх

Харин та хайртыгаа тэврэхдээ түүний харц руу цоо ширтдэг бол, энэ нь түүнд хязгааргүй их хайртайг илтгэдэг бөгөөд та хоёр бие биедээ аль хэдийнээ уусан шингэсэн хосууд гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, маш дотно харилцаатай хосууд ажээ. 

Харц руу нь ширтэх

3 Гараа мөрөн дээгүүр нь давуулах

Хэрэв та хайртай хүнээ тэврэхдээ мөрөн дээр нь гараа тавьдаг бол, энэ нь таныг хосуудын харилцаа хөрч байгааг илэрхийлэх нь бий. Учир нь энэ төрлийн тэврэлт нь зөвхөн найз нөхдөд тохирдог байна.

Гараа мөрөн дээгүүр нь давуулах

4 Нуруун дээр нь зөөлөн алгадах

Хэрвээ хосууд нэгнээ тэврэхдээ нуруун дээр нь гараараа зөөлөн алгадаж байвал, энэ нь хосууд гэхээсээ илүү найзууд байхыг хүсч буйтай холбоотой аж. Түүнчлэн дотно харилцаанд орохыг хүсэхгүй байгааг ч илтгэх нь бий. 

Нуруун дээр нь зөөлөн алгадах

5 Бүсэлхийгээр нь тэврэх

Хэрвээ та хайртай хүнээ бүсэлхийгээр нь тэвэрч байвал, энэ нь танд хайр халамж дутагдсаныг илтгэдэг байна. Тиймээс хайртай хүндээ болж, бүтэхгүй байгаа асуудлынхаа талаар сайтар ярилцах цаг ирсэн гэдгийг ойлгуулаарай.

Бүсэлхийгээр нь тэврэх

6 Энгэртээ чанга нааж тэврэх

Энэ төрлийн тэврэлт нь ихэнхдээ "Бүх зүйл сайхан болох болно." гэсэн утгыг илэрхийлдэг байна. Нэг ёсондоо хайртай хүн тань таныг ингэж тэвэрч байвал, тэр таны бүх асуудлыг сонсож, өөрийн хэмжээнд чадахаараа туслахыг хүсч байна гэсэн үг юм. 

Энгэртээ чанга нааж тэврэх

7 Тэврэхдээ намуухан бүжиглэх

Хэрвээ хосууд тэврэлдэж байхдаа ямар нэгэн ая, хөгжимгүйгээр намуухан бүжиглэвэл, тэд үнэхээр бие биедээ чин сэтгэлийнхээ гүнээс хайртайг илтгэдэг аж. Хоёр биенээ ингэж тэвэрдэг хүмүүс насан туршдаа хамтдаа байх нь бий.

Тэврэхдээ намуухан бүжиглэх

8 Чанга тэврэх

Чанга тэврэлтийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж, ойлгодог хэдий ч, үнэн хэрэгтээ энэ төрлийн тэврэлт нь хайртай хүнээсээ өөр хүнд хэдийнээ сэтгэл алдарч, сонголтоо хийж чадахгүй байгааг илтгэдэг байна. Өөрөөр хэлбэл, тэр өөр хүнд сайн болсон ч гэлээ, таныг орхиж явахыг хүсэхгүй байна гэсэн үг юм.

Чанга тэврэх

9 Өргөж тэврэх

Энэ тэврэлт нь хүсэл тачаалыг бэлгэддэг. Хосууд бие биенээ ингэж тэвэрч байгаа бол, тэд хоёр биенээ маш их хүсч байгаагаас гадна, хоорондоо бие организмаараа таталцаж байгаагийн илрэл ажээ. 

Өргөж тэврэх

10 Хоорондоо зайтай тэврэлдэх

Энэ тэврэлт нь бие биедээ сайн биш, эсвэл хайртай эсэхдээ эргэлзэж байгаа хүмүүсийн гаргадаг үйлдэл юм. Мөн өөрсдийнхөө ирээдүйд тээнэгэлзэж байгаа хосууд ингэж тэврэлддэг байна.

Хоорондоо зайтай тэврэлдэх

17
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()