Бүхэл бүтэн армийн эсрэг ганцаараа тулалдсан эрэлхэг дайчид

Хүн төрөлхтний түүхэнд олон дайн, тулаанууд болж, гэм зэмгүй ард иргэд болон цэрэг эрс үй олноороо амь насаа алдсан байдаг билээ. Тэдгээр хүмүүс бүгд эх орон, гэр бүл, хойч ирээдүйнхээ төлөө баатарлагаар тулалдсан гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тэгвэл та хатуу ширүүн дайны үеэр цор ганцаараа бүхэл бүтэн армийн эсрэг тулалдаж байсан баатарлаг эрчүүдийн тухай сонсож байсан уу? Бид өнөөдөр танд тэдгээр эрэлхэг дайчдын яруу алдрыг бахдалтайгаар сонирхуулъя гэж бодлоо. Танд манай мэдээлэл таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Бүхэл бүтэн армийн эсрэг ганцаараа тулалдсан эрэлхэг дайчид
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Анибал Аугусто Милхаис (Anibal Augusto Milhais) - Дэлхийн нэгдүгээр дайн

1895 онд Португал улсад төрсөн тэрээр тухайн үеийн армийнхаа хамгийн шилдэг цэргүүдийн нэг байсан юм. 20 насандаа армид элссэн Милхаис жижигхэн тосгонд амьдардаг байжээ. 

Түүний алдар нэр Дэлхийн нэгдүгээр дайны үед Португал болон Их Британийн цэргүүд Бельги улсад Германчуудын эсрэг байлдах үеэр мандан бадарсан байна. Энэ үеэр нийт 1938 хүн амь насаа алдаж, 5198 хүн хүнд гэмтэж, бэртжээ. Милхаис уг байлдаанд пулеметээр олон Герман цэргүүдийг хөнөөж, гавъяа байгуулсан аж. Түүнтэй мөр зэрэгцэн байлдаж байсан цэргүүд Германийн хүчирхэг армийг хараад, зугтааж байхад тэр ганцаараа бууныхаа сумыг дуустал байлдсан гэдэг. 

Мөн бүслэлтээс амь мултрахын тулд зугтааж байсан Бельги болон Их Британи цэргүүд Германчуудад олзлогдохын даваан дээр тэрээр дахин гартаа пулемет барьж, Нацистуудыг үгүй хийж байжээ. Түүний энэхүү эр зоригийг үнэлж, цэргийн хамгийн том одон медалиар шагнасан байна.

Анибал Аугусто Милхаис (Anibal Augusto Milhais) - Дэлхийн нэгдүгээр дайн

2 Викингийн дайчин эр - Стэмфордын тулаан

Норвегичүүд /Викингүүд/ Саксоны армийн өмнө хүчин мөхөсдөж, Стэмфордын гүүрэн дээр тулж ирээд байв. Хэрвээ Саксоны арми гүүрийг давах аваас Норвегичүүд ялагдах нь гарцаагүй байсан бөгөөд энэ үед Викингийн нэгэн эрэлхэг дайчин биедээ хуяг дуулга өмсөж, дайснуудтай ганцаараа тулалдахаар шийджээ. Түүний хувьд энгийн хүнтэй харьцуулахад хавьгүй том биетэй байсан бөгөөд Стэмфордын гүүрэн дээр гарч зогсоход хажуугаар нь хүн гарахааргүй аварга том биетэй байсан аж. Тэрээр гартаа Викингчүүдийн гол зэвсэг болсон бамбайг барьж, гүүрээр Саксончуудыг гаргалгүй баатарлагаар тулалджээ.

Эр бяр нь амтагдсан Викинг дайчин ганцаараа 40 Саксон цэргийн амийг хөнөөснөөс гадна, дайснуудын харваачид түүн рүү харвахаас өмнө, гүүрийг хамгаалж чадсан байна. 

Викингийн дайчин эр - Стэмфордын тулаан

3 Диан Вей (Dian Wei) - Ванченийн тулаан

Дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн Хан гүрний хувьд оршин тогтнож байх хугацаандаа олон дайн тулааныг хийж байснаас хамгийн алдартай нь Ванченийн тулаан юм. Энэхүү тулаанд Цао Цао жанжин тэргүүтэй арми Жань Шиү жанжинаар удирдуулсан армитай байлджээ. Цао Цаогийн арми Жань Шиүгийн цайзыг эзэлж, ялалт байгуулах нь тодорхой болсон хэдий ч, Жань Шиү жанжин гэнэтийн дайралт хийж, тэдэнд гэнэтийн цохилт өгчээ. 

Энэ үеэр Цао Цао жанжины амь нас хутганы эрэн дээр хүрч ирээд байсан боловч, түүний удирдлаган дор хүчин зүтгэж байсан гарамгай цэрэг болох Диан Вей жанжиныхаа амь насыг аварч чадсан байна. Өөрөөр хэлбэл, Диан Вей, Цао Цао жанжиныг цайзаас амь мултарч гарах хүртэл олон зуун цэргүүдтэй ганцаараа тулалдаж, эрэлхэгээр амь насаа алдсан аж. Түүнийг түүх сударт нэг цавчилтаар 12 хүний амийг хөнөөж байсан хэмээн бичиж үлдээжээ.

Диан Вей (Dian Wei) - Ванченийн тулаан

4 Бен Л. Саломон (Ben L. Salomon) - Дэлхийн хоёрдугаар дайн

АНУ, Дэлхийн хоёрдугаар дайнд оролцсоноор олон Америк залуучуудын амьдралыг өөрчилсөн билээ. Түүний нэг жишээ бол Бен Л. Саломон бөгөөд тэрээр коллежид сурч байхдаа армид албадлагаар элссэн байна. Эхэндээ түүнийг Хавай руу эмчээр томилсон бөгөөд Бен, дайны голомт руу явахгүй нь гэж ихээхэн баярлаж байжээ. 

Гэвч Японы цэргийн командлагч түүний байрлаж байсан цэргийн бааз руу бүх хүчээрээ дайрах шийдвэр гаргана гэж хэн санах билээ. Сайто генерал цэргүүддээ хандаж, "Нэг Япон цэрэг нийт арван Америкыг хөнөөх ёстой." гэж үүрэгдсэн байна. Түүний ийм шийдвэр гаргахад хүргэсэн шалтгаан нь Хавайд Америкын цэргийн хүчийг шаардлагатай эм бэлдмэлээр хангаж байсан бааз байрлаж байв. 

Харин Бен айдсаа ялан дийлж, Япончуудын эсрэг ухуулга арга хэрэглэн, олон тооны эм бэлдмэлийг нууж, нөөцөлж амжжээ. Түүгээр барахгүй, гартаа пулемет барьж, бааз руу ойртож ирсэн Япон цэргүүдийг хүйс тэмтэрсэн байна. Амьсгал хураах хүртлээ тэрээр нийт 98 Япон цэргийн амь насыг үгүй хийсэн бөгөөд үхэхийнхээ өмнөхөн "Хулчгарууд олон удаа үхдэг. Харин баатар эр нэг л удаа үхнэ." гэж хэлж байжээ.

Бен Л. Саломон (Ben L. Salomon) - Дэлхийн хоёрдугаар дайн

5 Жон Р. МакКинни (John R. McKinney) - Дэлхийн хоёрдугаар дайн

Дэлхийн хоёрдугаар дайны голомт олон газруудад явагдсаны нэг нь Номхон далайн бүс нутаг билээ. Харин энэхүү газарт болсон тулаанаар үнэлж баршгүй их гавъяа байгуулсан эрхэм бол, байлдагч Жон Р. МакКинни байсан юм. 

Дайснууд цэргийн баазад байрлаж байсан газар руу дайрах үед тэрээр толгойндоо хүнд шарх авсан бөгөөд хэдий тийм ч гэлээ, удирдлагын төв рүү нэг ч Япон цэргийг оруулалгүй баатарлагаар хамгаалж чадсан аж. 

Хэрэв тэр удирдлагын төвийг Япон цэргүүдэд алдсан бол, Дэлхийн хоёрдугаар дайн өөр байдалтайгаар төгсөж ч мэдэх байсан тухай судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байна. 

Хамгийн эмгэнэлтэй нь АНУ-ын зүгээс нэмэлт хүч болгон явуулсан цэргүүд Номхон далайн бааз дээр ирэх үед тэрээр өөрийнхөө гараар хөнөөсөн 38 Япон цэргийн цогцосны хамт амьсгал хураасан байв. 

Жон Р. МакКинни (John R. McKinney) - Дэлхийн хоёрдугаар дайн

6 Семпрониус Дэнсус (Sempronius Densus) - Ромын дайн

Ромын Эзэнт Гүрний агуу мандалтын үед тэдний армид нэгэн гарамгай баатар эр байсан нь Семпрониус Денсус байсан юм. 

Түүний хувьд Ромын Эзэнт Гүрний зуутын ахлагч байсан бөгөөд эх орныхоо эсрэг урвасан Оточуудын армийн эсрэг ганцаараа тулалдаж, баатарлаг гавъяа байгуулж байжээ. НТӨ /Нийтийн тооллын өмнөх/ 69 онд болсон уг тулаанд түүний удирдлага дор байсан "Лицианианус"-ууд Оточуудад бүслэгдэж, тэр цор ганцаараа бууж өгөлгүй урвагчидтай тулалдаж, олон цэргүүдийг нь хөнөөгөөд өөрөө амь эрсэдсэн гэдэг. 

Семпрониус Дэнсус (Sempronius Densus) - Ромын дайн

7 Сайто Мүсашибо (Saito Musashibo) - Гожогийн гүүрэн дэх тулаан

Түүний хувьд Японд амьдарч байсан буддын шашинтнуудын эгнээнд нэгдэж, тэднээс гарамгай зэвсгийн эрдэм суралцан, үүнийг самурайн ур чадвартай хослуулан эзэмшсэн нэгэн аж. 

Сайто буддын хийдийг харийн цэргүүдээс хамгаалах үүргийг хүлээдэг байсан бөгөөд нэгэн удаа тэр ганцаараа бүхэл бүтэн армитай тулалджээ. Тулаан болж дууссаны дараа хийдийн лам, хуварга нар очиж харахад Гожогийн гүүрэн дээр 1000 гаруй цэргийн цус Сайтогийн хөлийн өмнө урсаж байсан гэдэг. 

Түүний гарт амиа алдсан цэргүүд нь Бенкейчүүд байсан бөгөөд тэд хожим нь өшөө авахаар хийд рүү ирэхэд Сайто дахин армийг нь үгүй хийн, хүйс тэмтэрч байжээ. Түүний өндөр нь ойролцоогоор 2 гаруй метр байснаас гадна, аварга том биетэй хүн байсан гэж түүхэнд бичигдэн үлдсэн байна. 

Сайто Мүсашибо (Saito Musashibo)  - Гожогийн гүүрэн дэх тулаан

8 Симо Хайха (Simo Hayha) - Өвлийн дайн

Түүний хувьд хүйтэн дайны үеэр 500 гаруй Зөвлөлтийн цэргүүдийн аминд хүрсэн нэгэн бөгөөд армид элсэхээс өмнө газар тариалан эрхэлж, ан хийдэг жирийн нэгэн залуу байжээ. 

1939 онд Зөвлөлтүүд Финляндыг эзлэн түрэмгийлж, ноёрхлоо тогтоохыг зорьсон байна. Энэ үед Зөвлөлтийн цэргүүд Финляндын шигүү ой модоор хүрээлэгдсэн, уулархаг газраар дайран өнгөрөх байсан бөгөөд энэ үед Хайха өөрийгөө нуун далдалж, тэднийг үхэлд хүргэхүйц урхи бэлдсэн аж. 

Газар сайн мэдэхгүй Зөвлөлтийн цэргүүд түүний урхинд орж, ойролцоогоор 500 гаруй цэрэг нь амь насаа алдсан гэдэг. Хожим Хайхаг олзолж, түүнийг хөнөөх гэхэд тэрээр зугтаж дөнгөсөн бөгөөд эрүүндээ буудуулсан хэдий ч, амьд гарч чаджээ. Финляндын ард түмний эрэлхэг хүү 96 насандаа өөд болсон байна. 

Симо Хайха (Simo Hayha) - Өвлийн дайн

9 Ёгонда Синх Яадав (Yogendra Singh Yadav) - Каргилын дайн

Англичууд эзлэн түрэмгийллээ зогсоосны дараа Энэтхэг болон Пакистанчуудын хооронд газар нутгийн төлөө дайн болсон бөгөөд 1999 онд Энэтхэгийн боомт дээр Пакистаны цэргүүд болон Кашмирын армийн хооронд дайн эхэлжээ. Харин энэхүү дайнд баатарлаг гавъяа байгуулсан Синха Яадав гэгч цэрэг дөнгөж 19 настай байжээ.

Түүний үүрэг нь 5 метрийн өндөрт байрлах, цэргийн бааз руу нэвтэрч, шатахуун хадгалсан газруудыг сөнөөх байв. Харин тэр хэний ч санаанд оромгүйгээр даалгаврыг амжилттай биелүүлж, олон цэргүүдийг хөнөөгөөд зогсохгүй, шатахуунуудыг бүгдийг нь дэлбэлж чадсан байна. Харамсалтай нь тэрээр гэдсэндээ 3 буудуулсан шархнаасаа болж, амь насаа алдсан ч гэлээ, Энэтхэгчүүд түүний ачаар ялалт байгуулж чадсан юм.

Ёгонда Синх Яадав (Yogendra Singh Yadav) - Каргилын дайн

10 Элвин Йорк (Alvin York) - Дэлхийн нэгдүгээр дайн

Францын Аргоннын ширэнгэн ойд 132 гэм зэмгүй иргэдийн амь насыг аварч, Германийн 20 цэргийг өөрийн гараар хөнөөсөн баатар эрийг Элвин Йорк гэдэг байсан бөгөөд тэрээр энэхүү гавъяат үйлдлээ 1918 онд буюу Дэлхийн нэгдүгээр дайны үед хийж байв. 

Тэрээр цагтаа баатарлаг гавъяаныхаа талаар хэлэхдээ: "Би өвдөг сөгдөж, бууж өгч болох байсан хэдий ч, тэгэхийг хүсээгүй. Над руу болон гэм зэмгүй иргэд рүү пулемет чиглүүлж, буудаж байсан. Гэхдээ би хүмүүсийг нууж, аль чадахаараа Германууд руу буудаж байснаа сайн санаж байна." хэмээж байжээ. 

Тэр эх орондоо иргэж ирэхдээ баатарлагаар үнэлэгдэж байснаас гадна, цэргийн хүндтэй одон медалиар шагнагдсан байна. Түүний бодит явдлаас сэдэвлэж, кино хүртэл хийж байсан бөгөөд гол дүр нь жүжигчин Гэри Күүпер тоглосон аж.

Элвин Йорк (Alvin York) - Дэлхийн нэгдүгээр дайн

92
таалагдаж байна

27
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()