“CITI Graduation Show 2017” амжилттай болж өнгөрлөө

2017-05-16, 09:17
16,603

СИТИ их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг төгсөгчдийн “CITI GRADUATION SHOW 2017” шоу арга хэмжээ болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд СИТИ их сургуулийн Барилга архитектур-дизайны сургуулийн  Хувцас дизайны тэнхим, Компьютерийн график дизайны тэнхим,  Барилга Архитектур Интерьер дизайны тэнхим болон Гоо сайхны сургуулийн Нүүр будгийн технологи, Үсчин стилистийн төгсөх курсын 140 гаруй төгсөгчдийн бүтээлээс танилцуулсан байна. Төгсөгчид өөрсдийн дотоод ертөнцөө бүтээлээрээ дамжуулж харуулахын зэрэгцээ ажил олгогчдод ур чадвараа таниулах болон эцэг эх найз нөхөддөө 4 жил сурч мэдсэнээ тайлагнадаг байна.

“CITI Graduation Show 2017” амжилттай болж өнгөрлөө

1 Хувцас дизайн

СИТИ их сургуулийн Хувцас дизайны тэнхимийн багш нар мэргэжлийн дизайнеруудын "Гоёл” наадмаас Гран при шагнал мөн Тэргүүн болон Тусгай байрын шагнал 12 удаа, сургуулийн дэргэдэх "Монголжингоо” загварын товчоо "Монгол улсын шилдэг загварын товчоо” өргөмжлөл 3 удаа тус тус хүртэж, дизайны сургалттай сургуулиудын дунд зохиогддог "Хаврын гоёл-Дизайн сургалт” наадмаас оюутнууд Гран при шагнал 5 удаа, Тэргүүн байрын шагнал 14 удаа, Тусгай байрын шагнал 10 удаа, Дизайны шилдэг сургууль өргөмжлөл 5 удаа, Шилдэг удирдагч багш өргөмжлөлийг 4 багш хүртсэн бахдам амжилтын эзэд бөгөөд мөн ОХУ, БНХАУ, Сингапур, Австри, Герман зэрэг орнуудад болсон олон улсын залуу дизайнеруудын уралдаанууд, үзэсгэлэн яармагт амжилттай оролцож тэргүүн болон тусгай байрын шагналуудыг хүртсэн  хүчирэг хамт олон юм байна.

Хувцас дизайны тэнхимийн 2017 оны төгсөгчдийн бүтээлээс:

Хувцас дизайн

2 Гоо сайхан, нүүр хувиргалт

СИТИ их сургуулийн Гоо сайхны сургууль нь Гоо заслын урлаг технологи, Гоо сайхны бүтээгдэхүүн судлал гэсэн тэнхимүүдтэй бөгөөд гоо сайхны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж буй цорын ганц сургууль юм. Сургалтын үйл ажиллагааг нь БНСУ, Бельги, ХБНГУ, АНУ болон СИТИ их сургуулийн шилдэг төгсөгч мэргэжлийн багш нар удирдан явуулдаг. “CITI GADUATION SHOW 2017” шоу арга хэмжээнд төгсөгчид  Stage make up болон тэмцээний будалтын төрөл, Авангард будалтын төрөл, Хуримын будалтын төрөл, Театрын дүр хувиргалтын төрөл, Halloween-ны будалт, Кино дэлгэцийн дүр хувиргалтын төрөл, Body art буюу биен дээрх будалтын төрөл гэсэн бүтээлүүдээр оролцсон байна. СИТИ их сургуулийн гоо заслын технологийн тэнхимийн мэргэжлийн нүүр хувиргалтын багш “Яг түүн шиг шоуны” нүүр хувиргалтын Монголын талын багийн ахлагч Г. Хос-Эрдэнэ оюунуудаа удирджээ.

Гоо сайхан, нүүр хувиргалт

3 Барилга Архитектур

Тус сургуулийн “CITI GADUATION SHOW 2017” арга хэмжээны ихээхэн сонирхол татсан хэсэг бол Барилга Архитектур Дизайны сургуулийн төгсөгчдийн бүтээлүүд байлаа. Дизайн сургалттай сургуулиудын дунд зохиогддог " Хаврын гоёл” наадмаас 2014 онд Тэргүүн байр, 2015 онд Гран При шагнал, ШУТИС- аас зохион байгуулдаг "Алтан хулгана” наадамд оролцож, Тэргүүн, дэд болон Тусгай байрын шагналуудыг хүртсэн бөгөөд хамгийн сүүлд “Алтан хулгана 2017” дизайны наадамд хоёр төрлөөр тэргүүн байрын шагнал хүртсэн байна. Оюутнуудын бүтээлээс бодит ажил болж буй хэд хэдэн төслийн ажлыг танилцуулсан бөгөөд төгсөгчдөд ажил олгогч нар ажлын байрны урилга өгч байв.

Барилга Архитектур

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.