FullVision дэлгэцтэй “LG G6” Ухаалаг гар утас таны амжилтын үндэс

2017-05-16, 11:15
2,655
FullVision дэлгэцтэй “LG G6” Ухаалаг гар утас таны амжилтын үндэс

"LG Electronics" компани шинэ үеийн томруулсан дэлгэц, төгс загвар бүхий хамгийн сүүлийн үеийн "LG G6" ухаалаг гар утсаа танилцууллаа.

 

Том дэлгэц нь таны гарт илүү эвтэйхэн

LG G6 ухаалаг гар утсанд түүхэнд анх удаагаа 18:9 харьцаатай 5.7 инчийн QHD+ (2,880 x 1,440 нягтралтай) FullVision дэлгэцийг суурилуулж өглөө. Өмнөх 16:9 харьцаа бүхий дэлгэцтэй харьцуулбал илүү том болсон учир тоглоом тоглох, бичлэг үзэхэд харьцангуй тод, томруун байх болно. LG G6 ухаалаг гар утас хэрэглэгчдэд зориулан G6 Game Collection төслийг эхлүүлэн Temple Run 2, Spider-Man Unlimited, Crossy Road, SimCity BuildIt, Cookie Jam and Genies & Gems зэрэг тоглоомыг одоогоор Google Play цэсэнд үнэгүй байршуулаад байна. Эдгээр тоглоом нь LG G6 гар утасны FullVision дэлгэцтэй хамт илүү хөгжилтэй байх болно.

 

Хэрэглэхэд илүү хялбар

LG G6 ухаалаг гар утасны томруулсан дэлгэц нь хэрэглэхэд илүү хялбар юм. Хэрэглэгчид том дэлгэцтэй гар утас барихыг хүсдэг ч хэрэглэхэд 2 гарны ажиллагаа шаардлагатай байдаг тул зарим талаараа дутагдалтай байсан. Гэхдээ LG G6 ухаалаг гар утас нь хэдийгээр томруулсан дэлгэцтэй боловч хэрэглээг илүү хялбарчилсан юм. Пенсилванийн Их сургуулийн доктор Эндрис Фрейвалдс болон Ионсей Их сургуулийн доктор Жи Ионг-гу нар LG G6 ухаалаг гар утсыг бусад утастай харьцуулан удаан хугацааны турш хэрэглэхэд хүний биед сөрөг нөлөөгүй, булчингийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагдаж байсныг туршин баталсан байна.

 

Илүү төгс загвар 

Хар, цагаан, платинум өнгөний сонголттой металл эх бие болон шилэн нүүртэй LG G6 ухаалаг гар утас нь хамгийн сүүлийн үеийн загварын шийдэл болсон тул гоёмсог хээнцэр байдлыг бий болгоно. Жигд гадаргуу, гялалзсан загвар, таныг бусдаас ялгаруулна.

 

Dolby Vision технологийн тусламжтай өнгө, дүрсний ялгарал дээд зэрэг болсон

LG G6 ухаалаг гар утас нь анхны Dolby Vision болон HDR 10 технологийг дэмждэг гар утас болсон юм. Ингэснээр гар утсан дээр кино үзэхэд өнгө дээд зэргээр ялгаралтай болж, дүрс хамгийн сайн нягтралтай боллоо.

Ухаалаг гар утасны дэлгэц том болж интернет татан авалт илүү хурдан болж, LG нь өөрийн шинэхэн ухаалаг гар утсандаа 2 ширхэг HDR технологийг суулгаж өгснөөр бүх зүйлийг илүү тод томруунаар харах боломжийг олгож байна.

Netflix болон Amazon-оос дээд зэргийн чанартай HDR дүрсийг татан авч үзэхэд LG G6 ухаалаг гар утас төгс зохицоно. Amazon нь 18:9 харьцаатай дэлгэцэд тохирсон контентыг одооноос үйлдвэрлэж эхлээд байна.

 

Хэнийг ч үлдээлгүй бүгд багтсан гэрэл зураг

Өнөр өтгөн айлыг гэрэл зурганд багтаан гэдэг чамгүй асуудал байдаг. LG G6 ухаалаг гар утасны өргөн өнцгийн камер нь ойрын зайд ч бүх зүйлийг багтаадаг юм. Энгийн утас, камерын авах боломжгүй панарома зураг, өргөн өнцгийн гэрэл зургийг LG G6 ухаалаг гар утасны 125 градусынүндсэн 13МП-ийн өргөн өнцгийн камерын тусламжтай 4К зураг болон бичлэг хийж болно. 5МП-ийн 100 градусын урд камер нь гайхалтай сайхан селфи зураг авахад туслах болно. 

 

Зураг авах ба сошиал орчинд бусадтай хуваалцахад хялбар

Шинэхэн Square Camera Mode горимын тусламжтай өргөн өнцгийн камераар зураг авах, селфи хийх зэрэг нь илүү зугаатай болсон. LG G6 ухаалаг гар утас нь зураг авах үед дэлгэц 2 хуваагдан, дээд талын дөрвөлжин цонхонд зураг болон видео бичлэг хийхэд авагдсан дүрс доод талын дөрвөлжин цонхонд гарч ирэх болно. Ингэснээр хэрэглэгчид авсан зургаа галерей хэсэг рүү орж харах шаардлагагүй болсон. Энэхүү 1:1 гэсэн дөрвөлжин цонхонд хэрэглэгчдийн хамгийн ихээр хэрэглэдэг сошиал орчин болох фэйсбүүк, инстаграм, снапчат зэргийг байрлуулсан учир төвөггүй бусадтай хуваалцаж болох юм. Мөн GIF зураг үүсгэх, 1:1 гэснээс гадна 4:3, 16:9 гэсэн харьцаа бүхий дэлгэцийг сонгон зураг болон видео бичлэг хийх боломжтой юм.

 

Санаандгүй зүйлээс ангид

LG G6 ухаалаг гар утастай байсан цагт та юунд ч санаа зовох хэрэггүй. Ус болон тоосны хамгаалалттай IP68 технологийн тусламжтай 1.5 метрийн гүн усанд 30 минутын турш таны утас төвөггүй ажиллах болно. Та санамсаргүй гар утсаа усанд унагаах, тоос орж гацах зэрэг аюулаас айх хэрэггүй боллоо.

LG G6 ухаалаг гар утас нь дээрх аюул ослоос сэргийлэхээс гадна интернет орчинд удахаар хэт халдаг асуудлыг мөн шийдэж чадсан. Тусгайлсан цэс хоолой нь гар утсыг халалтаас хамгаалж, үргэлж аюулгүй байдлыг бий болгох болно.

 

Дуу хоолой танигчтай Google Assistant

LG нь Google-тэй илүү ойр хамтран ажилладгийн хувьд LG G6 ухаалаг гар утсанд Google Assistant суулгаж өгсөн. Хэрэглэгчид шаардлагатай мэдээллийг хурдан хайж, хариултаа төвөггүй олж авахад нэн тустай юм. Дуртай дуу, видео клипийг төвөггүй, хурдан хайхад LG G6 туслах болно.

“LG G6 ухаалаг гар утас нь хэрэглэгчдэд хэрэглээний хамгийн хялбар байдлыг бий болгохоос гадна, ашиглахад хамгийн ойлгомжтой утас юм” хэмээн LG Electronics Үүрэн Харилцаа Холбоо Компанийн  Ерөнхийлөгч Жуно Чо хэллээ.   

“LG үргэлж ухаалаг гар утасны салбарт тэргүүлэгч байж, хэрэглэгчдийн хүлээлтээс үргэлж давсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх болно”

Үзүүлэлт:

  • Хурд: Qualcomm® Snapdragon™ 821 процессор
  • Дэлгэц: 5.7 инчийн 18:9 харьцаатай QHD+ FullVision Дэлгэц (2880x1440/564ppi)
  • Санах ой: 4GB LPDDR4 RAM / 32GB эсвэл 64GB UFS 2.0 ROM / MicroSD (2TB хүртэл)
  • Камер:
  • Урд: 5MП (F2.2 / 100° өргөн өнцгийн)
  • Үндсэн: 13MP (F2.4 / 125°өргөн өнцгийн) / 13MП стандарт OIS 2.0 (F1.8 / 71°)
  • Батарей: 3,300мАц (суулгагдсан)
  • Үйлдлийн систем: Android 7.0 Nougat
  • Хэмжээ: 148.9 x 71.9 x 7.9мм
  • Жин: 163гр
  • Сүлжээ: LTE-A 3 Band CA
  • Холболт: Wi-Fi 802.11 a, b, g, n, ac / Bluetooth 4.2 BLE / NFC /
  • USB Type-C 2.0 (3.1 зохимжтой)
  • Өнгө: Astro Black / Ice Platinum / Mystic White
  • Бусад: Ус болон тоосны хамгаалалт / Гарын хээ мэдрэгч / UX 6.0 / Dolby Vision™ / HDR10 / Qualcomm Quick Charge™ 3.0 / 32-bit Hi-Fi Quad DAC

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.