Өдөр бүр самар идвэл бидний биед ийм өөрчлөлтүүд гарна

Амттай хоол бүхэн биед ашиг тустай байдаггүй. Харин цөөн хэдэн хоол хүнс нь, амт чанар сайтай атлаа биед эерэг нөлөөг үзүүлдэг бөгөөд тэдгээрийн нэг болох "бүйлсэн самар" нь эрүүл мэнд, гоо сайханд тус болох, шаардлагатай амин дэм, олон төрлийн витаминыг агуулдаг байна. Та өдөр бүр бүйлсэн самар идсэнээр, маш олон өөрчлөлтийг биеэр мэдэрч эхлэх аж. Ингээд хамтдаа бүйлсэн самар идсэнээр бидний биед чухам ямар өөрчлөлт гарахыг олж мэдэцгээе. 

Өдөр бүр самар идвэл бидний биед ийм өөрчлөлтүүд гарна
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрүүл үс

Бүйлсэн самар нь үсний ургалтыг дэмжиж, намирсан болгох витамин, амин дэмүүдээр баялаг. Тус самарт агуулагдах магни, цайр нь үсийг ургуулах бол, "токоферол" нь бэхжүүлж, В витаминууд нь үсийг гялалзсан, торгомсог болгоно. 

Эрүүл үс

2 Үрчлээсийг арилгана

Тус самарт коллагенийг ялгаралуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг "марганец" ихээр агуулагддаг байна. Энэ нь арьсны өнгө төрхийг сэргээж, чийгшүүлэхийн зэрэгцээ уян хатан байдлыг хариуцдаг уураг юм. Үүнээс гадна бүйлсэн самар нь Е витаминаар баялаг бөгөөд энэ нь хөгшрөх явцыг удаашруулж, таныг залуу байхад туслах аж. 

Үрчлээсийг арилгана

3 Зүрхний өвчлөлөөс сэргийлнэ

Та бүйлсэн самар идсэнээр зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Бүйлсэн самарт их хэмжээгээр агуулагдах антиоксидант, тосны хүчил, магни, зэс нь зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг байна. Харин та зүрхний өвчтэй бол самраа хальстай нь идээрэй.

Зүрхний өвчлөлөөс сэргийлнэ

4 Ходоод гэдэсний үйл ажиллагааг эрүүлжүүлнэ

Бүйлсэн самарны хальсанд "пребиотик" хэмээх бие махбодийн эрүүл мэндийг дэмждэг элемент агуулагддаг. Харин "Дисбактериоз" буюу гэдэс дүүрэх, амнаас эвгүй үнэр гарах, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг өвчний үед өдөрт хэрэглэх самрын хэмжээг 30-35 ширхэг болгож ихэсгэх хэрэгтэй. Ингэснээр тус өвдөлт, өвчнүүд намдаж, таныг асуудал, аюулаас салгах болно. 

Ходоод гэдэсний үйл ажиллагааг эрүүлжүүлнэ

5 Жин хасна

Нэгэн судалгаагаар, тогтмол бүйлсэн самар иддэг хүмүүс харьцангуй бага хэмжээний нүүрс ус авдаг болохыг тогтоожээ. Мөн тус самар нь бодисын солилцоог сайжруулж, богино хугацаанд турах боломжийг олгодог байна. 

Жин хасна

6 Холестерины хэмжээг бууруулах

"Муу" холестриныг бууруулах шилдэг 5 хүнсний нэгээр бүйлсэн самрыг нэрлэдэг байна. Хэрэв таны холестрины хэмжээг ихэссэн бол, өдөрт идэх бүйлсэн самрын хэмжээгээ 20-30 ширхэг болгон нэмэгдүүлэх хэрэгтэй.

Холестрины хэмжээ ихэссэн үед илрэх шинж тэмдэг:

  • Нүүрээр цагаан батга гарах
  • Хөл өвдөх 
  • Үс цайх 

Холестерины хэмжээг бууруулах

7 Тархины үйл ажиллагааг сайжруулна

Та тогтмол бүйлсэн самар идсэнээр, тархины үйл ажиллагаагаа дэмжиж, ой санамжаа сайжруулах боломжтой. Мөн тус самар нь тархины хөгшрөх явцыг ч мөн удаашруулдаг аж. 

Тархины үйл ажиллагааг сайжруулна

Та биеэ эрүүлжүүлж, гоо сайхан байдлаа хадгалахын тулд үнэтэй эм бэлдмэл худалдан авах шаардлагагүй. Ердөө л бүйлсэн самрыг тогтмол идэж, өөрийгөө тордож, эрүүлжих боломжтой юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()