Ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ?

Та хамаатан садныхаа дор хаяж 3 хүний гар утасны дугаарыг санаж байна уу? Бас өмнө нь хийж байсан төрөл бүрийн нууц үгнүүдээ санаж байна уу? Хэрвээ үгүй бол, шалтгаан нь маш энгийн. Таны ой санамж муудаж байгаа бөгөөд та ой санамжаа сайжруулах цаг ирсэн гэсэн үг юм. Иймд бид энэ төрлийн асуудалтай нүүр тулгараад байгаа хүмүүст зориулан ой санамжийг сайжруулах үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Ой тогтоолтоо хэрхэн сайжруулах вэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Ой санамжаа сайжруулах дасгал хийх

Таны бие организм бол олон сая жилийн хувьслын үр дүн билээ. Иймээс цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч ой санамжаа сайжруулах дасгал хийж байх нь чухал юм. 

Ингэснээр таны бие организм болон тархины үйл ажиллагааг хэвийн явагдахад туслах болно. Мөн зүрх судас, бодисын солилцооны үйл ажиллагааг дэмжиж, тархийг хөгжүүлэх тустай. 

Үүний тулд та өдөр бүр бодлоо цэгцэлж, бясалгал хийж байгаарай. 

Ой санамжаа сайжруулах дасгал хийх

2 Сайн унтаж амрах

Ой санамжаа сайжруулахын тулд та аль болох тайван, анхааралтай байх хэрэгтэй юм. Харин ингэхийн тулд сайтар унтаж амрах ёстой болохыг анхаарна уу.

Сайн унтаж амрахгүйгээс болж анхаарал төвлөрөх нь багасч, ой санамж мууддаг байна. Иймд ямар нэгэн зүйлд сатааралгүй /утсаа ашиглах, дуу сонсох гэх мэт/ бөх гэгч нь унтаж байхыг танд зөвлөе.

Сайн унтаж амрах

3 Хурц тод өнгийн зүйлсийг хэрэглэх

Өвөрмөц, этгээд хачин зүйлс нь тогтоогдоход илүү амархан байдаг. Жишээ нь өнгө, үйл хөдлөлийг хүн харах үед энэ нь богино хугацаанд ой санамжинд мэдээлэл болж очдог байна. Иймд хүн номноос илүү кинон дээр гарсан зүйлсийг мартахгүй санаж байх нь бий.

Иймээс хурц, тод өнгийн зүйлс хэрэглэж байгаарай. Жишээ нь, хурууны бөгж, зангиа, ороолтны өнгө хурц, тод байх нь тохиромжтой.

Хурц тод өнгийн зүйлсийг хэрэглэх

4 Анхаарлаа төвлөрүүлэх

Анхаарлаа төвлөрүүлж сурах нь ой санамжинд сайнаар нөлөөлдөг. Хэрэв та ямар нэгэн зүйлийг санах гэж хичээж байгаа бол, анхаарлаа сайтар төвлөрүүлэх хэрэгтэй юм. Эс бөгөөс урт хугацааны өмнөх зүйлийг санахад хүндрэл үүсэх нь бий. Мөн олон зүйлийг нэгэн зэрэг санах гэж хичээсний хэрэггүй.

Харин хамгийн чухлаас нь эхэлж, санах гэж оролдоорой. Мөн санах гэж хичээж байгаа зүйлийн тань талаар танд хэлж өгөх жижиг хэсгүүдийг сайтар бодоорой. Тухайлбал, өнгө, хэлбэр дүрс, брэнд гэх мэт...

Анхаарлаа төвлөрүүлэх

5 Дурсамжаа сэргээх

Ямар нэгэн зүйлийн тухай сэргээн, санах гэж хичээх үед тархи олон байдлаар тусалдаг. Жишээ нь та ой санамжин дахь дурсамжаа дахин сэргээж, баяжуулах үед тухайн зүйлийн тухай мэдээллийг тархи илүү дэлгэрэнгүй байдлаар өгнө. 

Энэ нь таны тархинд дурсамж болж үлдсэн зүйлийг дахин хийж эхлэхэд ой санамж илүү сайн сэргэдэг гэж ойлгож болох юм.

Дурсамжаа сэргээх

6 Төсөөлөх

Төсөөлөн бодно гэдэг нь ой санамжаа сэргээх хамгийн шилдэг аргуудын нэг билээ. Учир нь төсөөлөл ямар нэгэн үгнээс илүү дурсамжийг ой санамжинд тод үлдээдэг. Энэ нь хүн өөрийн нүдээр харсан зүйлээ мартах боломж бага байдагтай холбоотой ажээ.

Төсөөлөх

7 Нөхцөл байдлыг ажиглах

Тухайн үеийн байршил, цаг хугацаанаас хамаарч ой санамжинд мэдээллүүд орж, хадгалагддаг. Бид хүмүүстэй гудамжинд таарч, мэндийг нь мэддэг хэрнээ хэсэг хугацааны туршид тэр хүнтэйгээ тааралдахаа болиход ямар хүн болохыг нь мартах тохиолдол байдаг шүү дээ. Иймд хэн нэгэн хүний талаар санах гэж байгаа бол, тэр хүнтэй хаана, хэзээ уулзсан гэдгээ санах гэж хичээгээрэй.

Нөхцөл байдлыг ажиглах

8 Бага зэрэг стресстэх

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, стресстэх нь ой санамжийг сайжруулдаг байна. Үүний шалтгаан нь төвөгтэй, тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх хүртлээ тархинд байсаар байдагтай холбоотой юм. 

Иймд хааяа нэг стресстэж байвал, ой санамж сайжирч байна гэж бодоход төдийлөн буруудахгүй ажээ.

Бага зэрэг стресстэх

9 Сайтар нягталж бодох

Судлаачдын үзэж байгаагаар аливаа зүйлийн тухай сайтар нягталж бодох нь ой санамжийг сайжруулдаг. Ингэснээр таны оюун ухаан хөгжих бөгөөд мэдрэлийн эсэнд ч сайнаар нөлөөлдөг байна. Эс бөгөөс хөгжил муутай тархины ой санамж түүнийгээ дагаад муу байх нь бий.

Сайтар нягталж бодох

10 Төлөвлөх

Ой санамжаа муутгалгүйгээр сайжруулах нэг арга бол ямарваа нэг ажлыг хийхдээ цаг ямагт төлөвлөж байх явдал юм. Энэ нь ажлыг эхнээс нь шат дараатайгаар хийж, алхам бүртээ дадлага туршлагыг хуримтлуулж буй хэрэг юм. Үр дүнд нь таны ой санамж мэдээллээр хангагдаж, тэдгээр зүйлсийг мартахгүй байх ач тустай юм.

Төлөвлөх

Та эдгээр аргуудыг туршиж үзээд, ой санамжаа сайжруулаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()