Тохойны сайрыг эмчлэх үр дүнтэй аргууд

Тохой болон өвдөгний харлаж хатуурсан арьс бол эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүхий л хүмүүсийн гоо сайхныг гутааж, гундаадаг зүйлсийн нэг билээ. Харин таны тохойн арьс хатуурч, сайртсанаас болж, хүссэн хувцсаа өмсөж чадалгүй, халуун өдрүүдэд ч ханцуйтай цамцаар тохойгоо нууж, хөлсөө урсгаж яваа бол анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид зөвхөн танд зориулан асуудалтай хэсгийн арьсыг тань эмчилж, богино хугацаанд толигор зөөлөн болгох үр дүнтэй аргуудыг дуулгах гэж байна. 

Тохойны сайрыг эмчлэх үр дүнтэй аргууд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Хиаг өвс

Та хиаг өвсийг хатааж, бэлтгээд шилэн саванд хийж тавиарай. Тус өвс нь гол төлөв голын хаялга даган ургадаг бөгөөд ногоон өнгийн гөлгөр ногоон навчтай ургамал юм. Бэлдмэлээ бэлтгэхдээ. та ойролцоогоор 6 литр усанд нэг шилэн сав хатаасан ногоог хийж, буцалгана. Та усаа буцалмагц нь ахин 5 минут хүлээсний дараа, гаргаж хөргөөрэй. Үүнийгээ хөргөж, ванндаа хийгээд усанд ороход бэлтгэх хэрэгтэй. Дараа нь хиаг өвсний хандтай усандаа хэвтэж, тохой хэсгээ усанд дүрж, 15-25 минут байлгах хэрэгтэй. Долоо хоногт 1-2 удаа энэхүү аргыг хэрэглэснээр, арьс цэвэрлэгдэж, шинээр төлжин, тохойны сайр арилах болно. Мөн тус аргыг орой унтахын өмнө хэрэглэх нь тохиромжтой.

Хиаг өвс

2 Нимбэгний шүүс

Нимбэгний шүүсэнд агуулагдах хүчил нь цайруулах үйлчилгээтэй. Тиймээс та тохойн сайр, харласан хэсгийг цайруулахын тулд нимбэгний шүүсийг ашиглаж болох юм. 

  • Нимбэгийг голоор нь зүсч, шүүсийг нь шахаж аваарай. Дараа нь шүүсийг тохойндоо түрхэж, үрнэ.
  • Шүүсээ түрхэсний дараа тохойгоо 3 цаг угааж болохгүй.
  • Харин товлосон цаг болмогц тохойгоо бүлээн усаар угааж, дараа нь чийгшүүлэх тосыг түрхэж өгөөрэй.
  • Та тохойны сайраа арилах хүртэл тус аргыг өдөр бүр хэрэглэх ёстой юм.  

Нимбэгний шүүс

3 Цөцгий болон куркума

Та цөцгий болон куркумаг хольж, бэлтгээд тохойгоо цайруулж, зөөлрүүлэх боломжтой. Куркума нь байгалийн гаралтай цайруулагч бөгөөд арьсыг давхар чийгшүүлдэг. 

  • Бага зэрэг цөцгийг халааж, өтгөртөл нь хутгана.
  • Дараа нь нэг цайны халбага нунтаг куркума, тал аяга гурилыг цөцгийн дээр хийж зуурмаг болгоорой.
  • Үүнийгээ тохой болон өвдгөндөө түрхэж, тойрог чиглэлээр иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар угааж арилгана.
  • Куркумагаар арьсаа арчсаны дараа шар толбо үлдэж мэднэ. Гэхдээ энэ нь 2 өдрийн дараа гэхэд арилах тул санаа зовох шаардлагагүй юм. 

Цөцгий болон куркума

4 Сүү болон хүнсний сода

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг сүү нь харласан арьсыг цайруулах шидтэй гэдгийг та мэдэх үү? Сүүн хүчил нь гол үүргийг гүйцэтгэж, арьсыг цайруулдаг. Та сүүгээ хүнсний содатай хольж, хэрэглээрэй.

  • Сүү болон хүнсний содыг хольж, зуурмаг болгоорой.
  • Үүнийгээ тохойндоо түрхэж, тойрог хэлбэрээр иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар угаагаарай. 

Сүү болон хүнсний сода

5 Тараг болон цагаан цуу

Энэхүү арга нь хамгийн эрчимтэй харласан арьсыг цайруулж, сайрыг арилгах арга юм. Эдгээрт агуулагдах сүү болон цууны хүчил нь арьсыг цайруулж, чийгшүүлдэг.

  • Нэг цайны халбага таргийг нэг цайны халбага цагаан цуутай хольж, бэлтгээрэй.
  • Тохойндоо бэлдэцээ түрхэж, иллэг хийж орхиорой. 20 минутын дараа бүлээн усаар угааж, чийгшүүлэх тос түрхэнэ. 

Тараг болон цагаан цуу

6 Тохойгоо гуужуулах

Нүүрний арьсыг долоо хоногт дунджаар 2 удаа зөөлөн гуужуулах шаардлагатай байдаг бол харлаж, сайртсан тохойг ядаж нэг удаа бие угаагч, үрэгчээр үрэн угааж, гуужуулж байх хэрэгтэй. 

  • 2:1 харьцаатай элсэн чихэр болон оливын тосыг хольж, гуужуулагч бэлтгэнэ.
  • Үүнийгээ тохойндоо түрхэж, сайтар үрээрэй. 

Тохойгоо гуужуулах

7 Арьсаа чийгшүүлэх

Арьс хуурайшсаны улмаас сайртаж, хагарч эхэлдэг. Тиймээс сайтар чийгшүүлж байх нь чухал. Усанд орсны дараа, төрөл бүрийн арга хэрэглэж, тохойны арьсаа арчилсны дараа заавал тос түрхэх хэрэгтэйг бүү мартаарай. 

Арьсаа чийгшүүлэх

8 Халуун уснаас татгалз

Халуун ваннтай ус, шүршүүр нь сайхан амралт болдог ч гэсэн арьсны төрөлхийн тос чийгийн тэнцвэрийг алдагдуулж байдаг. Түүнчлэн бид ихэнхдээ л бактерийн эсрэг, хуурайшуулах саван хэрэглэдэг учир арьсны чийг ч мөн алдагддаг. Тиймээс усанд орсны дараа чийг, тослогоо нөхөхийн тулд гүн чийгшүүлэгчтэй тос түрхэж байгаарай. Мөн халуун биш бүлээн усанд орж байх хэрэгтэй.

Халуун уснаас татгалз

9 Тохойгоо маажиж болохгүй

Хүний тохой зузаан арьстай, хэр барагтаа өвчин мэдэрдэггүй ч гэлээ загатнаж улайсан үед нь битгий маажиж оролдоорой. Түүний оронд тос түрхэж иллэг хий. Эсвэл бага зэрэг гуужуулж, загатнаагаа гаргасан ч болно. Хэрвээ маажих юм бол арьс улам хуурайшин, хууларч, үзэмж гэж “авах юмгүй” болно шүү.

Тохойгоо маажиж болохгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()