Онгоцоор нисэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

Мэдээж хол зайг туулан гаталж, зорьсон газарт саадгүй хүргэж өгөх тэнгэрийн хүлэг бол нисэх онгоц юм. Олон мянган бээрийг хоромхон хугацаанд туулах нисэх онгоц нь мянга мянган хүний амь насыг хариуцаж явдаг. Харин бид өнөөдөр онгоцоор нисэхдээ анхаарах ёстой зүйлсийг дуулгаж, зарим нэг зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйг сонирхьё. 

Онгоцоор нисэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Нэмэлт хоол асуух хэрэггүй

Онгоцны хоолыг өмнө хийж бэлтгэсэн байх бөгөөд энэ нь "богино настай" хоол байдаг. Зорчигчдын идэлгүй үлдээсэн илүүдэл хоолыг нислэгийн дараа хаяж, цэвэрлэдэг байна. Тиймээс та хоолондоо цадаагүй бол үйлчлэгчээс нэмж болох эсэхийг асууж болох юм. 

Нэмэлт хоол асуух хэрэггүй

2 Нислэгийн өмнө аврах хантаазаа шалгах

Аливаа зүйлсийг үргэлж урьдаас төлөвлөж, шалгаж байхад гэмгүй. Тиймээс та нислэгийн өмнө аврах хантаазаа шалгаж үзээрэй. Учир нь осол болох үед таны хантааз алга болчихсон эсвэл байхгүй байвал, амь насаа алдахад хүрнэ гэдгийг мартуузай. 

Нислэгийн өмнө аврах хантаазаа шалгах

3 Онгоцонд тамхи татах

Нисэх онгоцонд тамхи татахыг хатуу хориглодог болохыг та сайн мэдэх биз ээ. Гэхдээ дүрэм журам дагадаггүй зорчигч нууцаар тамхи татах нь бий. Харин үүнээс нь болж, угаалгын өрөөнд тусгай үнсний сав гаргасан байдаг бөгөөд энэ нь тамхины ишээ хогийн саванд хийж, гал алдахаас сэргийлж байгаа хэрэг юм. Мөн зорчигч тамхи татаж байгаад баригдвал, багагүй хэмжээний нөхөн торгууль төлөх хэрэгтэйг санах нь зүйтэй. 

Онгоцонд тамхи татах

4 Тийм ч цэвэрхэн биш

Нисэх онгоцны үйлчилэгчид нислэгийн дараа бүх суудлуудыг цэвэрлэж, хөнжил болон дэрийг угаадаг. Үйлчлэгчид онгоцоо цэвэрлэх боловч тэр том эдийг нэг бүрчлэн ариутгаж цэвэрлэнэ гэдэг юу л бол. Иймд тус онгоцонд бактер маш ихээр оршин байгаа гэсэн үг бөгөөд та суудлынхаа бариулыг эхлээд нойтон салфеткиар арчиж цэвэрлэсний дүнд тухтай суух нь зохистой. 

Тийм ч цэвэрхэн биш

5 Угаалгын өрөөний хаалгыг гаднаас нь онгойлгож болно

Дотроос нь түгжсэн ариун цэврийн өрөөний хаалгыг гаднаас нь онгойлгож болдог. "Тамхи татаж болохгүй", эсвэл "Ариун цэврийн өрөө" гэсэн хаягны ард нууц бариул байдаг бөгөөд мэдээж энэ нь зорчигчийн хувийн орон зайнд халдахын тулд бус, дотор нь байгаа хүнд ямар нэг муу зүйл тохиолдсон бол онгоцны үйлчлэгч нар хэрэглэхэд зориулагдсан байдаг ажээ.

Угаалгын өрөөний хаалгыг гаднаас нь онгойлгож болно

6 Онгоцонд хамгийн сүүлд орох

Та онгоцонд суух гэж яарах хэрэггүй. Үүний оронд хамгийн сүүлд, аажуу тайван ороорой. Ингэснээр таныг ороход зорчигчид суудалдаа суучихсан байх тул, та шахалдаж, суудлаа хайх, зовох шаардлагагүй болно. Мөн яг таныг суумагц онгоц хаалгаа барих тул та аль нэг хүнгүй суудал дээр тухлан суух боломжтой. 

Онгоцонд хамгийн сүүлд орох

7 Согтууруулах ундаа авч явж болохгүй

Онгоцны үйлчлэгчид, нислэг хийж явахдаа уусан нэг хундага дарс, газарт уусан 2 хундагатай тэнцдэг хэмээн ярьдаг. Энэ нь ч үнэн бөгөөд таны онгоцонд уусан согтууруулах ундаа биед илүү хүчтэй нөлөөг үзүүлдэг байна. Магадгүй та нислэгээс айсандаа, сандралаа дарах гэж багахан согтууруулах ундаа уусан байлаа ч, энэ нь хэт их үйлчилж, нислэгийн турш таныг согтуу байлгаж мэдэх юм. 

Согтууруулах ундаа авч явж болохгүй

8 Хаалттай тулсан суудлаас татгалз

Бага насны хүүхдээ авч яваа эцэг эхчүүд аюулгүй байдлаа бодолцож, ихэвчлэн хаалттай ойр байрлах суудлыг сонгодог. Тиймээс та хүүхдийн уйлах чимээнээс хол суухыг хүсвэл, хаалттай тулсан суудал сонгохгүй байхад хангалттай юм. Харин та хүүхдэд хайртай нэгэн бол, хаана суудал авахаа мэддэг болсон биз ээ. 

Хаалттай тулсан суудлаас татгалз

9 Савтай ус авч байгаарай

Үнэхээр ам тань цангаж байвал савтай, эсвэл хэн нэгний гар хүрээгүй усыг захиалж уугаарай. Аяганд хийлгэж ирсэн ус ямар байдгийг та мэдэх үү? Онгоцны угаалгын өрөөний цэвэрлэгээ болон ус шүүх үйл ажиллагаа нэг дор хийгддэг тул аягатай усанд юу ч орсон байж болно. 

Савтай ус авч байгаарай

10 Нислэгийн төгсгөлд хэт их алга ташихаас татгалз

Зарим тохиолдолд хүмүүс онгоцны ахмадад талархлаа илэрхийлж, амжилттай газардсанд баяр хүргэн, алга таших нь бий. Гэхдээ хэт их алга ташихаас татгалзаарай. Учир нь зарим улс орнуудын хувьд энэ нь доромжилж, шоолж байгаа утгыг давхар илтгэх нь бий. Мөн энэ нь ердөө л тэдний ажил тул, хэт их алга ташиж, цаг завыг нь гарздах шаардлагагүй. 

Нислэгийн төгсгөлд хэт их алга ташихаас татгалз

41
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()